Р.Бурмаа: Ерөнхийлөгчийн сонгуульд иргэний нийгмийн байгууллага сонгогчдыг төлөөлж хяналт тавина
- 2012-12-13
- Улс төр
- 0
УИХ-ын гишүүн Р.Бурмаатай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

УИХ-ын гишүүн Р.Бурмаатай Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Та Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг боловсруулсан гишүүдийн нэг. Энэхүү төсөл өмнөх хуулиас юугаараа онцлог болов?
-Өмнө нь Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолж, нэрийн жагсаалтыг хэсгийн хорооны ажилтнууд айл өрхөөр явж өөрсдийн гараар гаргадаг байсан. Энэ нь бусад байгууллагын гаргасан нэрийн жагсаалтаас олон тоогоор зөрдөг. Тухайлбал, 2004 онд 130 гаруй мянга байсан бол 2008 онд 236000 болж зөрсөн. Тиймээс Орон нутгийн сонгуулийн хуульд нэрийн жагсаалтыг нэг байгууллага хариуцаж хийх ёстой гэж тусгасан.
Энэ жишгийг Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд оруулж байгаа. Улсын бүртгэлийн тухай хуулийн дагуу сонгогчдын бүртгэлийг Улсын бүртгэлийн ерөнхий газар шинээр гаргасан. Үүний дагуу сонгогчдыг бүртгэж сонгуульд оролцуулна. Ингэхдээ сонгогчийн хурууны хээ, цахим үнэмлэхийг шалгаж, гэрэл зургийг санал авах байранд байгаа хүмүүст харуулж давхар нягталсны үндсэн дээр сонгогч санал өгөх боломжтой болно.
-Гадаадад амьдарч байгаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн санал өгөх боломжийг хэрхэн хангах вэ?
-Сонгогчдын бүх нийтийн зарчмыг хангахын тулд гадаадад байгаа сонгогчдыг оролцуулах боломжийг хангаж байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хувьд санал авах байранд тэргэнцэртэй иргэд орох боломжийг хангах, хөгжлийн бэрхшээлтэй иргэний санал өгөх бүхээгийг харгалзан үзэх, харааны бэрхшээлтэй хүмүүс баррель үсгээр бичсэн хавтсанд саналын хуудсыг хийж, уншиж тэмдэглэгээ хийх боломжийг хангах, бичиг үсэг мэдэхгүй хүмүүс санал өгөхөд зориулж саналын хуудсан дээр нэр дэвшигчдийн зургийг хэвлэх гэх мэт шаардлагыг хуульд тусгасан.
-Сонгуулийн үеэр эх сурвалж нь тодорхойгүй мэдээлэл олонтаа цацагддаг. Энэ асуудлыг яаж зохицуулах вэ?
-Сонгуулийн үед эзэн нь тодорхойгүй, бие биеэ гүтгэсэн сөрөг мэдээллүүд цацагддаг. Тиймээс сонгуульд оролцож буй талуудын гаргаж буй мэдээ, материалд заавал эх сурвалж, нэр хаяг тодорхой байх ёстой. Үүнийг хангаагүй тохиолдолд хэвлэл мэдээллийн хэрэгсэл хариуцлага хүлээнэ.
Үүнд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас хяналт тавих юм. Ерөнхийдөө уг хуульд хариуцлагын тогтолцоо, түүнд хяналт тавьж, хариуцлага ногдуулах эзэн нь тодорхой тусгагдсан. Өмнө нь сонгуулиар зөвхөн нэр дэвшигчийн намаас томилсон ажиглагч ажилладаг байсан бол уг хуулиар иргэний нийгмийн байгууллага сонгогчдыг төлөөлж нам бусаар хяналт тавих боломж нээгдэж байна.
Ингэснээр иргэдийг төрийн үйл хэрэгт оролцуулах зорилт бүхий иргэний нийгмийн төрийн бус байгууллагууд болон өмнөх сонгуулиудаар хяналт шинжилгээ хийсэн туршлагатай байгууллагууд зөвхөн хяналт, шинжилгээ хийх төдийгүй сонгуулийн бүх үйл явцад хяналт, ажиглалт хийх боломжийг хангаж өгсөн.
-Сонгуулиас үүдсэн маргааныг яаж шийдэх вэ?
-Сонгуулийн хуралдаан, сонгуулийн хороодын ажил үүргийн хуваарь ил тод нээлттэй байх, аливаа маргааныг хурдан шуурхай маргааныг шийдвэрлэх зэрэг бүх үйл явцыг нарийвчилж зааж өгсөн. Сонгуулийн зарим хорооны ажилтан ирээгүйгээс ирц хүрэхгүй хугацаа алдаж, маргаан үүсч сонгогчдын бухимдлыг төрүүлдэг.
Тэгвэл эл хуулиар ийм төрлийн асуудлыг аливаа сонгуулийн хороод гурав хоногийн дотор шийднэ. Хэрэв шийдээгүй тохиолдолд тухайн хуралд оролцоогүй, ирц хүргэхгүй байгаа хүмүүсийг халж дараагийн хүмүүсийг томилно. Гурав хоног өнгөрсөн тохиолдолд сонгуулийн хороо, цаашид шүүх асуудлыг хурдан хэлэлцэж шийдэх зохицуулалт бий.
-Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулагчдын тухайд хуульд хэрхэн тусгав?
-Төрийн албан хаагчид зохион байгуулна. Хэрэв сонгуулийн дүнд ноцтой нөлөөлөх хэмжээний зөрчил гаргаж, будилаан үүсгэвэл тухайн төрийн албан хаагчийг төрийн албанд оруулахгүй нэг жилийн хугацаанд хална гэсэн зохицуулалттай. Санал хураалт, болон тооллогыг сонгуулийн автоматжуулсан машинаар явуулна. Үүнд иргэдийг итгэлтэй байлгахын тулд сугалаа сугалж таарсан хэсэгт гар аргаар хяналтын тооллого явуулна.
-Ерөнхийлөгчийн сонгуульд СЕХ ямар үүрэг хариуцлага үүрч ажиллах вэ?
-Хуулиараа СЕХ Ерөнхийлөгчийн сонгуулийг хариуцаж зохион байгуулдаг. Сум, дүүрэг, аймаг, нийслэлийн сонгуулийн хороод сонгуулийн дүнг хэлэлцэн шийдвэрлэхгүй. Харин сонгуулийн дүнг нэгтгэж СЕХ-нд хүргэнэ. СЕХноос бусад хороод өөрсдийн эрх мэдлийн хүрээнд дотоод зохион байгуулалттай холбоотой асуудлаар шийдвэр гаргах учиртай. Сонгуулийн дүн, дахин санал хураалт явуулах, сонгуулийн дүн хүчинтэй эсэх нь зөвхөн СЕХ-ны эрх мэдэлд байна.
-Санал тоолох автомат машинтай холбоотой маргаан, эргэлзээ өнөө ч тасраагүй. Ийм байдлыг давтахгүйн тулд төсөлд ямар заалт оруулсан бэ?
-Санал тоолох ажиллагаа явагдахад сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, мэдээлэл технологийн даамал байхаас гадна хэвлэл мэдээллийн байгууллага, ажиглагчид байна. Нээлттэй ил тод явагдана. Энд байлцсан хүмүүс протоколд гарын үсэг зурж болно. Хамгийн гол нь санал тоолох машиныг сугалаагаар сонгож хяналтын тооллого явуулна.
Хэрэв тооллого зөрвөл хууль хяналтын байгууллагад хандана. Ерөнхийлөгчийн сонгуульд ийм зохицуулалт байх нь зүйтэй гэж үзсэн. Хоёрдугаар сарын 1-нээс өмнө ИТХ-аас засаг, захиргааны нэгж дээр сонгуулийн хэсэг байгуулагдана. Түүний дараа хэдэн хэсэгт хяналтын тооллого явуулах нь тодорхой болно. Хуулиар хэсгийг тодорхойлж гаргах субъект нь тусдаа байхаар заагдсан.
-Хуулийн төслийг хэзээнээс хэлэлцэж эхлэх бол?
-Хугацаандаа өргөн барьсан учраас ойрын хугацаанд хэлэлцэх байх.
Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ

Сэтгэгдэл (2)
Эмээ (202.126.89.160)
Бурмаа гуай болимоор юм. Нэг их мэдэмхий царайтай хуучинсаг авгай. Төрийн албхн хаагчид орон нутгийн сонгуульд заавал оролцсон бахй ёстой ч гэх мэт өнгөрсөн баларсан юм оруулж ирчихээд их зүйл хийсэн гэж томроод. Түүн дээрээ тулах юм бол төрийн албан хаагчид ч иргэн, тэд аливаа сонгуульд с айн дураар оролцох эрхтэй. Ийм баиар юмыг болиосой.
зочин (202.126.89.174)
Өнөөдөр Монголын улс төрийн нөхцөл байдал намчирахсан, талцсан, хуйвалдааны шинж чанартай,ашиг сонирхлын хэт их зөрчилтэй байна. 90 ээд оны ардчиллын салхи үгүй болж ,ардчилсан нэртэй л болохоос үзэл бодлын хэлмэгдүүлэлтийг илт хуулийн хүрээнд зохицуулан явуулдаг болжээ.Шүүх ,прокурор,хүчны байгуулгуудын удирдлагуудыг ардчилал хүний эрх, авилгын нэрийн доор ээлж дараалан хүчээр буулган авч тухайн улс төрийн хүчний тоглоомын байгуулга,эсрэг улс төрийн хүчнээ унагах хэрэгслэл болгожээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслэл үүнд хамаарна. Аливаа нэг улс төрийн хүчин хэн нэгэн хүний эсрэг асар зохион байгуулалттай хар ПР явуулж ард түмний дунд үзэн ядах сэтгэлгээ үүсгэж талцуулан хуваалаа. Түүнийг, тэр хүнийг таарсан хүн болгон цохиод алахад харамсахгүйгээр нэр төрийг унагадаг боллоо.Нийгмийн хамгийн эмзэг, оюуны болон улс төрийн ухамсар нь бүрэн тогтоогүй хүүхэд, залуучуудыг улс төрийн намуудийн эрх ашгийн тэмцэлдээ зорилготойгоор ашигладаг болжээ. Алсдаа эх орныхоо улс төрийн тогтвортой байдлыг алдах ирмэгт ирчихээд байна. Өнөөдөр ард түмний дунд хэн нэгэн улс төрч ,улс төрийн хүчнийг алж ,хядах ,унагах, устгах ,бүхнийг үзэн ядах психологи давамгайлж байна. Энд мэдээж бидний ээж аав ,эмээ өвөө , болон сэхээтний давхарга багтахгүй.Ийм улсууд хэзээ ч тийм зүйл бодохгүй. Ер нь бол нэг дугтарахад эвгүй болж мэдэхээр байна. Жирийн иргэд, ард түмэн энэ бузар улс төрөөс ангид байж ,өөрсдийн аж амьдралаа дээшлүүлэхэд оюунаа зориулах хэрэгтэй санагдана. Хэн нэгэн хүний идсэн уусныг шүүхээс өмнө ард түмний дунд нотлон хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр улс төрчид өөрсдөө цацаж байна. Сонгуулийн дүн гараагүй байхад уралдан ялалтаа зарлаж , ер нь л эрээ цээрээгээ алдлаа. Цаашилбал өөрийгөө сонгосонгүй гэж ард түмний сонгуулийн хуудсыг урж цацаж аархдаг боллоо. Намууд эгнээгээ шилдэг боловсон хүчнээр тэлэх төр улсын өндөр албан тушаалд нуруутай төлөв түвшин оюунлаг сэхээтнүүдийг бэлтгэн аажмаар сургах төлөвшүүлэх ажил хийхгүй байна. Тэд зөвхөн өөрсдийн байр суурийг хамгаалж чадах хэрүүлч ,хэлэмгий доломгой, зартай этгээдийг өөрсдийнхөө амжилтанд хүргэх хэрэгслэл болгон ашиглаж, улмаар төр улсын өндөр албан тушаалуудыг найр тавин өгч Монголын төрд шургалуулж байна. Өнөөдөр Монгол Улс ардчилсан улсаа ... гэхдээ ардчилсан тоталитарист- анархизм давамгайлсан эх адаггүй задгайрсан ер бусын шидтэй улс болжээ. Зарим их гүрнүүд бидэнд цаасан малгай их өмсгөдөг боллоо . Хэт залуу амьдралын хатуу хөтүүг үзээгүй хүүхдүүдийг төрийн өндөр албан тушаал , хязгааргүй эрх мэдэл, эдийн засгийн асар их боломж бололцоог атгуулснаар сүүлдээ энэ нь солиорол болж хувирчээ. Авилга хээл хахууль ,арын хаалга,ардчилал ,шударга ёсыг зөвхөн бусдаас шаардан өөрсдөөсөө бусдыг хугачин дарах сэтгэлгээг залуу улс төрчдөд хэдийнээ суулгажээ.Өрөөл үг хэлбэл коммунист болж өөрсдөө галдан шатаах ,эвдэн сүйтгэвэл Ардчилал гэнэ. Эрдэмтэй хүн даруу,Их мөрөн дөлгөөн гэдэг үг зөвхөн номондоо л үлдэж. Хэн нэгэн этгээдийн улс төр эдийн засгийн асар их нөлөөн доор жижигхэн сэтгэлгээтэй ядмагхан этгээдүүд түрэмгийлэл бослого хөдөлгөөнийг чадварлаг хийдэг болж. Үүний нэг жишээ 7-р сарын 1 ний үйл явдал юм. Аль аль нь ичиж зовох, гэмшиг сэтгэл үгүй болсон байна. Ялангуяа Ардчилсан нэртэй анархист намын хувьд энэ үйл явц эх захаа алдлаа.Улс төрийн өндөрлөгт хүрэхийн тулд баталгаатай ар талын нөмөр доор юу ч хийж чадах ёс журамгүй чанар нь улс төрд орох хүний шалгуур үзүүлэлт болжээ. Ардчилсан нэрийг авсан энэ намын хувьд Монголын ардчлалыг зугуйхан үхүүлэх ,улс орноо мөхөөх бодлго барьж байна гэж үзэхээс өөр аргагүй. Энэ намд Гончигдоржоос авахуулаад олон багш, сэхээтэнүүд өндөр боловсролтой залуучууд бий боловч өнөөдөр байр сууриа илэрхийлэх чадваргүй , чадамж ч үгүй , хэлмэгдэхээс эрх ашгаа алдахаас ,хохирохоос айдаг юм шиг байна. Батзандан ,Баасан авгай,Магнай, Гүндалай ,Тэмүүжин эдгээр хүмүүс Монголын улс төрийн ирээдүйн боловсон хүчин юм биздээ. Ээ чааваас . Ардчилсан намын үйл ажиллагаа хийсэн балгыг яривал Улсын баатар Бат Үүл маань Ардчилсан Солонгост оч гэж хөөх магадлал өндөртэй болжээ. Эсвэл авилгын хэргээр шоронд хатаана, шалгана. Энд бас л нэг ” НО” бий. Хамгийн сонирхолтой нь ардчилсан намынхнаас ийм асуудал үүсгэхгүй байгаа нь хачирхалтай. Эд нар мөнхийн эрх ашгаа яаж ч чадах билээ. Ногоон байгууламж, авто болон явган зам ,айлын цонх уруу шахаад барьсан барилга, тэр ч бүү хэл 12-р хороололд гэрлийн шонгийг нь хажуу тийш мушгиад барьсан байшин энэ бүгд ганц Ардын намын гаралтай байшингууд биш байлтай. Олон түмнийг өдөөн турхирах, сонгуулийн хэсэг хороон дээр согтуу танхай этгээдийг аваачин хэрүүл зодоон хийлгэх хүний эрх чөлөө ,сонгох сонгогдох эрхийн асуудлаар зориудаар асуудал үүсгэн ,хүч түрэн түрэмгийлж элдэв будлиан тарих,сонгуульд улс , эх орноо төлөөлж чадахгүй этгээдүүдийг өрсөлдүүлэх , замаар Монгол төрийн ёс жаягийг эвдэн сулруулж байна. Төрийн нууц гэж үгүй боллоо. Хэрэв авилгын хэрэгт холбогдсон ерөнхийлөгч асан Энхбаярын оронд Элбэгдоржийг баривчлах байсан бол юу болох байсан бол бурхан минь . 7-р сарын 1 нийг 100 нугалсан аюул болох байсан . Нөгөө сурсан эрдмээ үзүүлэн ,гадаад дотоодын хэвлэл мэдээллийн хэрэглслэлээ цуглуулан ,хорвоогийн бүх согтуу хөлчүү,новш,хэрэгтэн танхай балмад этгээдүүдээ цуглуулан , төрийн цагдаа нь хөдөлж чадахгүй зодуулж ,зэвсэгт мөргөлдөөн болно. Та нарт эрх нь байна, ийм хэрэг болгохгүй байх боломж нь та нарт байгаа гээд хэлэх амархан . Хиихлээр хийлээ гэнэ хийхгүй бол хийх ёстой байсан гэнэ.Түмний энх амгалангийн төлөө ажилласан цагдаа залуус энэ хог новшноос доор үнэлэгдэж байхад бид Ардчилсан нэртэй энэ хогийн намд яаж итгэх билээ.Ард түмний өөдөөс буудсан гээд шоронд хатаах байлгүй. Сонгуулийн үр дүнг гаргаагүй байхад эрх ашгаа зөрчигдснөө мэдэж тэмцдэг мундаг нөхдүүд юм даа.Энэ миний таамаглал. 7-р сарын 1 нд шударга ерөнхийлөгч гэмтэж бэртсэн төрийн цагдаа нараа эмнэлгэт эргэхийн оронд хорвоогийн хог шаар, хөлсний этгээдүүдийг эргэж байгаа юм даа .Яаж ингэж чадаж байна аа . Энэ хүн Миний хувьд Монгол төрийн ерөнхийлөгч л лав биш. Энэ хүн 70 ,80 оны Панамын ерөнхийлөгчтэй адил замаар яваад байна. Амьд хүн болгон мөртэй ,хүний мөр хаа ч үлдэнэ. Илэрдэггүй хэрэг гэж хэзээ ч байдаггүй юм. Ардчиллын алтан хараацай С.Зориг маань энэ этгээдүүдийн гарт үрэгдээд олон жил боллоо . Яг нарийн яривал эднийг бүгд мэдэж байгаа. Гэхдээ яаж ч чадахгүй байна. Төрсөн дүү нь яаж ч чадахгүй дунд нь явна. Тэр үед Ерөнхий сайдын асуудал, Эгийн голын усан цахилгаан станцын асуудал яригдаж байсан үе. Эх орны эрх ашиг яригдаж баясан үе. Хүн болгон сонсож байсан шүү дээ. Өөд болсон найзынхаа хөрөөгүй шахам бие дээгүүр нь ээлж дараалан харайж , малгайгаа мартан дараагийнх нь Бат Үүл энэ тэр 2 гээд л радио ТВ ээр ярьж байсан үе. С.Зоригийн амь насыг Элбэгдорж ,Бат үүл – 2 оос нэхэх хэрэгтэй .Цаашлаад энэ Ардчилсан намаас нэхэх шаардлагатай. Эд яахав улс орноороо тоглоож албан тушаал авилгаар олж авсан хөрөнгөө аваад тэр гадаад уруугаа алга болно. Үлдсэн хэдэн хөгшчүүл хүний тоглоом болж хоосон үзэн ядалтаар бие биенээ нүдсэн хэдэн эргүү хүүхдүүд Ардчилсан намын гол тулгуур болсон харанхуй хар масстайгаа бид эх орондоо үлдэж амьдрахыг хичээнэ. Бид ийм ардчиллыг хүсээгүй .Үүнийг ярих жинхэнэ ардчилсан үзэлтэй соёлт ухамсарт залуусыг бид хүсч байна. Миний ой гутаж байна. Эднийг үзэн ядаж байна. Коммунист гээд би аав ээж ,өвөө эмээгээ цааш нь харуулах уу?Өчигдөрийн түүхээс өнөөдөр бид хэнийг яллах вэ? Өнөөдөр тэр Коммунистууд чинь байна уу анархистуудаа. Байсан ч тэд чинь анархист алуурчин, галдан шатаагч чамтай адил Монгол төрийн хамгаалалтанд байх ёстой Чингэсийн Монгол шүүдээ.