Анагаах ухааны доктор КАНГ: Үс шилжүүлэн суулгалт нь хурдан хугацаанд үр дүнгээ үзүүлдэг
- 2013-06-18
- Эрүүл мэнд
- 0
Нүүр амны гажиг заслын NEI эмнэлгийнхэн Солонгос улсаас ирсэн эмч
нартай хамтарч халцарсан үстэй буюу манайхны хэлж заншсанаар халзан
хүмүүст үс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Тус
эмнэлгийнхэн үс шилжүүлэн суулгах хагалгааг 2009 оноос хойш хийж
эхэлсэн, энэ нь тэдний 4 дахь хагалгаа аж. Энэхүү үс шилжүүлэн суулгах
хагалгаа нь хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд Доктор Канг энэ
хагалгааг Монголд анх удаа хийжээ. Түүнийг саяхан манай улсад ирж
хагалгаа хийж байх үеэр нь ярилцлаа.
Нүүр амны гажиг заслын NEI эмнэлгийнхэн Солонгос улсаас ирсэн эмч нартай хамтарч халцарсан үстэй буюу манайхны хэлж заншсанаар халзан хүмүүст үс шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Тус эмнэлгийнхэн үс шилжүүлэн суулгах хагалгааг 2009 оноос хойш хийж эхэлсэн, энэ нь тэдний 4 дахь хагалгаа аж. Энэхүү үс шилжүүлэн суулгах хагалгаа нь хурдан хугацаанд үр дүнгээ өгдөг бөгөөд Доктор Канг энэ хагалгааг Монголд анх удаа хийжээ. Түүнийг саяхан манай улсад ирж хагалгаа хийж байх үеэр нь ярилцлаа.
-Монголд хэзээнээс ирж үс шилжүүлэн суулгах хагалгаа хийх болсон бэ?
Анх 2007 оноос хойш Монголд ирж очин ажиллаж байна. Миний хувьд Монголд хамгийн анх үс суулгаж байсан. Хэдэн хүнд хийж байснаа санахгүй байна. Ойролцоогоор арваад удаа хийсэн байх.
-Үс шилжүүлэн суулгах талаар мэдэхгүй хүмүүс бий байх. Тэдэнд хандан ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?
Хүмүүсийн үс нь халцараад унахад тэр хэвээр явдаг байсан бол орчин үед тухайн хүний үсийг нь буцааж суулган ургуулдаг болсон. Халцарсан үстэй хүмүүс хөгшин харагддагийг та бүхэн мэдэх байх. Харин үс шилжүүлэн суулгаснаар урьдынхаасаа илүү залуу харагдаж өөртөө илүү итгэлтэй болдог. Хүний үс халцрахаараа урд талаасаа эхэлж халцардаг бөгөөд дагзны хэсэг хамгийн их үстэй байдаг учир тэр хэсгээс зүсэж аваад урд талын халцарсан хэсэгт суулгадаг онцлогтой юм.
Солонгос хүмүүс үсээ халцрахаар эм уух юмуу аль эсвэл хиймэл үс зүүдэг. Хиймэл үс зүүх нь халуун бөгчим байхаас гадна эрүүл мэндэд муу, тухайн цаг үеэ аргацаасан зүйл учраас хэцүү. Үс суулгалтын давуу тал нь хурдан үр дүнгээ үзүүлдэг. Энэ мэс ажилбар нь Монголд ганцхан NEI нүүр амны эмнэлэгт хийгдэж байна.
Үс шилжүүлэн суулгахын эерэг болоод сөрөг үр дагавар юу вэ? Манай орны хувьд үйлчлүүлэгч олон байна уу?
Үс шилжүүлэн суулгах нь бусад мэс ажилбаруудыг бодвол илүү үр дүнтэй. Үс суулгасан л бол тэр нь заавал ургадаг. Хурдан хугацанд үр дүнгээ өгдөг.
Сөрөг тал нь гэвэл үс ихтэй дагзны хэсгээс үс авахад бага зэргийн өвдөлт л Умэдрэгдэнэ. Гэхдээ энэ нь нэг л хоног мэдрэгдэнэ. Шилжүүлэн суулгасан үс нь нэг сар болоод ургаж эхэлдэг. Гурван сар болоход хангалттай ургасан байдаг.
"NEI" нүүр амны эмнэлгийн менежер Ц.Сувд-Эрдэнэ: Манай эмнэлэг дээр 4 дахь удаагаа үс шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ"
-Танайд өмнө нь үс шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байсан уу, хэр амжилттай болж байв?
-Манай эмнэлэг 2009 оны 09 дүгээр сард анх байгуулагдсан. Тэгээд тухайн оныхоо 11 дүгээр сард анх үс шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан. Мөн хөмсөг суулгах хагалгааг хийсэн.Тэдгээр нь маш амжилттай хийгдсэн. Энэхүү хагалгаа хэрхэн хийгддэг вэ гэвэл тухайн хүний өөрийнх нь үс ихтэй хэсэг болох дагзнаас нь үс аваад ширхэг ширхэгээр нь ариутган халцарсан хэсэгт буцаагаад суулгадаг. Тухайн хүний үсгүй хэсэгт ширхэг ширхэгээр нь суулгахад яг өөрийнх нь мэт харагдаж ургадаг. Өнгөрсөн жил 6 дугаар сард мөн эмч нар ирж үс, хөмсөг суулгасан.
Өнгөрсөн 5-р дугаар сард гурав дахь удаагаа эмч нар ирж үс, хөмсөг, сормуусны хагалгаанд орох хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгөөд явсан байгаа. Тэдгээр эмч нар маань сая ирж хагалгаагаа амжилттай хийгээд буцлаа. Сормуусны хагалгааны хувьд одоо анх хийж байгаа юм.
- Хаанаас хичнээн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар ирж хийсэн бэ?
-Солонгос улсаас таван сувилагч, хоёр эмч ирж хийлээ.
- Ер нь эдгээр мэс заслыг ямар насны хүмүүс голчлон хийлгэдэг вэ?
Өмнө нь 45,46 насны оройгоороо халцарсан эрэгтэй хүмүүс үс шилжүүлэн суулгах мэс засалд, 18-20 насны охид хөмсөг суулгуулах мэс засалд орж байсан.Суулгаж буй үс нь яг өөрийнх нь үс болохоор харшлах зүйл байхгүй. Одоо яг өөрийнх нь юм шиг ургаад өтгөрсөн, сайхан харагддаг.
-Одоо танайх захиалга авч байгаа юу?
Захиалга авч байгаа. Одоо ирэх 11 дүгээр сард дахин ирж хагалгаа хийх юм.
Энэ удаад 2 хүн үсний, 2 хүн хөмсөгний, 1 хүн сормуусны хагалгаа тус тус хийлгэсэн байгаа.
-Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд хувь хүн ямар бэлтгэл ажил хангах хэрэгтэй вэ?
Эхлээд 1 сарын өмнө тухайн хүмүүс үс суулгуулах хэсгийнхээ зургийг и мэйл-ээр эмч нар руу илгээх хэрэгтэй. Түүний үндсэн дээр эмч нар зургийг үзээд урьдчилж мэс засалд бэлтгэн өөрсдийн багаж хэрэгсэл бүрэлдэхүүнтэй ирдэг.
Мэс засал хийлгэсэн хүмүүс эргээд эмчийн хяналтанд байна. Оёдол тавьж байгаа учраас долоо хоногийн дараа ирж оёдлоо авхуулна.
Захиалга өгөх хүсэлтэй хүмүүс хэрхэн холбоо барих вэ?
Манай эмнэлгийн 77457745, 91695469 гэсэн утсуудаар холбогдож болно.
-Ер нь сөрөг нөлөө илрэх тохиолдол хэр байдаг вэ?
Сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байхгүй. Ирж оёдлоо авхуулаад, үзүүлээд, шалгуулаад эмчийн хяналтандаа байхад сөрөг нөлөө гардаггүй. Одоо ч гэсэн манай эмнэлэг хагалгаанд орсон хүмүүстэйгээ байнгын харилцаатай байдаг. Солонгос эмч нар ирэхээрээ мөн мэс засалд орсон хүмүүстэй уулзаж холбоотой байдаг.
-Монголд хэзээнээс ирж үс шилжүүлэн суулгах хагалгаа хийх болсон бэ? Анх 2007 оноос хойш Монголд ирж очин ажиллаж байна. Миний хувьд Монголд хамгийн анх үс суулгаж байсан. Хэдэн хүнд хийж байснаа санахгүй байна. Ойролцоогоор арваад удаа хийсэн байх.
-Үс шилжүүлэн суулгах талаар мэдэхгүй хүмүүс бий байх. Тэдэнд хандан ерөнхий мэдээлэл өгөхгүй юу?
Хүмүүсийн үс нь халцараад унахад тэр хэвээр явдаг байсан бол орчин үед тухайн хүний үсийг нь буцааж суулган ургуулдаг болсон. Халцарсан үстэй хүмүүс хөгшин харагддагийг та бүхэн мэдэх байх. Харин үс шилжүүлэн суулгаснаар урьдынхаасаа илүү залуу харагдаж өөртөө илүү итгэлтэй болдог. Хүний үс халцрахаараа урд талаасаа эхэлж халцардаг бөгөөд дагзны хэсэг хамгийн их үстэй байдаг учир тэр хэсгээс зүсэж аваад урд талын халцарсан хэсэгт суулгадаг онцлогтой юм.
Солонгос хүмүүс үсээ халцрахаар эм уух юмуу аль эсвэл хиймэл үс зүүдэг. Хиймэл үс зүүх нь халуун бөгчим байхаас гадна эрүүл мэндэд муу, тухайн цаг үеэ аргацаасан зүйл учраас хэцүү. Үс суулгалтын давуу тал нь хурдан үр дүнгээ үзүүлдэг. Энэ мэс ажилбар нь Монголд ганцхан NEI нүүр амны эмнэлэгт хийгдэж байна.
Үс шилжүүлэн суулгахын эерэг болоод сөрөг үр дагавар юу вэ? Манай орны хувьд үйлчлүүлэгч олон байна уу?
Үс шилжүүлэн суулгах нь бусад мэс ажилбаруудыг бодвол илүү үр дүнтэй. Үс суулгасан л бол тэр нь заавал ургадаг. Хурдан хугацанд үр дүнгээ өгдөг.
Сөрөг тал нь гэвэл үс ихтэй дагзны хэсгээс үс авахад бага зэргийн өвдөлт л Умэдрэгдэнэ. Гэхдээ энэ нь нэг л хоног мэдрэгдэнэ. Шилжүүлэн суулгасан үс нь нэг сар болоод ургаж эхэлдэг. Гурван сар болоход хангалттай ургасан байдаг.
"NEI" нүүр амны эмнэлгийн менежер Ц.Сувд-Эрдэнэ: Манай эмнэлэг дээр 4 дахь удаагаа үс шилжүүлэн суулгах мэс засал хийгдлээ"
-Танайд өмнө нь үс шилжүүлэн суулгах мэс засал хийгдэж байсан уу, хэр амжилттай болж байв?-Манай эмнэлэг 2009 оны 09 дүгээр сард анх байгуулагдсан. Тэгээд тухайн оныхоо 11 дүгээр сард анх үс шилжүүлэн суулгах мэс засал хийж байсан. Мөн хөмсөг суулгах хагалгааг хийсэн.Тэдгээр нь маш амжилттай хийгдсэн. Энэхүү хагалгаа хэрхэн хийгддэг вэ гэвэл тухайн хүний өөрийнх нь үс ихтэй хэсэг болох дагзнаас нь үс аваад ширхэг ширхэгээр нь ариутган халцарсан хэсэгт буцаагаад суулгадаг. Тухайн хүний үсгүй хэсэгт ширхэг ширхэгээр нь суулгахад яг өөрийнх нь мэт харагдаж ургадаг. Өнгөрсөн жил 6 дугаар сард мөн эмч нар ирж үс, хөмсөг суулгасан.
Өнгөрсөн 5-р дугаар сард гурав дахь удаагаа эмч нар ирж үс, хөмсөг, сормуусны хагалгаанд орох хүмүүст мэдээлэл зөвлөгөө өгөөд явсан байгаа. Тэдгээр эмч нар маань сая ирж хагалгаагаа амжилттай хийгээд буцлаа. Сормуусны хагалгааны хувьд одоо анх хийж байгаа юм.
- Хаанаас хичнээн хүний бүрэлдэхүүнтэй эмч нар ирж хийсэн бэ?
-Солонгос улсаас таван сувилагч, хоёр эмч ирж хийлээ.
- Ер нь эдгээр мэс заслыг ямар насны хүмүүс голчлон хийлгэдэг вэ?
Өмнө нь 45,46 насны оройгоороо халцарсан эрэгтэй хүмүүс үс шилжүүлэн суулгах мэс засалд, 18-20 насны охид хөмсөг суулгуулах мэс засалд орж байсан.Суулгаж буй үс нь яг өөрийнх нь үс болохоор харшлах зүйл байхгүй. Одоо яг өөрийнх нь юм шиг ургаад өтгөрсөн, сайхан харагддаг.
-Одоо танайх захиалга авч байгаа юу?
Захиалга авч байгаа. Одоо ирэх 11 дүгээр сард дахин ирж хагалгаа хийх юм.
Энэ удаад 2 хүн үсний, 2 хүн хөмсөгний, 1 хүн сормуусны хагалгаа тус тус хийлгэсэн байгаа.
-Үс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэхийн тулд хувь хүн ямар бэлтгэл ажил хангах хэрэгтэй вэ?Эхлээд 1 сарын өмнө тухайн хүмүүс үс суулгуулах хэсгийнхээ зургийг и мэйл-ээр эмч нар руу илгээх хэрэгтэй. Түүний үндсэн дээр эмч нар зургийг үзээд урьдчилж мэс засалд бэлтгэн өөрсдийн багаж хэрэгсэл бүрэлдэхүүнтэй ирдэг.
Мэс засал хийлгэсэн хүмүүс эргээд эмчийн хяналтанд байна. Оёдол тавьж байгаа учраас долоо хоногийн дараа ирж оёдлоо авхуулна.
Захиалга өгөх хүсэлтэй хүмүүс хэрхэн холбоо барих вэ?
Манай эмнэлгийн 77457745, 91695469 гэсэн утсуудаар холбогдож болно.
-Ер нь сөрөг нөлөө илрэх тохиолдол хэр байдаг вэ?
Сөрөг нөлөө илэрсэн тохиолдол байхгүй. Ирж оёдлоо авхуулаад, үзүүлээд, шалгуулаад эмчийн хяналтандаа байхад сөрөг нөлөө гардаггүй. Одоо ч гэсэн манай эмнэлэг хагалгаанд орсон хүмүүстэйгээ байнгын харилцаатай байдаг. Солонгос эмч нар ирэхээрээ мөн мэс засалд орсон хүмүүстэй уулзаж холбоотой байдаг.
Т.Оюунсүрэн
Emch.mn
Emch.mn

Сэтгэгдэл (4)
(103.229.120.161)
1200 2400 dollar gej sonssin baina odoo hed bolsiin baigaan
zaya (202.55.191.35)
bi bas urgun duhtai. uuniig hiilgeh huseltei bn une n yamar baidag ve
naagii (103.11.195.143)
er in hed geh bol bi orgon duhtai bi tvvndee durgvi zunii ulirald choliktoi yavah hezvv bdg bi haluutsdag bi ene mes zasliig sonirhoj bgaa ndd tuslaach
(124.158.91.100)
yne hols n hed ve