А.Тлейхан: Олон жил нөхөрлөхдөө ам мурийж үзээгүй

    ...А.Бакейг итгэл даах хүн гэж боддог, бас үнэлдэг. Эрдэмтэй, сурган хүмүүжүүлэгч, том улстөрч хүн итгэлтэй байлгүй яахав. Итгэлийг зүтгэлээр харуулах ёстой. Мөн А.Бакейгийн нэг давуу тал нь заавал амласандаа хүрдэг зантай л даа. За л гэвэл ёогүй шүү дээ. 
...А.Бакейг итгэл даах хүн гэж боддог, бас үнэлдэг. Эрдэмтэй, сурган хүмүүжүүлэгч, том улстөрч хүн итгэлтэй байлгүй яахав. Итгэлийг зүтгэлээр харуулах ёстой. Мөн А.Бакейгийн нэг давуу тал нь заавал амласандаа хүрдэг зантай л даа. За л гэвэл ёогүй шүү дээ. Тэр зан нь ч сонгогчдод их таалагддаг юм билээ. Хэлсэндээ хүрэх гэж зүтгэдэг хүний нэг. Тиймдээ ч олон түмнийхээ итгэлийн дахин авсан болов уу...


-А.Бакей гишүүн та хоёрын амьдралын замналыг харахад төстэй юм шиг санагдсан. Хоёулаа нутгаасаа хоёр ч удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон шүү дээ?

-Бид хоёр Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумынх. Хуучнаар Цагаан гол сум гэж байдаг байсан юм. 1962 онд Цэнгэл хайрхан Цагаан гол нийлж Цэнгэл сум болсон түүхтэй. Тэгэхээр А.Бакей бид хоёр хуучин Цагаан гол, одоогийн Цэнгэл сумын уугуул, Алтай таван богдын хүүхдүүд. Нэг сум, нэг омгийн хүмүүс гэсэн үг. А.Бакей надаас хэдэн насаар дүү. Мэдээж нэг сум, нэг омгийн ах дүү юм чинь бие биеэ эртнээс танина. Нэг нутгийн шороо идэж, усын уусан хүмүүс дээ.

А.Бакей аймагтаа 10 жилийн сургууль төгсөөд Хөдөө аж ахуйн их сургуулийн эдийн засгийн ангийг төгссөн юм. Ингэхдээ сургуульдаа багшаар үлдэж, эрдмийн зэрэг хамгаалж, орлогч захирал хүртэл дэвшиж байсан ажлын туршлагатай хүн шүү дээ. 2004-2008 оны хооронд УИХ-ын гишүүнээр сонгогдож байсан. Мөн 2012 онд дахин сонгогдлоо. Ер нь бид хоёр хоёулаа л хоёр дахиа УИХ-д сонгогдож байна. Ингээд бодохоор бид хоёрын амьдралын замнал адилхан юм шиг санагддаг. А.Бакейтэй нэг омог гэдгээрээ бахархдаг шүү.

-Та хоёр хэдийнээс эхэлж дотно нөхөрлөх болов?

-Хувь тавилан гэж их сонин юм аа. 10 жилд байхдаа бид хоёр нэг их ойр дотно байгаагүй л дээ. Яагаад гэвэл би А.Бакейгээс нэлээд ах учраас намайг 10 дугаар ангид байхад А.Бакей дөрөвдүгээр анги байсан байх. Харин хотод ирснийхээ дараа дотносож, найзалж эхэлсэн. Сүүлдээ нэг нэгийнхээ гэр орноор орж гардаг болсон. Олон жилийн нөхөрлөл маань одоо хүртэл оршин тогтносоор байгаад баяртай явдаг.

Хорвоогийн жам ёс, тавилан гэж үнэхээр сонин эд юм. Бид ингээд хамтдаа УИХд сууж байгаа нь бурхны тавилан юм болов уу гэж боддог юм. Хааяа бахархмаар ч санагддаг. \ инээв\ А.Бакей намайг “ах аа” гэж авгайлж дууддаг. Нэрийг минь бүтэн дуудаггүй. Тэр утгаараа бие биедээ маш хүндэтгэлтэй ханддаг. Бид төрөл садны хүмүүс учраас сайн, муу явдал тохиолдоход хамтдаа байдаг. Гэр бүлийн хувьд ч мөн адил дотно харилцаатай.

-А.Бакей гишүүн нас залуу ч анх танаас түрүүлж улстөр гэдэг энэ том айлын үүд хаалгыг татсан юм билээ?

-А.Бакей 2004 онд төрсөн нутгаасаа сонгогдож байсан. Тэр утгаараа улстөрд анх орж ирсэн гэж хэлж болно. Бидний өвөг эцэг бидэнд маш их хөдөлмөрч занг өвлүүлсэн. Ер нь хүн хөдөлмөрлөж байж л амжилтад хүрнэ. А.Бакей их хөдөлмөрч, өндөр боловсролтой залуу. Хүмүүс залуусыг улстөрд хэн нэгний татаасаар гарлаа гэж их ярьдаг. Харин А.Бакей бол тийм биш. Өөрийн сурсан эрдэм мэдлэг, хүч чадлаараа өдий зэрэгт хүрсэн гэж би үнэлдэг.

-А.Бакей гишүүн ямар зан араншинтай хүн бэ. Ер нь дуугүй хэрнээ хүйтэн хүн шиг харагддаг?

-Хүний гадна төрх дотоод сэтгэлтэйгээ заавал адилхан байх албагүй. А.Бакейг айхтар хатуу хүн гэж үздэггүй. Улстөрч гэдэг үүднээсээ юмыг шулуухан хэлчихдэг зантай. Тэр нь ч улстөрд байх ёстой зан шүү дээ. А.Бакей сурган хүмүүжүүлэгч учраас аливаа асуудалд нухацтай байр сууринаас ханддаг. Их дөлгөөн хүн. Тэр болгонтой ам зөрөөд зарга үүсгээд явдаггүй. Ер нь жинхэнэ монгол эр хүн гэж үнэлдэг. Нутаг усандаа нэр хүндтэй л залуу даа.

-Та хоёр ам мурийж байв уу. Эрчүүдэд тэр байтугай л асуудал гардаг шүү дээ?

-Бид хоёр олон жил ах дүү, найз нөхдийн харьцаатай явж ирсэн. Улстөр, орон нутгийн асуудлаар ер нь ам мурийж байсан зүйлгүй. Угаасаа тийм зүйл байх ёсгүй.

-А.Бакей гишүүнийг ямар авьяастайг Та мэдэх үү. Шүлэг бичдэг гэж сонссон юм байна?

-Юм бичдэг авьяастайг нь мэдэх юм байна. Ямар ч гэсэн сайн шүлэг бичдэг. Бас сайхан дуулдаг. Ер нь бид хамтдаа чөлөөт цагаараа сагсан бөмбөг, бусад тоглоом тоглодоггүй л дээ. Бодвол насны ялгаа байдаг байлгүй дээ.

-Таныг ах аа гэж хүндэтгэдэг юм чинь айж эмээдэг байх. Ахын итгэл даах дүү мөн биз дээ?

-Манай казах ёсонд насаар ах хүнийг их хүндэтгэдэг заншилтай. Тэр уламжлалаараа л явдаг. Ер нь ах ч бай, залуу ч бай бүгдийг хүндэтгэх ёстой. А.Бакейг итгэл даах хүн гэж боддог, бас үнэлдэг. Эрдэмтэй, сурган хүмүүжүүлэгч, том улстөрч хүн итгэлтэй байлгүй яахав. Итгэлийг зүтгэлээр харуулах ёстой. Мөн А.Бакейгийн нэг давуу тал нь заавал амласандаа хүрдэг зантай л даа. За л гэвэл ёогүй шүү дээ. Тэр зан нь ч сонгогчдод их таалагддаг юм билээ. Хэлсэндээ хүрэх гэж зүтгэдэг хүний нэг. Тиймдээ ч олон түмнийхээ итгэлийн дахин авсан болов уу.

-Нэг нутаг усны ах дүү хэрнээ өөр өөр үзэл бодолтой улстөрийн хүчинд зүтгэдэг хүмүүс цаашид орон нутагтаа хэрхэн хамтарч ажиллах вэ?

-Бид нэг нутгийн хүүхдүүд. Тиймээс зорилго нэгтэй. Бид заавал намчирхаж асуудалд хандах хэрэггүй. Нутгийнхаа иргэдийн санал хүсэлтэд тулгуурлан Баян-Өлгий аймагт ирэх дөрвөн жил юу хийх талаар хөтөлбөр гаргасан. Энэ дагуу л ажиллана даа.

Д.МЯГМАРСҮРЭН



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • zochin (202.180.218.244)

    2012-11-07

    demjij baina

  • zochin (122.201.18.207)

    2012-11-06

    saihan sanagdaj bna.. iim l nuhursug bh heregtei

  • hasag novsh (49.0.156.107)

    2012-11-06

    zail hasag