С.Чинзориг: Сонгогчдынхоо өөдөөс шороо цацаж байгаад дургүй хүрэх юм
- 2012-11-30
- Улс төр
- 0
УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан С.Чинзоригтой ярилцлаа.
УИХ-ын сонгуулиар Өвөрхангай аймагт МАН-аас нэр дэвшин ялалт байгуулсан С.Чинзоригтой ярилцлаа.

-Таныг өлсгөлөн зарлах гэж байгаа гэж сонслоо?
-Яг өнөөдөр өлсгөлөн зарлана гэсэн зүйл алга байна. Эрх барьж байгаа улстөрийн хүчин дэндүү даварсан, хүч түрсэн, сонгогчдынхоо сонголтыг үл хүндэтгэсэн явдал гаргаж байна. Тиймээс тэмцлийн бүхий л хэлбэрийг сонгоно гэж бодож байгаа. Өлсгөлөн бол тэмцлийн хамгийн хурц хэлбэр шүү дээ.
Тэр хэлбэр рүү шилжихийг үгүйсгэхгүй гэсэн утгатай ярилцлагыг өнгөрөгч баасан гаригт "Өдрийн сонин"-д өгсөн. Тэрийг л манай хэвлэл мэдээллийнхэн С.Чинзориг өлсгөлөн зарлах нь гэж хэлж байгаа байлгүй. Өлсгөлөн гэдэг бол тэмцлийн нэг хэлбэр. Бид ч гэсэн үүнийг ашиглахыг үгүйсгэхгүй.
-Гэхдээ Г.Батхүү, Д.Зоригт нар тангараг өргөх нь тодорхой болчихлоо шүү дээ?
-АН олонхиороо хүч түрээд Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр зэхэж байна. Ингэхдээ шүүхийн шийдвэр гарчихсан учраас гэж тайлбарлаж байгаа. Гэхдээ шүүхийн шийдвэр хууль зөрчиж гарсанд л бид бухимдаад байгаа юм.
Өвөрхангайн шүүгч энэ асуудлыг хялбаршуулсан журмаар шийдсэн. Угаас хялбаршуулсан журмаар шийдэх ёсгүй асуудлыг хялбаршуулсан журмаар шийдчихсэн учраас л бүх зүйлийг хаачихаад байгаа хэрэг. Ерөөс хууль зөрчиж шийдвэр гаргачихаад түүнийгээ эцсийн шийдвэр гэж үзээд байгаад нь бухимдаж, бас дургүй хүрч байна.
-Хялбаршуулсан журмаар огт өөр төрлийн хэрэг маргааныг шийддэг гэж хуульчид тайлбарлаж байсан. Яагаад сонгуультай холбоотой маргааныг ийм журмаар шийдчихсэн юм бол?
-Гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль эрх зүйн ямар ч маргаангүй, хоёр тал ойлголцсон, эвлэрсэн зөвшилцөлд хүрсэн ийм асуудлыг л хялбаршуулсан журмаар шийддэг юм. Гэтэл хялбаршуулсан журмаар шийддэггүй асуудлыг л хялбаршуулсан журмаар хүчээр шийдчихээд бид хоёрыг шүүх хуралд оруулахгүй, хэргийн оролцогч биш болгочихсон.
Хэргийн оролцогч биш учраас давж заалдах эрхгүй, энэ бол эцсийн шийдвэр гээд байгаа юм. Ингэж л хуулийг буруу хэрэглэж байна. Мөн шүүх хэт нэг талыг барьж байгаа. Талуудад тэгш бус хандаж байна. Тухайлбал, Г.Батхүү нарын мөнгө төгрөг тараасан, төрийн албан хаагчдыг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гээд тоочвол хууль зөрчсөн асар их зүйл бий.
Энэ асуудлыг адилхан л иргэний журмаар шийдээч гэсэн санал тавихаар иргэний журмаар шийдэх асуудал биш гээд буцаачихдаг. Харин бид хоёрын асуудлыг иргэний хялбаршуулсан журмаар шийдэж байна. Г.Батхүү нарын асуудлыг иргэний хялбаршуулсан журмаар шийдэж болохгүй гэж үзэж байгаад л хамгийн гол асуудал байна.
-Та Цэцэд хандсан гэсэн. Одоогоор ямар нэгэн хариу өгсөн үү?
-Цэцэд хандсан. "Шүүхийн маргаан эцэслэн шийдвэрлэгдээгүй байна. Тиймээс энэ удаа гомдлыг эцэслэн шийдэх боломжгүй. Харин маргаанаа бүрэн дууссаны дараа Цэцэд хандах эрхтэй" гэсэн. Хархорин сумын шүүх аравдугаар сарын 31-нд хуралдаад шинээр илэрсэн нөхцөл байдлын асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэсэн захирамж гаргасан.
Тэгэхээр шүүхийн маргаан дуусаагүй нь нотлогдож байна гэж Цэц үзсэн байна лээ. Гэтэл СЕХ аравдугаар сарын 16-ны шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэн бид хоёрт олгосон түр үнэмлэхийг хүчингүй болгож, Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхээр Их хуралд өргөн барьчихсан.
Тиймээс аравдугаар сарын 31-нд шүүхийн шийдвэр захирамж гарсан нь шүүхийн маргаан дуусаагүй байгаа нь нотлогдож байна гэж Цэц үзсэн нь хууль зүйн үндэстэй болчихож байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүхийн процесс дуусаагүй байхад СЕХ асуудлыг Их хуралд оруулсан юм байна гэдэг нь нотлогдож байна гэсэн үг.
-Хэрвээ өнөөдөр өчигдөр гишүүдийн ирц хүрсэн бол Г.Батхүү нар тангараг өргөх байлаа. Таны өлсгөлөн зарлаж тэмцэх асуудлыг намын төвшинд хэрхэн үзэж байгаа вэ?
-Миний хувьд сонгогчдын саналыг хууль бусаар авах, эд зүйл тараасан тийм асуудал байхгүй. Би хууль зөрчөөгүй учраас нөгөө хоёр тангараг өргөчихгүй байх гэж итгэж байгаа. Харин насанд хүрээгүй хоёр хүүхдийг сонгуулийн сурталчилгаанд ажиллуулсан гэж нөгөө талаас хэлж байгаа.
Гэтэл тэр хоёр хүүхдийг би танихгүй, тэдэнтэй гэрээ байгуулаагүй, мөн аймгийн намын хороо, сумын намын хороо нь ч гэсэн тэр хүүхдүүдтэй ухуулагчаар ажиллуулсан гэрээ байгуулаагүй юм билээ. Аймгийн тойргийн хороонд бүртгүүлсэн ухуулагчийн нэрсийн жагсаалт болон шадар туслагч нарын нэрсийн жагсаалтын бүртгэлд ороогүй гэсэн тодорхойлолт гаргасан байдаг.
Ерөөсөө зохиомол хэрэг л яваад байгаа юм. Эрх баригч хүчин хүч түрээд Г.Батхүү нарыг тангараг өргүүлэхээр улайрч байх шиг байна. МАН ч гэсэн улстөрийн хүчин. Улстөрийн хүчин бол сонгогчдынхоо итгэл үнэмшлээр гарсан суудлыг алдахгүйн тулд бүхий л арга хэмжээг авах байх.
Энэ асуудалд ганцхан С.Чинзориг гэдэг хүн зүтгээд байгаа юм биш. Энэ бол Өвөрхангайхны эрх ашиг, сонгогчдын эрх ашигтай холбоотой асуудал. Нөгөө талаас МАН иргэдийн сонгосон суудлыг алдах уу, үгүй юу гэдэгтэй холбоотой асуудал. Тийм учраас манай нам ч гэсэн сонгогчдын өгсөн суудлыг алдахгүйн тулд улстөрийн шат дараалсан арга хэмжээг авах байх.
Хэрвээ энэ удаа өвөрхангайчуудын МАН-д өгсөн саналыг бид алдах юм бол дараа дараагийн сонгуулиар Өвөрхангай аймагт Ардын нам сонгуульд оролцоход маш хүнд болно.
-Орон нутгийн сонгуулиар өвөрхангайчууд УИХ-ын сонгуулиар хийсэн сонголтоо бататгасан. Энэ нь эрх баригчид болон хуулийн байгууллагын шийдвэрийг өвөрхангайчууд буруу гэж үзэж буйн нэг баталгаа болох байх?
-УИХ-ын сонгуулиар өвөрхангайчууд Ардын намыг сонгосон. Ардын намаас нэр дэвшсэн нэр дэвшигчдийг үнэмлэхүй саналаар дэмжсэн шүү дээ. Сая орон нутгийн сонгуулиар сумдад ажиллаж байхад иргэд "Бидний сонголт одоо болтол баталгаажихгүй байна. Бидний санал үнэгүйдэж, дуу хоолой маань төр засгийн бодлогод тусахгүй байна" гээд нэлээд бухимдалтай байсан.
Энэ бол мэдээж зүй ёсны хэрэг. Иргэд сонголтоо хийчихсэн учраас сонголтоо баталгаажуулахын төлөө шаардах эрхтэй. Нөгөө талаас өвөрхангайчууд орон нутгийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчдийг дэмжсэн. Энэ бол өмнө нь хийсэн сонголтоо баталгаажуулж буйн жишээ. Тиймээс эрх баригчдад үүнээс өөр нотолгоо шаардагдахгүй байх гэж бодож байна.
-Баталгаа гэж үзэх нь битгий хэл өнөөдөр улаан цайм л тангараг өргүүлэх гэж зүтгэсэн ч чадсангүй?
-Улстөрийн хүчин, улстөрч хүн ичих булчирхайтай байх ёстой л доо. Өвөрхангайчууд өмнө нь Г.Батхүү, Д.Зоригт нарыг сонгож байсан. Өөрсдийг нь сонгож байсан сонгогчдоо сонголтоо өөрчилснийх нь хариуд өөдөөс нь шороо цацаж байгаад дургүй хүрээд байгаа юм.
Иргэд өөр сонголт хийж байгааг нь хүндэтгэн үзэх ёстой. Харин "Та бүхэндээ баярлалаа, дараа дараагийн наадамд ирж оролцоно" гэж хэлээд тахимаа өгөөд явсан бол өөрсдийнх нь нэр хүндэд дээр шүү дээ. Улстөрчид иргэдийнхээ эрх ашгийг боддог, сонголтыг нь хүндэтгэдэг ноён нуруутай, ичих булчирхайтай байх ёстой.
-Дээд шүүхээс арай нааштай хариу ирэх болов уу?
-Дээд шүүхэд хандсан. Гэтэл аймгийн давж заалдах шатны шүүхээр ороогүй. Анхан шатны шүүх хялбаршуулсан журмаар шийдчихсэн учраас бид хоёрыг давж заалдах эрхгүй гээд байгаа юм. Угаасаа аймгийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцээгүй асуудлыг Дээд шүүх хянахгүй л дээ. Тиймээс Дээд шүүхэд гомдол гаргаад нааштай үр дүн гарахгүй л байх.
Яагаад гэвэл аймгийн давж заалдах шатны шүүхээр ороогүй асуудлыг Дээд шүүх хянах хууль зүйн үндэслэл байхгүй. Тиймээс Дээд шүүхээс нааштай хариу ирэхгүй нь тодорхой л доо. Хамгийн гол нь анхан шатны шүүх нь хуулийг буруу хэрэглэж, буруу арга замаар будаа тээлгэсэн учраас Дээд шүүх хянах хууль эрх зүйн үндэс нь хаагдмал болчихсон.
Дээд шүүхийн ч буруу биш. Харин Цэц асуудлыг хэлэлцэхгүй гээгүй юм. Гэхдээ Цэц шүүхийн маргаан эцэслэн шийдээгүй байгааг хэлсэн нь СЕХ-г шүүхийн маргаантай асуудал дуусаагүй байхад шийдвэр гаргачихсан юм байна гэдгийг бас давхар нотолж байна гэж дүгнэж болно.
Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (8)
mongoliin irged (122.201.18.185)
Ene teneg Chinzorig xezeenees olsoj exlex be said baixdaa mon ix nugel uildsen mangar baigaa ym daa. Ail geriig suiruulj aav eejinx nx businessiig nx bulaaj aaviig nx shorond uxuulsen eejiig nx dampuuruulj shorond suulgaad xuuxduudiig asramjind xayasan nugeltei xulgaich xunii naimaachin olon mongolchuudiig solongost zarsan novshoos uxsenee yariltslaga avch uned oruulaad baigaa ym xarin xezeenees olsoxiig nx asuu neg olsvol negmoson xuurai olsoorei dee. Xulxidaj magadgui. Ix idej xulgailsan odoo olsox tsag nx bolson. MAN-iin xulgaich nar olsoj uzeegui xulgaich nar shuudee
mongoliin irged (122.201.18.145)
Ene teneg Chinzorig xezeenees olsoj exlex be said baixdaa mon ix nugel uildsen mangar baigaa ym daa. Ail geriig suiruulj aav eejinx nx businessiig nx bulaaj aaviig nx shorond uxuulsen eejiig nx dampuuruulj shorond suulgaad xuuxduudiig asramjind xayasan nugeltei xulgaich xunii naimaachin olon mongolchuudiig solongost zarsan novshoos uxsenee yariltslaga avch uned oruulaad baigaa ym xarin xezeenees olsoxiig nx asuu neg olsvol negmoson xuurai olsoorei dee. Xulxidaj magadgui. Ix idej xulgailsan odoo olsox tsag nx bolson. MAN-iin xulgaich nar olsoj uzeegui xulgaich nar shuudee
mongoliin irged (122.201.18.156)
Ene teneg Chinzorig xezeenees olsoj exlex be said baixdaa mon ix nugel uildsen mangar baigaa ym daa. Ail geriig suiruulj aav eejinx nx businessiig nx bulaaj aaviig nx shorond uxuulsen eejiig nx dampuuruulj shorond suulgaad xuuxduudiig asramjind xayasan nugeltei xulgaich xunii naimaachin olon mongolchuudiig solongost zarsan novshoos uxsenee yariltslaga avch uned oruulaad baigaa ym xarin xezeenees olsoxiig nx asuu neg olsvol negmoson xuurai olsoorei dee. Xulxidaj magadgui. Ix idej xulgailsan odoo olsox tsag nx bolson. MAN-iin xulgaich nar olsoj uzeegui xulgaich nar shuudee
(122.201.18.128)
Ok demijohn bna
nutag ah (27.123.214.113)
Chinzorigoo demjij bna nutgiin huu mini. Bid ard chini bna sain temtseerei. Bid ch hsmt olsohid beken bna hiisen songoltiinhoo toloo
nutag ah (27.123.214.113)
Chinzorigoo demjij bna nutgiin huu mini. Bid ard chini bna sain temtseerei. Bid ch hsmt olsohid beken bna hiisen songoltiinhoo toloo
зочин (202.179.25.45)
Сайн тэмцах хэрэгтэй.МАН-н үхээнц дарга нарыг харах юм бол АН-н талд л асуудал шийддэгдэнэ.Занданшатар юу ч хийж чадахгүй гацаа нөхөр ярьж чадахгүй байж байгаад л алдана
(202.126.89.172)
õí ýíý íºõºð ÷ öýâýðõýí àìüòàí áèø ýý.Ìîíãîë÷óóäûã ñîëîíãîñ ãàðãàíà ãýæ õ¿íèé õóâü çàÿàãààð íààäàí íèëýýä áàÿæñàí áàéõ àà. Ëàâ ºâºðõàíãàé÷óóäûí òºëºº þó ÷ õèéõã¿é ë äýý. ͺ㺺 2 íü äýýð ýý