"Амьжиргааг дэмжих, санхүүгийн оролцоог нэмэгдүүлэх" бүсчилсэн сургалт зохион байгуулагдаж байна

“Зорилтот өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг сайжруулах, ажилтнуудын арга зүйн чадавхыг бэхжүүлэх сургалт 2026 оны 11 дүгээр сарын 11–12-ны өдрүүдэд Багануур дүүрэгт зохион байгуулагдаж байна.

Сургалтад Багануур, Налайх, Багахангай дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын холбогдох албан хаагчид, зөвлөхүүд, ажлын хэсгийн гишүүд оролцож, зорилтот өрхтэй ажиллах арга зүй, өрхийн боломжийг тодорхойлох, хөдөлмөр эрхлэлт болон санхүүгийн оролцоог дэмжих чиглэлээр мэдлэг, туршлагаа солилцож байна.

 

Налайх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)