О.Ганбаатар: Миний зүгээс шударга өрсөлдөе, нийгэмд хэрэгцээтэй бүхний төлөө хамтарч хэлэлцье гэж хэлээд байгаа юм

    Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай хороо дан гэр хорооллын айл учраас тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд айх аюулгүй орчинд иргэн бүр амар тайван амьдрах ёстой. Орой хүүхдүүд хичээлээсээ, хүмүүс ажлаасаа тараад ирэхэд гудамж бүр маань гэрэлтэй байгаасаа гэж боддог. Залуу гэр бүлүүд бага насны хүүхдээ ойрхон цэцэрлэгт саадгүй хамруулаад ажилдаа тухтай явж өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Тиймээс цэцэрлэг барих асуудлыг зайлшгүй шийдвэрлэхийг зорьж явдаг даа.
-Юуны өмнө төрийн анхан шатны байгууллагад ажиллаж байсан туршлагатай залуу хүн дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшиж байгаад олон хүн талархалтай хандаж байгааг дуулгая. Тиймээс сэтгэл эмзэглүүлж, үүнийг л шийдчих юмсан гэсэн ямар ажил байна вэ гэдэг асуултаар яриагаа эхэлье гэж бодлоо?

-Уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Манай хороо дан гэр хорооллын айл учраас тулгамдсан асуудал олон бий. Хамгийн түрүүнд айх аюулгүй орчинд иргэн бүр амар тайван амьдрах ёстой. Орой хүүхдүүд хичээлээсээ, хүмүүс ажлаасаа тараад ирэхэд гудамж бүр маань гэрэлтэй байгаасаа гэж боддог. Залуу гэр бүлүүд бага насны хүүхдээ ойрхон цэцэрлэгт саадгүй хамруулаад ажилдаа тухтай явж өөрсдийгөө хөгжүүлээсэй гэж боддог. Тиймээс цэцэрлэг барих асуудлыг зайлшгүй шийдвэрлэхийг зорьж явдаг даа.

-“Эх орон сумаас эхэлдэг” гэдэг шиг нийслэл хот маань хорооноос эхэлдэг. Таны хувьд өнгөрөгч дөрвөн жил хорооны Засаг даргаар ажилласан. Тиймээс хорооны хөгжил, тэнд тулгамдаж байгаа асуудлыг дүүрэг нийслэлийн хэмжээнд төлөвлөж хийх ёстой хүний нэг нь та болж байна. Тэгэхээр ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх хөтөлбөрөөсөө онцлохгүй юу?

-Дээр ярьсан. Цэцэрлэгийн асуудлыг шийдвэрлэх ёстой, гудамж бүр гэрэлтүүлэгтэй байх ёстой. Хорооны цогцолбор байрыг бариулна. Гэр хорооллын хогны менежментийг шийдвэрлэх ёстой, хороог  2-3 хог тээвэрлэлтийн машинтай болгох нь нэн тэргүүний ажил байна. Хамгийн гол нь иргэд мөнгөө өгч хогоо ачуулдаг биш иргэдэд мөнгө өгч хогийг нь авдаг системд шилжих үе ирээд байна. Иргэд маань хогоо ангилан ялгаж хэвшвэл энэ тийм хэцүү ажил биш. Хогонд ер нь хаях зүйл бараг байдаггүй бүгд түүхий эд байдаг тухай олон мэргэжилтэн ярьдаг шүү дээ. Мөн жишиг гудамжийг олноор бий болгох шаардлагатай байгаа юм. Иргэд орчиндоо тухтай, цэвэр амьдрах үүрэгтэй.  Энэ мэтийн иргэдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн ажил олн байгаа.  

-Өнгөрөгч хугацаанд ажиллаж байхад улсын төсвөөс болон бусад зээл тусламжаар гэр хорооллын нөхцөл байдлыг сайжруулах тал дээр олж харсан зүйл олон байгаа байх. Үүнээсээ дурдахгүй юу?

-Ер нь улсын төсвөөс юу хийгдэхийг хүлээгээд суухгүй, Олон улс, Төрийн бус байгууллагуудтай хамтарч нөхцөл байдлын үнэлгээ тогтоох түүн дээрээ тулгуурлан тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх гарцыг олох шаардлагатай. Гэр хорооллын хувьд ариун цэврийн байгууламжийн асуудал ихээхэн хүндрэлтэй байдаг тийм ч учраас ТББ-уудтай хамтран Орчны эрүүл ахуй 1, 2 төслийг амжилттай хэрэгжүүлж 100 гаруй айлыг сайжруулсан нүхэн жорлонтой болгож, 100 гаруй өрхөд гарын угаалтуурын төслийг амжилттай хэрэгжүүлсэн. Дэлхий нэг гэр бүл ТББ-тай хамтран орон гэргүй 10 айл өрхийг хотхон болгож нэгдсэн хашаа барьж айл бүрт иж бүрэн гэр олгон хөршийн холбоо үүсгэн тэдэнд амьдрах шинэ сэтгэлгээ урамыг хайрласан. Хүүхдийн тоглоомын талбай болон жишиг гудамжийг мөн дэс дараатай хэрэгжүүлэн ажиллаж байна. Энэ мэтийн олон ажлууд биднийг ар араасаа хүлээж байгаа.   

-Амьдрал алагтай цоогтой шиг дүүрэг бүрт, хороо бүрийн амьдрал янз бүр л байгаа. Иргэдийн нийгмийн оролцоог сайжруулах гэдэг нь өөрөө их чухал асуудал?

-Тэгэлгүй яахав. Иргэдийн нийгмийн оролцоон дээр маш их анхаарах ёстой. Иргэд өөрсдийнхөө амьдрах орчноо сайжруулахын тулд, шийдвэр гаргах түвшинд дуу хоолойгоо хүргэхийн тулд төр, төрийн бус байгууллагатай хамтран ажилладаг. Бүх зүйлийг төр хийнэ гэдэг хүнд шүү дээ. Тийм ч учраас гэр хороололд “Хөршийн холбоо”-г байгуулж ажиллах нь чухал. Нэг нь нэгийгээ эзгүйд гэр орных нь аюулгүй байдалд анхаарлаа хандуулж чаддаг байх үүрэгтэй, хамтраад орчиноо тохижуулдаг байх ёстой, нөхөрлөл үүсгэн халуун дулаан уур амьсгалыг бүрдүүлэх шаардлагатай гэж ойлгодог.

-Та хорооныхоо иргэдийг төлөөлж, дүүргийн Иргэдийн хуралд өрсөлдөж байна. Мэдээж, багагүй хугацаанд хорооны иргэдтэй сайн муугаа мэдэлцэж ажилласан. Энэ хугацаанд зөвхөн хороон даргын эрх мэдэл хүрэхгүйгээс болж, төлөвлөсөн ажил саатсан тохиолдол бий юу?

-Байлгүй яахав. Хуулиндаа хорооны Засаг дарга багийн Засаг даргатай нэг статустай байдаг. Ажлыг хөөцөлдөж, дээд байгууллагад санал тавих иргэдийн дуу хоолойг хүргэх л үүрэгтэй  шүү дээ. Түүнээс биш дангаараа шийдвэр гаргах эрх мэдэл ер нь л байхгүй. 

-Ингэхэд хорооны Засаг даргыг олон хүн захиран зарцуулах эрх мэдэлтэн гэж боддог. Яг үнэнийг хэлэхэд төрөөс төсөв хөрөнгө гэж хэр хэмжээтэй зүйл ирдэг юм бэ?

-Харин хүмүүс тэгж боддог юм шиг байгаа юм. Зарим иргэн хүртэл хороо надад юу өгөх гэж байна гэж орж ирдэг.  Хороонд нэг ч төгрөгний захиран зарцуулах эрх мэдэл байхгүй, тэр байтугай сард хэрэглэх саван вок, бичгийн цаасыг дүүргээс авдаг гээд л бодохгүй юу. Ер нь засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль, бусад хуулиудад өөрчлөлт оруулж төрийн анхан шатны нэгж, иргэдийн дуу хоолой, энэ байгууллагын эрх мэдлийг нэмэгдүүлэх ёстой. Ядаж л өвчтөй байгаа иргэнээ сэтгэлээр дэмжээд эргэчих сүүний мөнгөтэй болох ёстой. Ойр зуурын иргэдээрээ орж гарах, эргэх, ахмад настнууддаа сэтгэлийн дэм хайрлахад дан өөрийн халааснаас “юм” гарна шүү. Гэхдээ олонтойгоо бужигнаж хүмүүсийг баярлуулж явахад болдог юм даа. 

-Дүүрэг хорооны хувьд бие даасан шинжтэй томоохон хөтөлбөр хэрэгжүүлэх боломж хэр байдаг вэ. Хэрвээ байдаггүй бол үүнийг хэрхэн бий болгох тал дээр ямар бодолтой байна?

-Хорооны хувьд бол боломж хүнд, харин дүүрэгт боломжтой. Тийм учраас л би хорооны Засаг даргаар ажилладгийн хувьд Дүүргийн иргэдийн хуралд дуу хоолойгоо хүргэж хороондоо хүндрэлтэй тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд ТӨЛӨӨЛӨГЧ болохоор зорьж байгаа юм.

-Дүүрэг хорооноос сонгогдсон УИХ-ын гишүүд иргэдэд хүрч ажиллаж чадаж байна уу. Ингэхэд төр иргэн хоорондын уялдаа хорооны хэмжээнд ямархуу байна вэ? 

-Яг үнэнийг хэлэхэд иргэддээ хүрч ажиллаж чадахгүй байна. Маш олон амлалт өгчихөөд л алга болчихдог, дарга болох гэж биш иргэдийн дуу хоолой болох гэж сонгогдсоноо бодох ёстой байх л гэж хувьдаа боддог юм.  

-Тантай нэг зорилго тээсэн нэр дэвшигчид мэдээж байгаа байх. Тэдний зүгээс болон сөрөг хүчин, бие даагчдаас ч гэдэг юм уу ямар нэгэн гүтгэлэг ирж, та хариу барьж байна уу?

-Миний зүгээс шударга өрсөлдөе, сайн бүхний төлөө хамтарч хэлэлцье, гэж хэлээд байгаа юм. Тэгээд ч хүн муулах, ховоор хоол олж идэх хамгийн муухай. Яг үнэнийг хэлэхэд надтай хамт нэр дэвшиж байгаа нөхдөөс дайрч доромжилсон, гүтгэсэн зэргээр хууль зөрчсөн цөөнгүй зүйл гарч ирж байгаа. Энэ бүхнийг нь үг болгож, өлгөж аваад хариу барих тухай бодоод суух сэтгэл болоод зав үнэндээ надад алга. Тэгээд ч хүний хийснийг шүүмжлэх амархан хийхэд хэцүү гэдгийг бид мэднэ шүү дээ.  Надад хийсэн ажил ч, хэлэх үг ч байгаа. Хийсэн бүхнийг өөрийн хийсэн мэт авирлаж, хийгээгүй бүхнийг өрөөлд нялзаах,  ялалт бүрийг өөрийн мэтээр өмчилөх гэсэн хэлбэр, ялагдал бүрийг өрөөлд тохох гэсэн улайрал бүхэн сайн зан чанар биш гэдэг нь хэнд ч ойлгомжтой шүү дээ.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Таны ирээдүйн их үйл хэрэгт чинь амжилт хүсье.

-Намайг зорин ирж ярилцсан танд ч гэсэн баярлалаа. 

Ярилцсан Д.Булган



Эх сурвалж: www.UNEN.mn
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • болд (202.179.26.34)

    2012-11-19

    хотын дарга худлаа шаахаа боль л доо

  • zochin82 (74.52.154.146)

    2012-11-13

    Soyljoogui ulaanbaatarchuud ch geh shig Bat-Uul dargaa tanid ard tumnee doromjloh erh hen ogsii. Ter ger horoollinhniig G horoolol geed bgaa chin doromj ug shuu eniig chin medehgui gj bodoo yu bat-uuliin us buuraltaal biz hogshirool biz ard tumen eron terniig yatsiin tsagiin erheer l tegee bizde71