Д.Баянмөнх: Гарыг минь ганзаганд, хөлийг минь дөрөөнд хүргэсэн Баян-Овоочууддаа би өртэй хүн
- 2012-11-12
- Улс төр
- 0
Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Баян-Овоо суманд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Сан хөрөнгийн хэлтсийн ажилтан Д.Баянмөнхтэй ярилцлаа. Нутгийн олон нь түүнийг нутагтаа нэр дэвшиж байгааг дуулаад ихэд баяртай хүлээн авчээ.
Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Баян-Овоо суманд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Сан хөрөнгийн хэлтсийн ажилтан Д.Баянмөнхтэй ярилцлаа. Нутгийн олон нь түүнийг нутагтаа нэр дэвшиж байгааг дуулаад ихэд баяртай хүлээн авчээ. Хоёр нийгмийн үед нутагтаа ажиллаж амьдарч, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж явсан болохоор Д.Баянмөнхөд дахин итгэлээ дайна гэдгээ баян-овоочууд уламжилж байгаа аж. Д.Баянмөнх Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүний сонгуульт ажилтай бөгөөд Монголын буяны үйлс бүтээх С.Гомбожав сангийн тэргүүн, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд даргаар ажилладаг.


Хэнтий аймгийн ИТХ-ын сонгуулийн дөрөвдүгээр тойрог, Баян-Овоо суманд Монгол Ардын Намаас нэр дэвшигч, Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын Сан хөрөнгийн хэлтсийн ажилтан Д.Баянмөнхтэй ярилцлаа. Нутгийн олон нь түүнийг нутагтаа нэр дэвшиж байгааг дуулаад ихэд баяртай хүлээн авчээ. Хоёр нийгмийн үед нутагтаа ажиллаж амьдарч, ард түмнийхээ итгэлийг зүтгэлээр хариулж явсан болохоор Д.Баянмөнхөд дахин итгэлээ дайна гэдгээ баян-овоочууд уламжилж байгаа аж. Д.Баянмөнх Хэнтий аймгийн Монгол Ардын Намын хорооны гишүүний сонгуульт ажилтай бөгөөд Монголын буяны үйлс бүтээх С.Гомбожав сангийн тэргүүн, Хэнтий аймгийн Баян-Овоо сумын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дэд даргаар ажилладаг.-Та Баян-Овоо суманд шинэ хүн биш. Таны ажил үйлс, намтар түүхээс үзэхэд ихэнх он жилүүдээ тэндхийн ард түмний дунд ажиллаж амьдарч өнгөрөөсөн байна. Өнгөрөгч хугацаанд нутаг усныхандаа ээлтэй ямар ажил хийж бүтээсэн бэ?
-Би багадаа эцэг эхээсээ өнчирч 11 дүүтэйгээ үлдсэн юм. Баян-Овоо сумын ард түмэн хөлийг минь дөрөөнд, гарыг минь ганзаганд хүргэж өгсөн учраас тэдэндээ насан туршдаа өртэй, баян-овоочуудынхаа төлөө хичээнгүйлэн зүтгэх ёстой гэж бодож явдаг. Тийм ч учраас уугуул нутгийн зон олонтойгоо өдөр тутам холбоотой байдаг. Өмнө нь аймгийн ИТХ-д гурван удаа Баян-Овоо сумаас сонгогдсон.
2008 оны сонгуулиар Улаанбаатар хотод шилжиж ирсэн учраас нэр дэвшээгүй. Намаасаа нэр дэвшсэн хүнийг дэмжиж ажилласан. Тухайн үед манай намаас аймгийн хуралд нэр дэвшсэн журмын нөхдийг маань дэмжиж итгэл хүлээлгэвэл би төлөөлөгчөөр сонгогдсоны нэгэн адил нутаг орныхоо төлөө зүтгэж ажилана гэж ард иргэддээ амласан. Хэдийгээр төлөөлөн удирдах байгууллагад Баян-Овоо сумын ард иргэдээ төлөөлж сонгогдоогүй ч гэсэн өнгөрөгч хугацаанд сонгогдсон төлөөлөгч мэт идэвхтэй ажиллалаа.
Сургууль, цэцэрлэг, соёлын төв, ахмадын чөлөөт цагийн танхимыг засч шинэчлэх саналыг холбогдох байгууллагуудад уламжилж, нааштай шийдэж өгсөн. Эдгээрээс сургууль, эмнэлгийн барилгын их засварын асуудлыг хөөцөлдөж шийд вэрлүүлсэн нь хамгийн том ажил юм даа. Мөн сумын соёлын төвийг 2011 оны есдүгээр сард ашиглалтад оруулж, шаардлагатай бүх тоног төхөөрөмжөөр тоног лох санал хүсэлтийг холбогдох байгууллагуудад тавьж шийдвэрлүүлсэн.
-Та 1990-ээд оноос өмнө ч, хойно ч энэ сумандаа даргаар ажиллаж байж. Улс орон зах зээлийн нийгэмд шилжиж байсан тэрхүү хүнд бэрх үеийг өнөөгийн үетэй харьцуулшгүй. Тухайн үед ямар хүндрэл бэрхшээл тохиолдож байв?
-Миний бие 1985-1987 онд БаянОвоо сумын АДХГЗ-ны орлогч даргаар ажиллаж байсан. Нийгмийн шинэ тогтолцоонд шилжсэний дараа 1992-1999 он хүртэл сумын Засаг даргаар ажиллаж байлаа. Тэр үед улс орны амьдрал ч өнөөтэй харьцуулахад сайнгүй байсан. Суманд төрийн албан хаагчдынхаа цалинг тавьж чадахгүй үе олон ч удаа тохиолдож байв. Бас дээр нь цахилгаан алдаг оног ирнэ. Хүн нас барахад хөвөн, банз олдохгүй тийм л хэцүү цаг үе байж дээ. Зургадугаар сард багш нар ээлжийн амралтаа аваад наймдугаар сард ажилдаа ороход амралтынх нь мөнгийг өгч чадахгүй л суудаг бэрхшээлтэй бүхэн ард хоцорчээ. Одоо сумын Засаг дарга сайн менежмент хийвэл ажиллахад түүртэх юмгүй сайхан цаг үе ирсэн байна.

Намын Хэрэг эрхлэх газрын хамт олонтойгоо
-Тэгэхээр Та суманд тулгамдсан асуудлыг гарын таван хуруу шигээ мэднэ биз?
-1987 онд ашиглалтад орсон ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрыг шинэчлэх асуудал манай суманд тэргүүн ээлжинд тулгамдаж байна. Энэ асуудлыг холбогдох газарт тавьж шийдвэрлүүлнэ гэж төлөвлөж байгаа. Мөн сумын ЗДТГ-ын байр үйл ажиллагаа явуулахад бэрхшээлтэй байгаа. Түүнчлэн жижиг ,дунд үйлдвэр байгуулах, орлого нэмэгдүүлэх, хүнсний зах байгуулах, аж ахуй эрхлэх үүсгэл санаачлагыг дэмжиж ажиллах, ард иргэдийнхээ худалдан авах чадварт тохируулж түлээ нүүрсний жижиглэнгийн зах байгуулах гэх мэт амьдралаас урган гарсан олон асуудал бий.
Баян-Овоо бол нүүрснээсээ 200 км, модноосоо 150 км алслагдсан тал хээрийн сум. Өвлийн цагт нүүрс тээвэрлэлтийн асуудал хүнд учраас хэрэглээнд нь тохирсон мод нүүрсний жижиглэнгийн зах байгуулна гэж мөрийн хөтөлбөртөө тусгаад байна. Тэдэндээ бага ч атугай дэмжлэг туслалцаа үзүүлбэл өөрсдөө амьдралаа аваад явчих ажилсаг, амьдралын ухаантай, хүнлэг хүмүүс байдаг юм.
-Ирэх онд танай сумын түүхт 90 жилийн ой болох юм билээ. Ойгоо угтаж ямар ажлууд санаачлан зохион байгуулж байгаа вэ?
-Ойгоо угтаж нутгийн зөвлөлөөс сумын ИТХ, ЗДТГтай хамтарч 90 бүтээлч ажлын төлөвлөгөө гаргасан. Аяны хүрээнд нутгийн ард иргэдийнхээ оюун санаанд түшиглэсэн арга хэмжээг илүү түлхүү зохион байгуулж байна. "Хэнтий аймгийн Баян-Овоо сумын түүхэн товчоон" хэмээх нэвтэрхий толь бэлтгэж байна. Мөн хамба лам С.Гомбожав гуайн хөшөөг босгох ажлыг зохион байгуулж байна. Соёлын төвийг Цэргийн дуу бүжгийн чуулгын даргаар ажиллаж байсан, СТА, ахмад бүжигчин Хорлоогийн Данзангийн нэрэмжит болгосон гэх мэтчилэн олон ажлыг нутгийнхаа олонтой хамтарч хийж бүтээлээ.
-Баян-Овоо суманд 1992 оноос хойш Ардын намаас өөр ямар нам ялж байгаагүй юм билээ. Ийм онцлог суманд Таны нэр дэвшсэнийг сонсоод нутгийнхан чинь ихэд баяртай хүлээж авсан гэсэн. Гэхдээ өрсөлдөгчөө дутуу үнэлж болохгүй байх?
-Тийм ээ. Манай сумынхан Ардын намын үйл ажиллагааг талархан хүлээн авч, итгэл сэтгэлээрээ дэмждэг юм. Миний бие 2008 оноос л аймагтаа дахин нэр дэвшинэ хэмээн бэлтгэлээ базааж эхэлсэн. Ер нь орон нутгийн төлөөллийн байгууллагад ард түмнээ төлөөлөхийн тулд хүн мэдлэг боловсролдоо анхаарч, хариуцлага, ёс зүйг эрхэмлэдэг байх ёстой. Нөгөө намын өрсөлдөгчид байгаа. Гэхдээ миний хувьд хийсэн юмтай, хэлэх үгтэй болохоор нутагтаа очиход нүүр бардам байна.
-Суманд нэр дэвшиж буй багтайгаа хэр гар сэтгэл нийлж ажиллаж байна даа?
-Манай суманд 10 хүн, намын жагсаалтаар таван хүн нэр дэвшиж байгаа. Өрсөлдөгч намтайгаа харьцуулахад чадвартай, чадалтай сайн баг бүрдсэн шүү. Нэр дэвшигчдийн дундаж нас нь 40 орчим. Боловсрол мэргэжил, нийгмийн давхарга, ахмадууд, эмэгтэйчүүдийн хувьд төлөөлөл бүрэн хангагд сан.
-Та олон дүүгээ амьдралд хүргэсэн сайн ах, сумынхныгаа хөгжилд хөтөлсөн сайн зохион байгуулагч. Таны амьдралдаа мөрддөг гол зарчим юу вэ?
-Би амьдралдаа хүн чанартай, хүнлэг сэтгэлтэй явах юмсан гэсэн зарчмыг баримталдаг. Хүн болгон ийм сэтгэлтэй байвал Монгол орон хөгжинө. Хүн бүр амьдралын мөр хөөж хот орон газар барааддаг ч гэсэн насан туршдаа байгаль дэлхий, нутаг оронтойгоо хүйн холбоотой явдаг. Би их ядуу, хүнд хэцүү амьдралаас өнөөдрийн өндөрлөгт хүрсэн хүн. Хамгийн бага дүү маань ээжээсээ гурван настай өнчирч үлдсэн. Хамгийн том хүү би 21 настай байлаа. Бид бүг дээрээ зовлон жаргалд хатуужиж, нутгийн ард түмэн, төрийн буянд бусдаас дутахгүй сайхан ажиллаж амьдарч явна.
Н.ЦЭЦЭРЛЭГ

Эх сурвалж: www.UNEN.mn

Сэтгэгдэл (0)