Д.Батцогт: Ц.Оюунбаатарын гишүүний эрхийг түдгэлзүүлэх тухай яригдаж байгаа
- 2012-11-30
- Улс төр
- 0
Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх асуудлаар УИХын гишүүн Д.Батцогтоос тодрууллаа.

Ц.Оюунбаатарыг тангараг өргүүлэх асуудлаар УИХын гишүүн Д.Батцогтоос тодрууллаа.

-Ц.Оюунбаатарын оронд Э.Батшугарыг тангараг өргүүлэх тухай яригдаж байна. Яагаад ийм асуудлыг танай эвслээс тавиад байгаа юм бол?
-Асуудлын гол нь хүндээ биш шүү дээ. Жагсаалтаар нэр дэвшсэн Ц.Оюунбаатар УИХ-ын гишүүн болох ёстой гэсэн зүйл яригдаж байгаа. Хуулиараа бол жагсаалтын эхэнд Э.Батшугарын нэр байгаа учраас Ц.Оюунбаатарын гишүүний эрхийг түдгэлзүүлье гэж яригдаж байна.
-Маргааш Н.Энхбаяр даргын шүүх хурал болох гэж байна. Уг асуудлыг хүлээж байгаатай холбоотой юм уу?
-Үгүй. Үүнтэй ямар ч холбоогүй. Ерөнхийдөө УИХын чуулганы хуралдааны ирц бүрдэхгүй байна шүү дээ. Гишүүд гадаадад томилолт ихтэй байна.
-Танай эвслийнхэн яагаад УИХ-ын чуулганы хуралдаанд орохгүй байгаа юм бэ?
-Бид ирц бүрдвэл хуралдаандаа орно. Бүрдэхгүй болохоор л хүлээгээд сууж байна.
Ц.ЖАРГАЛ

Сэтгэгдэл (1)
(124.158.67.41)
нөгөө шударга ёс яриад байсан хаана байна ? сёх- энхбаярын гэр бүлийнхэнийг бүртгээгүй шүү дээ. оюунбаатар тангараг өргөх ёстой.