Нэг намын дарангуйлал тогтох вий гэсэн айдастай болчихлоо

Үндсэн хуулийн цэцээс МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзсэн. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцсан юм.
    Үндсэн хуулийн цэцээс МАН-ын бүлгийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь хууль зөрчөөгүй гэж үзсэн. Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Мөнхбаттай ярилцсан юм.


-Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтэд танай намынхан сэтгэл дундуур байгаа бо­лолтой?

-Цэцийн гишүүн Т.Лхагва гэдэг хүний гар­га­сан шийдвэрт бид гом­долтой байгаа. Үндсэн хуу­лийн цэцийнхэн дээр буй мөнх хөх тэнгэрээс өөр зүйлд хамааралгүй гэж ярьдаг. Гэтэл яг үүндээ нийцэж, Үндсэн хуулийнхаа манаач нь байж, эцэг хууль бусад хуулийнхаа зөв хөрс, суурь болж чадаж байна уу гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болжээ.

-Яагаад?

-Үндсэн хуулийн цэцийн дарга нь Ж.Амарсанаа гэдэг хүн болсон. АН-аас сайд болж байсан шүү дээ. Мөн бидний тавьсан асуудлыг АН-ын харьяаны Т.Лхагва гэдэг хүн авч хэлэлцэж, хариултыг нь өгч байгаа юм. Ингэхдээ асуудлыг ул суурьтай авч үзэлгүй, хам­гийн ач холбогдолтой зүйлийнхээ хариултыг гар­гаж чадаагүй.

Цэцэд хандсан нь зөвхөн улстөрийн нам, бүлэг, ард түмний санал авч, мандат болон эрхээ авсан гишүүний асуудал биш. Монголын ард­чилал цаашид байх уу үгүй юу, Үндсэн хуультай, пар­ламентын засаглалтай улс байх эсэхдээ тулж байна.

-Намууд цэцэд өгсөн асуудлыг хэт улстөржүүлээд байгаа юм биш үү?

-Улстөржилт гэхээсээ илүү Үндсэн хууль болон пар­ла­ментын хямрал бий болох уу гэсэн асуудал зүй ёсоор гарч ирж байгаа. Хамгийн чухал нь аль нэгэн улстөрийн хүчин байтугай юунаас ч үл хамааралтай байх ёстой хэдхэн байгууллага байдаг.

Үндсэн хуулийн цэц, Сонгуулийн Ерөнхий хо­роо, шүүх, прокурор гээд л боллоо шүү дээ. Энэ бай­гуул­лагуудын сүүлийн үед гаргаж буй шийдвэрүүд улстөрийн нэг намаас ха­мааралтай мэт харагдаж байгаа. Тухайлбал, СЕХ-ны дарга албан шахалтаар ажлаа өгсөн.


-Гэхдээ та яаж батлах юм?

-Хэн ч үгүйсгэж чадахгүй байгаа биз дээ. УИХ-ын чуул­ганы танхимд ч энэ асуултыг тавихад АН-ынхан хариулт хэлж чадаагүй. Дараагийн дарга нь АН-аас сайд болж байсан хүн байх жишээтэй. Мөн АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүн Ерөнхий прокуророор ажил­лаж байна. Тэгэхээр бид энэ асуудлыг зайлшгүй хөндөх шаардлагатай.

Тэгэхгүй  бол Монгол Улсад  нэг  намын  даран­гуй­лал тогтох юм биш бай­гаа гэсэн айдас бий болж эхэллээ. Энэ нь зөвхөн аль нэг улстөрийн нам, тэр дундаа МАН-ын ярих асуудал биш л дээ. Ардчиллыг эрхэмлэдэг, түү­ний төлөө зүрх нь цохилж явдаг иргэн бүрийн санаа зовох асуудал.

-Урьд нь олонх, цөөнхтэй байдаг учраас ямар нэг асуу­дал үүсдэггүй байсан нь энэ удаа харагдаж байх шиг?

-Олонх буюу 39-өөс дээш суудал авсан тохиолдолд энэ асуудал Үндсэн хуулийн эрх зүйн хувьд гарч ирэхгүй байсан. Харин энэ удаагийн сонгуулийн дараа бүгд цөөнх болсон. Ингэсний дараа УИХ-ыг удирдан зохион байгуулах даргаа сонгох, бүтцээ бай­гуулах, Засгийн газраа бай­гуулах зэрэг процесст на­рийн хууль хэрэгтэй болсон. Хуульчлагдаагүй учраас эх­ний алдаа гарч байгаа нь энэ.  

Хэрвээ цэц асуудлыг цааш нь лавласан бол  зөв­­­шилцлийн хэд хэдэн  асууд­лыг эрх зүйн хувьд гаргаж ирж, үнэхээр процес­сын хуу­лиуд байхгүй бол УИХ-д чиглэл өгч, шийдвэр өгөх ёстой байсан. Энэ чинь пар­ламентаа аврах гол асуудал.

Мөн цэцэд наймдугаар сарын 27-нд өргөдөл өгсөн. З.Энхболд гэдэг хүн УИХ-ыг даргалж байгаа. Энэ хүн даргалах процесстоо бүлгийн эрх өгөхгүй байгаа шүү дээ. Гэтэл хоёр сар гаруйн дараа бидний өгсөн гомдлын хариу гарлаа. Цэцийн хамгийн гол ажил нь Үндсэн хуулийн институт буюу УИХ, Засгийн газар, шүүх засаглал, орон нутгийн өөрөө удирдах бай­гууллагуудыг байгуулах про­цессыг нүд салгалгүй шир­тэж, Үндсэн хуулиа манах.

Өнгөрсөн шиг процес­сын, эсвэл процесс нь хуульч­лагдаагүй зүйл гарч ирэхэд тэрхүү манаач гэгдээд бай­гаа цэц ажиллах ёстой. Гэ­тэл хоёр сар гаруйн дараа бидэнд хариу өгч байгаа юм. Тэгэхээр энэ хугацаанд цэц улстөрийн шийдвэр хүлээж байсан байна гэсэн бодол бидэнд төрсөн.

-Энэ шийдвэрээс бо­лоод УИХ дахь МАН-ын гишүүд байнгын хороонд ч харьяалалгүй явсаар байгаа?

-МАН-аас УИХ-д сонгогд­сон 25 гишүүн эрхээ эдэлж чадахгүй байгаа. УИХ-ын онцгой эрх бол зөвхөн ху­ралдааны шугамаар явагд­даг процесс байдаг. Намын бүлгийн хурал, байнгын хороо, чуулганаар асуудлыг хэлэлцдэг. Гэтэл ард түмнээс сонгогдсон 25 гишүүн байн­гын хорооны хуралд ман­датын эрхгүй, УИХ-ын бүт­цийг байгуулах онцгой эрхэд оролцож чадаагүй.

УИХ-ын дарга сонгох болон бүтцийг байгуулах про­цесст ард түмний төлөө­лөгчид орж чадахгүй байна гэдэг нь Үндсэн хуулийн 3.1-т заасан төрийн эрх мэдэл ард түмний гарт байна гэснийг зөрчиж байгаа хэрэг.

-МАН-ынхан мэдээж да­раагийн алхмаа төлөв­лөсөн байх?

-Тогтоолыг хүлээн зөв­шөөрөөгүй учраас Бага ху­ралд хандана. Харин Бага хурлын гурван ги­шүүн шийдвэр гаргахдаа улстөрийн өнцгөөс юм уу, аливаа хараат байдлаас бүү хандаасай гэж хүсч байна. Үндсэн хуулийн эрх зүйн талаас хандаж шийдвэр гаргавал парламентыг улам төгөлдөршүүлэх алхам болно.

Үндсэн хуулийн цэцийн гишүүн Т.Лхагвын гаргасан тогтоолыг хараад ирц нь бүрдэж, хуралдсан юм байна гэж ойлгосон. Хуралдсан болохоор гаргасан тогтоол нь хүчин төгөлдөр гэсэн хариу л өгсөн. Энэ чинь энгийн байгууллагын хурал биш. Ялангуяа тусгай статустай УИХ-ыг байгуулахад онцгой үүрэгтэй чуулган байдаг. Үүнийг гүн гүнзгий авч үзээгүй учраас Үндсэн хуулийн эрх зүйн талаас огт хандаж чадаагүй байна. Цэцийн шинэ гишүүн байгаад мэдлэг нь  хүрээгүй байж болно. Түүнчлэн улс­төрийн цэвэр нөлөөлөл орсон байна уу гэсэн хардах эрх ч бидэнд бий.

-Таны асуудал ч гэсэн шүүхээр эцэслэгдээгүй байх аа?

-УИХ-ын сонгуулийн нэг­дүгээр тойрогт нэр дэвш­сэн ч өнөөг хүртэл 100 гаруй хүний саналын асуудлаар маргаантай яваа. Бид 600 орчим хуудас материалыг хоёр цагийн бичлэгтэй нь баримт болгож өгсөн. Гэ­тэл Архангай аймгийн захир­гааны хэргийн шүүхэд хоёр удаа өгөхөд, авч хэлэлцэх хэрэггүй гэдэг шийдвэр гар­гасан. Тэгэхээр нь захир­гаа­ны хэргийн шүүхэд давж заалдсан.

-Давж заалдах шатны шүүхээс ямар хариу гарав?

-Архангай аймгийн нэг­дүгээр тойргийн маргааны асуудлаарх шүүхийн шийд­вэрийг цуцлаад, дахин авч хэлэлцэх нь зүйтэй гэсэн хариу гарсан байна.

Энэ мэтчилэн асуудлыг бултуулдаг, гуйвуулдаг, эс­вэл нэг талд шийдвэр гар­гадаг байдал газар авсаар Үндсэн хуулийн хямрал гэдэг зүйл рүү орох нь.

Эх сурвалж: "Өглөөний Сонин"

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • bJpfXMwydtVJN (188.143.232.43)

    2016-10-15

    2RdGKn http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • AbpyXZGpBNaDT (188.143.232.43)

    2016-10-15

    OxIdcH http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • yFguOPEHUH (188.143.232.22)

    2016-08-13

    AMsoVy http://www.FyLitCl7Pf7kjQdDUOLQOuaxTXbj5iNG.com

  • (61.195.137.108)

    2012-10-23

    mangar tsairaalchaad yu yariad bnahalzan duh chin

  • (49.0.192.97)

    2012-10-21

    хадгаламж банкны 14 тэрбумын хэргээр шорондоо яв шорон чамайг хүлээж байгаа

  • (182.160.7.218)

    2012-10-18

    ЖМөнхбатаа чи битгий шаа даа чи миний мэдэх л улс төр хийх гэж явдаг тэнэг залуу ш дээ одоо боль ах нарын тоглоом чамд хамаагүй ш дээ Нэг нам нэг сэтгэл гээд шаагаад л байх юм чи улс төрд бага хүүхэд ш дээ Эгчийн дүү олон юм ярьж байж толгойгүй болно шүү Намайг олоорой энэ сайт чамайг хамгаалдаг хэрэгсэлийн нэг байхаа Хадалгамж зээлийн хоршооний хэрэгт чи салшгүй холбоотой шүү

  • зочин (202.179.11.98)

    2012-10-15

    битгий худлдаа сүржигнээд бай тэртэй тэргүй нэг намын дарангуйлалд өдий ХҮРСЭН ЭРХ МЭДЛЭЭ АЛДЛЙЙ ГЭЭД УЙЛАН ДУУГАРАХГҮЙ ЗӨВ ЯЛАГДАЖ СУРААЧ МАН ны хүн бүр л ажилтаый албатай сүлжээ маягтай бгаа биздээ 90жил юу хийж хөгжүүлчихээд бусдыг ажил хийлгэхгүй дэмий донгосоод бнаа ядаж тэвчээртэй 2 сар хүлээж сур эх орнүү ард түмнээ гэж бодож байгаа юм бол албан тушаалд битгий шуна танайхан юу бүтээсэн юм бэ

  • (202.170.82.33)

    2012-10-14

    Yoo ene muu kazinochin zailaa Chinii uls tor meddeg gej yostoi hoshnogo baih shuu

  • sandagaaaaaaaaaaaaaaaaaa (49.0.193.217)

    2012-10-13

    neg namiin daranguilal togtdogoo togtchihood bngaa shuu dee sayahan ZEnhbold Erdenebat Altanhuyag Saihanbileg nar turiin alband ajillaj bgaa buh humuusiig shurdej AN-iinhanaar burduuleh uureg daalgavar ugsun genelee

  • hulhi (202.55.183.146)

    2012-10-13

    estoi huduunii tsaraitai amitan be haha harsan chin ineed hurchlee aimaar hudlaa yarisan hulhi gar daa ene yaj ulsturj boloh yum bol doo bugs doloogch gar kkk

  • (202.179.10.42)

    2012-10-13

    2000-2004 ond neg namiin daranguilal togtoogvi uim chin odoo ailtgviee kommunist min

  • (202.179.26.43)

    2012-10-12

    ТӨРД ХЭЛЭХ ҮГ ШҮЛГИЙГ ЧИНЬ ХААНААС ОЛЖ БОЛОХ ВЭ