З.Батзандан: Онцгой байдлынхан.Энхбаярыг бус эх, хүү хоёрыг аврах үүрэгтэй

    УИХ-ын гишүүн З.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.
    УИХ-ын гишүүн З.Батзандан Шадар сайд Д.Тэрбишдагвыг албан тушаалаасаа огцрох ёстой гэсэн шаардлага тавьсан. Энэ талаар түүнээс тодрууллаа.

-Шадар сайд Д.Тэрбишдагвыг ямар үндэслэлээр огцор гэсэн шаардлага тавиад байгаа юм бэ?

-Сэлэнгэ мөрөнд 27 настай бүсгүй, найман сартай хүүтэйгээ урсаад Оросын хил давсан. Гэтэл одоо болтол сураг гаралгүй 38 хонож байна. Хэрэг явдал болоход Онцгой байдлынхан олигтой арга хэмжээ аваагүй. Одоо ч авах байна. Хэрвээ Д.Тэрбишдагва урссан бол Онцгой байдлынхан тэр дор нь гаргах байсан биз.

Уг нь Д.Тэрбишдагва эх, хүү хоёрыг хайх ёстой байтал Н.Энхбаярыг аврах ажиллагааг явуулах юм. Онцгой байдлын үүрэг бол Н.Энхбаярыг аврах бус эх, хүү хоёрыг аврахад оршдог биз дээ. Онцгой байдлын газар үндсэн ажлаа хийхгүй байна. Мөн өнгөрсөн сарын 17-нд Налайхын уурхайд гурван хүн нурангид дарагдаж нас барсан.

Тэр хүмүүсийг аврах ажиллагааг мэргэжлийн өндөр төвшинд хийж чадаагүй. Тиймээс Онцгой байдлын асуудал хариуцаж байгаа Шадар сайд Д.Тэрбишдагва өөрийн саналаар огцрох нь зүйтэй. Огцрохгүй бол огцруулах асуудлыг би албан ёсоор тавина.

БНСУ, Англи, Япон, АНУ зэрэг өндөр хөгжилтэй оронд гүүр нураад хоёр хүн нас барахад сайд нь нэн даруй огцордог. Жижигхэн асуудал үүсэхэд л улстөрийн албан тушаалтнууд нь хариуцлага хүлээдэг. Бид шинэчлэлийн Засгийн газар, шинэ УИХ-д хариуцлага, ёс зүй, ил тод байдлыг улстөрд тогтоох, авчрахын төлөө байгуулагдсан гэж ойлгож байна. 

Ажлаа хийж чаддаггүй, ард түмэнд бус өөрийн намынхаа хэдэн дарга нарт үйлчилдэг, Н.Энхбаярт үйлчилдэг ийм Шадар сайд Монголд хэрэггүй гэж үзэж огцруулах шаардлага тавьсан.

-Та огцрох шаардлагадаа тодорхой хугацаа тавьсан уу?

-Хоног хугацааны тухай асуудал байхгүй. Шадар сайд Д.Тэрбишдагва та сайн дураараа огцрох нь зүйтэй гэдэг саналыг албан ёсоор явуулсан. Тэр хүн үүрэгт ажлаа хэр зэрэг хийж байгаагаа бодож үзэх хэрэгтэй.

Цаашид монгол хүний алтан амь хамгаалалттай байхын тулд ийм арга хэмжээ авахаас өөр аргагүй. Хариуцлага алдсан сайд дарга нарын толгойг илэх шаардлагагүй.

-Шадар сайдаас гадна Онцгой байдлын ерөнхий газрын даргыг бас чөлөөлөх асуудал тавигдах уу?

-Улстөрийн хариуцлага сайд нарын төвшинд явдаг. Тэгэхээр Д.Тэрбишдагва сайдтай хариуцлага тооцох асуудал тавигдана гэж ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл сайд хүн томилогдсон даруйдаа л хариуцлага эрх мэдэл, эрх үүргийг нэгэн зэрэг хүлээдэг.

Онцгой байдлын сайдын хэрхэн ажиллахыг нэлээд ажиглалаа. Эх, хүү хоёр алга болсноос хойш 38 хонож байхад ямар ч арга хэмжээ аваагүй. Эндээс л нэг дүгнэлт хийх хэрэгтэй. Онцгой байдал ч ажлаа хийхгүй, бас чадахгүй байна.

-Сайдад хариуцлага тооцлоо гэхэд байгууллагын ажил сайжрах уу. Сэлэнгэд болсон ослын хувьд сэтгэл дутсан байж болох юм?

-Аав нь ямар байна, хүүхдүүд нь яг л тийм байна. Тиймээс Д.Тэрбишдагва сайдтай хариуцлага тооцох ёстой. Түүнээс Сэлэнгийн Онцгой байдлын хэлтсийн доод тушаалын албаны хүмүүсийг халснаар онцгой байдлын ажил сайжрахгүй.

-Ер нь онцгой байдлын албыг техник хэрэгслээр хангах нь чухал. Монголын төрд ийм чадамж байгаа юу. Сэлэнгийн асуудалд нисдэг тэрэггүй гэж шүүмжлээд байсан?

-Онцгой байдлыг шаардлагатай техник хэрэгслээр хангах бүрэн боломжтой. Тэгэх ч зайлшгүй шаардлагатай. Түүнийг Д.Тэрбишдагва сайд хийхгүй байна. Засгийн газарт хангалттай мөнгө бий. Аймаг болгонд нисдэг тэрэг авч өгсөн ч болно. 

Ер нь манайд мөнгө бий, дотоод зохион байгуулалт хийж чаддаг, ард түмний төлөө сэтгэл гаргаж ажилладаг улстөрч, удирдагч үгүйлэгдэж байна.

Тиймээс би УИХ-ын гишүүний хувьд энэ асуудлыг тавьж, хариуцлагатай улстөр, ёс зүйтэй улстөрийг Монгол Улсад бий болгох ёстой гэж үзсэн. Улстөрийн хариуцлагын шинэ жишээг үүгээрээ тогтооно гэж бодож байна.

Д.МЯГМАРСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (19)

  • (182.160.38.146)

    2012-12-17

    Batzandan cnini Elbegdorjiin unench bool ni shuu dee

  • mongol (76.170.252.95)

    2012-12-17

    Chi mongolchuudiig hagralduulj nanaagui yu,muu nujaa mini.Odoo bolno!!!!!Lalariin hujaa mini!

  • Torbold (76.170.252.95)

    2012-12-17

    # uulaa hujaa tsarailsan pizdaanuud.1.Yas jargalsaihan2.Golog batzandan.3.Yarzgar magnaidopj

  • (182.160.38.146)

    2012-12-17

    2008 оны 7 сарын 1нд Батзандан Элбэгдорж Магнай Жаргалсайхан нар нийлж жагсаал цуглаан үймээн самууныг бий болгож олон хүний амь насыг хороож хэлмэгдүүлсэнийг ард түмэн бүгдээрээ хоёр нүдээрээ харж хоёр чихээрээ сонссон бүр нотлох бичлэг нь байгаа 7 сарын 1нд Батзандан Элбэгдорж Магнай нар үймээн самуунийг бий болгож олон хүнийг хэлмэгдүүлчихээд ямар ч гэм буруугүй мэт Ерөнхийлөгч УИХын гишүүн дарга болсоныг шудага гэх үү

  • enkhee (202.179.23.195)

    2012-12-17

    Batzandangaas 5 hunii amiig neheh heregtei muu umnii ehiig tavsan hunii heg uchir shoudahaas uur yu hiisen um

  • (114.31.70.68)

    2012-12-17

    hen negenii bogsiig uhahaas oor ajilgui yum bol ogtsor batzandaaan.

  • (114.31.70.68)

    2012-12-17

    shuugch yum uu haashaa yum, tiim l yum bol chi ooroo avrahgui yasiin eh huu 2 iig . chi ch bas buruutai shu ,,, batzandaan.

  • (203.194.115.220)

    2012-12-16

    Zuv bna. Demjij bna shyy. Ene metchilen daraagiin ajlaa xiideggyi siduudiig bas namnaarai.

  • (202.126.89.185)

    2012-12-15

    Buruu sehej mun ch ih galzuurah hulgaich daa.Enend hunii unerbii yu gevel baihgui. Tsag ni taarah yum bol shovolzoj adist...

  • (182.160.20.137)

    2012-12-15

    Batzandan chini 7 sariin 1-nd 5 hunii amiig hoorson hun shuu dee

  • (217.24.72.21)

    2012-12-15

    хувийн нисдэг тэрэгтэй баячууд туслахгуй яасан юм бол...

  • (202.21.106.66)

    2012-12-15

    mash zov enhbayar gej guij baihiin orond ajlaa hiihgui yasan yum hairan eh huu 2

  • bulgaa (180.235.182.189)

    2012-12-14

    batuul darga yum hiij bga shu zamin tugjrel yamar goe bolow mashinii dugaaraar ni anilah mash zuw bolsn uunees bolj bi gertei neg udur saihan amardag bolsn bayarlalaa

  • (180.235.182.189)

    2012-12-14

    yag zuw nogoon enhbayaraas bolj olon hun uhej bn enhbayarig terbishdagwatai hamt tsaazalbal taarna

  • (202.72.245.122)

    2012-12-14

    Zandaan tiim l shudarga bol ter ueer nisdeg tereg hologlood songuuliin surtalchilgaa hiij bsn Uul baatriig ogtsruulaachee.... Ter nisdeg tergiig ni ter emegtei huuhed 2-iig haiahad ashiglasan bol oldoh bsn sh dee.... Show hiihees oor yum medehgui chi yadahdaa Magnai shigee bai l daa

  • zochin (49.0.153.70)

    2012-12-14

    BATZANDAN OOROO 5 HUNII AMIIG CHAMAAS NEHEJ BAINA TA OOROO EHLEED OGTSOR DARAA NI HERGEE HULEE HULEEH TSAG NI TUN YDAHGUI CHAMAIG SHUUH TSAG IRNE HULEEJ SAATAJ BAI BUUNII NOHOI MINI ICHICHIJ AMIDAR INGEJ UTSAN HUUHELDEI BOLSNOOS UHSEN CHIN CHAMD DEER BAIGAA CHINII ZAHIALAGCH HUJAA TERGUUTEI HUN BIZ DE>

  • aaa (202.126.89.110)

    2012-12-14

    yag zow iimerhuu tomchuudad uilchilsen shalchiisan yumnuud husagdah ni zow batzandang demjij bn manaih hugjij bn gd l bn haana hugjuud bgn uchnuun humuus zgr l ywj bgd l osoldoj hairan amia aldaj bn neg l ih hunii erh yrisan humuus ter erhee buren edelchih yumsan

  • (66.188.132.211)

    2012-12-14

    batzandan showchin ooroo ogtsor

  • 67 (202.179.6.135)

    2012-12-14

    Hotiin mer-t Nisgeg tereg baisaan !!!