А.Бакей: Дахин санал хураалт дээр босго тавих шаардлагагүй гэж хуульд тусгасан
- 2012-11-28
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтэй орон нутгийн сонгуулийн талаар ярилцлаа.

-Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар МАН-ын бүлгийг баталгаажуулах асуудлыг хэлэлцэх үү?
-УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль зэрэг хэд хэдэн асуудлыг хэлэлцэнэ. Үүний дотор МАНын бүлгийг баталгаажуулах асуудал ч багтсан. Эдгээрийг өнөөдрийн хуралдаанаар хэлэл цэхээр оруулсан байгаа. Гэхдээ ирц бүрдэх эсэхийг хэлж мэдэхгүй байна. Манай байнгын хорооны гишүүдээс нэлээд нь гадаад, дотоодод томилолтой яваа. Хэрвээ ирц бүрдэх бол хэлэлцэнэ.
-Нэгэнт хуулийн төсөл нь бэлэн байхад яагаад хэлэлцэхгүй удаашруулаад байгаа юм бол?
-Хууль батлагдсаны дараа л намын бүлэг байгуулагдах тухай асуудал яригдана. Хуулийн анхны хэлэлцүүлгийг л хийх гэж байна. Үүнээс зарчмын зөрүүтэй санал гарвал эцсийн хэлэлцүүлэг рүү явна. Дараагийн долоо хоногт эцсийн хэлэлцүүлэг явж байж хууль батлагдах болов уу. Үүний дараагаар бүлэг шинэ батлагдсан хуулийн дагуу байгуулах асуудал тавигдана.
Түүнээс биш ямар нэгэн өөр зорилго байхгүй. Яагаад гэвэл энэ хууль зөвхөн Ардын намын бүлэгтэй холбоотой асуудал биш. Үүнээс гадна олон чухал заалтууд бий. Үүний зэрэгцээ Ерөнхийлөгчөөс өнгөрсөн жил УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ нь ямар тохиолдолд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай хоёрхон заалттай хуулийн төсөл юм. Үүнийг нь манай байнгын хороо хэлэлцэхээр төлөвлөгөөнд оруулсан.
-Маргааш \өнөөдөр\ орон нутгийн сонгуулийн дүнг танилцуулах сүүлийн өдөр. Гэтэл СЕХ-ноос одоо болтол мэдээлэл өгөхгүй байгааг юу гэж ойлгох вэ?
-Хуульд заасан хугацааны тухайд гэвэл 28-ны өдөр сонгуулийн нэгтгэсэн мэдээллийг СЕХ нийтэд зарлах ёстой. Тэр хугацаа нь маргааш \өнөөдөр\. Харин 26-ны дотор аймаг, дүүргийн тойргийн хороод түр үнэмлэхээ багтааж гардуулах ёстой. Энэ ажил орон нутагт ид явагдаж байна. Гэтэл зарим орон нутагт хуулийг илт зөрчиж байгаа талаар сонсогдож байна.
Түүнээс шалтгаалаад СЕХ-нд нэгтгэгдэж байгаа дүн эцсийн байдлаар бүрэн, бүтэн гарахгүй байгаа гэж ойлгосон. Жишээлбэл, Увс аймагт сонгогдсон төлөөлөгчдөд түр үнэмлэхийг нь олгохгүй байгаа юм билээ. Энэ бол байж болохгүй асуудал. Нэгэнт сонгогчид шийдвэрээ гаргачихсан байхад түүнийг хуулийн дагуу албажуулах ёстой. Гэтэл ийм асуудал мэр сэр гарч байгаа юм билээ.
-УИХ-ын сонгуулийн нэгдсэн дүнг шуурхай танилцуулж байсан. Гэтэл орон нутгийн сонгуулийн дүн яагаад хүлээгдээд байгаа юм бэ?
-Орон нутгийн сонгууль, УИХ-ын сонгуулиас зарим талаараа онцлог. УИХ-д нэр дэвшигчдийн тоо харьцангуй цөөн байсан. Гэтэл орон нутагт нэр дэвшигчид маш олон. Тэгээд ч өвлийн улиралд цас ихтэй үед сонгууль зохион байгуулагдаж байгаа учраас алслагдсан багаас сонгуулийн дүнг гаргаж, түүнийг аймагт нэгтгээд СЕХ-нд хүргэх нь хугацаа шаардлагатай гэж ойлгосон. Үүний хажуугаар янз бүрийн зөрчил гараад байгаа юм байна. Гэхдээ ямар ч гэсэн хуулийн хугацаандаа багтаагаад эцсийн мэдээгээ танилцуулах байх.
-Дахин сонгуулийн тов хэзээ зарлагдах вэ?
-Энэ талаар хуульд тодор хой заачихсан. Дахин сонгуулийн товыг сонгуулийн тойргийн хороо гаргана. СЕХ биш тойргийн хороо гэсэн үг. Өөрөөр хэлбэл, ирц хүрээгүй тухайн хэсэг дээр л дахин санал хураалт явагдана. Түүнийг нь тухайн тойргийн хороо зарлана. Тиймээс тойргийн хороод хуулийн хугацаанд хугацаагаа товлож, СЕХ-нд мэдэгдэж албан ёсоор зарлах ёстой.
-Нэгдсэн журмаар дахин сонгууль явах юм уу, тус тусдаа явах юм уу?
-Мэдээж нэгдсэн журмаар тойргийн хороод шийдвэр гаргасны дараа нийтэд зарлана.
-Дахин санал хураалтад ирц хамаагүй гэсэн. Яагаад ирц хамаагүй гэж байгаа юм. Хэрвээ ирц хамаагүй юм бол өмнөх сонгуулийн дүнгээр гаргачихаж болоогүй юм уу. Дахин санал хураахад хөрөнгө мөнгө шаардагдана биз дээ?
-Хуульдаа тэгж тусгагдсан. Анхны сонгуулийн санал хураалт дээр ирц заавал байна. Харин дахин санал хураалт дээр ирц, босгыг тавих шаардлагагүй гэж хуульд тусгасан. Учир нь ирц бүрдэхгүй байгаад байвал улсын төсвийн хөрөнгө үрэгдэх асуудал гарна. Тиймээс ямар ч гэсэн дахин санал хураалтан дээр ирцийг заавал байх ёсгүй гэж хуулийг боловсруулахдаа тогтоосон.
-Хэрвээ зарим хэсэг дээр 10 гаруй хүн санал өгвөл яах юм. 10 хүний саналаар сонгогдчихоод иргэдийн төлөөлөл гээд явж болох юм уу?
-Дахин санал хураалтаар 10 гаруйхан хүн санал өгөхгүй байлгүй дээ. Яагаад гэвэл сонгуульд нэр дэвшиж, өрсөлдөж байгаа хүмүүс дахин санал хураалтаар сонгогдохын тулд ажиллана биз дээ. Нөгөө талаар сонгогч, иргэд ч гэсэн өөрийнхөө төлөөллийг сонгохын тулд эрх биш дахин санал хураалтад оролцох ёстой байх.
-Орон нутагт ирц харьцангуй гайгүй байсан. Харин нийслэлчүүд маань сонгуульдаа бараг оролцоогүй шүү дээ?
-Нийслэлийн ирц хангалтгүй байлаа. Үүний нэг шалтгаан нь залуучууд маань төрийн ажилд оролцох оролцоо, сэтгэлгээ нь бүрэн төлөвшөөгүйгээс болсон гэж бодож байна. Уг нь иргэд Монгол Улсын Үндсэн хууль болон бусад холбогдох хуулиар өөрийнхөө төлөөллөөр дамжуулж төрийн ажилд оролцох ёстой байдаг.
Энэ үүднээс үзэхэд орон нутгийн сонгууль гэдэг нь тухайн хот, дүүргээ хөгжүүлэх, өөрийнхөө амьдралыг сайжруулахын тулд удирдах ёсны байгууллагад төлөөллөө сонгодог. Тиймээс цаашид төрийн ажилд оролцох залуучуудын оролцоог нэмэг дүүлэх тал дээр танин мэдэхүйн шинжтэй мэдээлэл сурталчилгааны ажлыг төрийн холбогдох байгууллагууд зохион байгуулах шаардлагатай юм байна гэж ойлгосон.
-Төрийн байгуулалтын байнгын хороо СЕХ-г нийслэлд ирц бүрдүүлэх тал дээр анхаарах хэрэгтэйг сануулах талаар ямар арга хэмжээ авсан бэ. Ингэх эрх, үүрэгтэй юу?
-Төрийн байгуулалтын байн гын хороо хууль боловсруулах, хуулиа батлах, батлагдсан хуулийн хэрэгжилтэд хяналт тавих үүрэгтэй. Харин төрийн холбогдох байгууллагууд хуу лийг хэрэгжүүлэх, чиг үүргийнхээ дагуу ажлыг хийх ёстой. Харамсалтай нь энэ тал дээр дутуу ажилласан учраас нийслэлийн зарим дүүрэгт ирц хүрсэнгүй. Хуулиар тухайн оршин суугаа хаяг дээрээ 180 хоногоос дээш хугацаагаар оршин суугаагүй иргэнийг сонгогчийн бүртгэлээс хасах ёстой.
Гэтэл гадаадад удаан хугацаагаар амьдарч байгаа зарим иргэн бүртгэлийн жагсаалтад орсон байсан. Энэ нь төрийн ажил үйлчилгээ жигд явагдаагүйтэй л холбоотой. Мөн иргэний цахим үнэмлэх бүрэн гүйцэд тараагдаагүй тал байгаа юм байна. Тэгэхээр энэ удаагийн сонгууль болдгоороо болоод өнгөрнө. Харин цаашид холбогдох төрийн байгууллагууд ажил төрлийн шугамаар хуулиа яагаад хэрэгжүүлээгүй вэ гэдэгт шаардлага тавих ёстой гэж бодож байгаа.
Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (4)
(203.169.53.19)
N.Enhbayariin shiidwerleh shuuh hural 11. 30-nd 9 tsagt deed shuuhed bolno. Unenii tald tuushtai zogsson taniig bidentei negdehiig urialj bn. Bayarlalaa
(203.169.53.19)
N.Enhbayariin shiidwerleh shuuh hural 11. 30-nd 9 tsagt deed shuuhed bolno. Unenii tald tuushtai zogsson taniig bidentei negdehiig urialj bn. Bayarlalaa
erahgaerhaREH (203.169.53.19)
N.Enhbayariin shiidwerleh shuuh hural 11. 30-nd 9 tsagt deed shuuhed bolno. Unenii tald tuushtai zogsson taniig bidentei negdehiig urialj bn. Bayarlalaa
(182.160.12.196)
Daxin sanalt xuraalt boloxoos AN ix aij baigaa daxin sanalt xuraalt bolvol AN garaxgvi shuud 100% yalagdana