ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр: Л.Оюун-Эрдэнэ дандаа худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн
- 1 цаг 48 мин
- Улс төр
- 0

ЗГХЭГ-ын дарга Монгол улсын сайд Б.Энхбаяр өөрийн цахим сүлжээгээр дамжуулан баримт гарган байр сууриа ийн бичжээ.
Тэрбээр:
Энэ бол “маш нууц”-ын зэрэглэлтэй байсан Монгол улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр АНХ УДАА нууцаас гарсан нь энэ байна. Тагнуулын байгууллагын дүгнэлт, Засгийн газрын шийдвэрээр энэ намар ил болгосон.
Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрлэсэн 2021 оны 06-р сарын 23-ны өдөр бол шинэ Ерөнхийлөгч сонгогдоод тангаргаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлэхээс 2 хоногийн өмнө амжиж Х.Баттулга, Л.Оюун-Эрдэнэ хоёрын “чоно борооноор” хийсэн ажил. Төмөр замыг төрийн нууцад авч, нүүрс урьдчилан борлуулах (офтейк) замаар Бодь интернейшнлтэй шууд гэрээ байгуулсан.
Гэрээний дүнг нь хар. Л.Оюун-Эрдэнэ дандаа өөрийнхөө хулгайг гөлөг төөрүүлэх гэж өөр бусад руу иш үндэсгүй нялзааж худал ярьдаг сэтгэцийн асуудалтай хүн" хэмээсэн байна.






Сэтгэгдэл (0)