ЖДҮ-ийн хөгжүүлэх дэд хороон даргаар Х.Болорчулуун сонгогдлоо
- 2012-08-29
- Улс төр
- 0
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэд хороодын дарга нарт нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар дэд хороодын дарга нарт нэр дэвшигчдийн асуудлыг хэлэлцлээ. Тус байнгын хороогоор Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх дэд хорооны даргаар УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг сонгох тухай асуудлыг хэлэлцэж олонхын саналаар дэмжигдлээ. Байнгын хорооны дараагийн хэлэлцсэн асуудал Монгол Улсын 2012 оны төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийг байгуулах асуудал байсан. Уг ажлын хэсгийн ахлагчаар тус байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатарыг , Хадгаламж даатгалын тухай хуулийн төсөл болон холбогдох хуулийн төслийг боловсруулах бүхий ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын гишүүн Ц.Баярсайханыг сонгох нь ээ.
Ч. Батцэцэг
www.unen.mn
www.unen.mn

Сэтгэгдэл (0)