Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зөвлөх чадавхжуулах сургалт амжилттай явагдаж байна

Хөдөлмөрийн биржүүдийн зөвлөхүүдийг зорилтот бүлэг тус бүрийн сэтгэл зүйн онцлогт тохируулан, сэтгэл судлалын онолыг практик тоглоомын арга зүйтэй уялдуулан ажил мэргэжлийн чиг баримжаа олгох бүлгийн зөвлөгөө зохион байгуулах ур чадварыг чадавхжуулах юм.

Зөвлөхүүд багт хуваагдан үйлчлүүлэгчийг тоглоомоор дамжуулан оношлох, тэдний сэтгэл зүйн хаалт, айдсыг задлах, идэвхжүүлэх болон тоглоомын дараах сэтгэл зүйн дүгнэлтийг мэргэжлийн түвшинд чиглүүлэх бодит практик чадварыг эзэмших давуу талтай.

Уг үйл ажиллагааг ХХҮЕГ-н Хөдөлмөр бодлогын хэрэгжилтийн газрын дарга М. Батмагнай, Хөдөлмөрийн хувийн бирж хариуцсан мэргэжилтэн Д. Оюунгэрэл, Сэтгэл зүйн ухааны доктор Ph Э. Октябрьжаргал, Сэтгэл зүйч Б. Аззаяа, Сэтгэл зүйч, сургагч багш Г. Отгонцэцэг, А. Хишигдулам, Ц. Пүрэвсүрэн нар удирдан зохион байгуулж байна.

 

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)