Г.Уянга: Сэтгүүлчид хариуцлага хүлээлгэдэг эрүүгийн хуулийн заалтыг хүчингүй болгоно

    УИХ-ын гишүүн Г.Уянгатай Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.
    УИХ-ын гишүүн Г.Уянгатай Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчөөс өргөн барьсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр нэлээд санал, шүүмжлэл гарч байсан. Та сэтгүүлч хүний хувьд уг хуулийг өмнөх хуулиас юугаараа онцлог болсон гэж үзэж байгаа вэ?

-Энэ хууль 1998 онд батлагдсан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиас зарчмын хувьд маш том ялгаатай. Хүмүүсийн хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрх, эрх чөлөөг тунхагласан тунхагийн шинжтэй Үндсэн хуульд нийцүүлсэн ганцхан нүүр хууль 1998 онд батлагдсан. Энэ хуулиас хойш хэвлэл мэдээллийн орчин, нөхцөл бидний төсөөлж байснаас эрс өөрчлөгдсөн. 

Тухайн үеийн хууль хүн бүрийн хэвлэн нийтлэх эрх чөлөөг нь хангаж, ямар нэгэн хэлбэрээр сонин хэвлэл, ном товхимол гарган телевиз байгуулж өөрийгөө илэрхийлэх бололцоог нь нээж өгөх зорилготой байсан. Өнөөдөр Монголд 600 гаруй хэвлэл мэдээллийн хэрэгсэл тогтмол үйл ажиллагаа явуулдаг.

Тэгэхээр хэвлэл мэдээллийн хэрэгслийн тооны хувьд 1998 оны энэ хууль зорилгоо биелүүлсэн. Үүнээс гадна хэвлэл мэдээллийн харилцаа хөгжих тусам уг хууль хэвлэл мэдээллийн харилцааг зохицуулж чадахгүй болсон. Өнөөдөр хэвлэл мэдээллийн харилцаанд нарийн зохицуулалт хэрэгтэй байна.

Хэвлэл мэдээллийн эрх чөлөө гэдэг бол үгээ хэлэх, дуу хоолойгоо хүргэх байдаг. Гэтэл өнөөдөр үүнээс илүүтэй мөнгөтэй, эрх мэдэлтэй олигархиудын гарт орсон. Олон нийтийн дуу хоолой болдог хэвлэл мэдээлэл, сэтгүүлчийн гаргах нийтлэл, нэвтрүүлгийг мөнгөтэй хүн хянадаг боллоо.

Хэн дуртай, эрх мэдэлтэй нь хэвлэн нийтлэх эрх чөлөөг эдэлж, өөрийнхөө үгээр хэвлэлийг дуугаргадаг. Үүгээрээ олон нийтийг байлдан дагуулж байна. Олон нийтийн оюун санаанд нөлөөлдөг ийм байдлыг хязгаарлаж, сэтгүүлчийг эзэн, мөнгөний савраас салгах талаар түлхүү яригдаж байгаа.

-Сэтгүүл зүйн салбарынханд 100 хувь сэтгэл хангалуун байх хуулийн төсөл болж чадсан уу?

-Сэтгүүлчийн эрх чөлөөг хангахын хамт нөгөө талд нь хариуцлага зайлшгүй ярих ёстой. Нийгэм "Сэтгүүлчид эрх чөлөөгүй байна" гэж үзэхгүй, харин хариуцлагагүй байна гэж үзэж байна. Тэгэхээр бид "Бидний цаана эзэн гэж байна" гэдгээ олон нийтэд ойлгуулах хэрэгтэй.

Хамгийн гол нь олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн, итгэл, хүндэтгэл хүлээсэн, нийгэмд нөлөө бүхий хариуцлагатай сэтгүүл зүйг бий болгох зайлшгүй шаардлагатай. Хуулийн үзэл санаа энэхүү зохицуулалтыг хангахад чиглэсэн. Үүнийг 100 хувь сайн болсон гэж үзэхгүй ч бид бүх харилцааг зохицуулахыг хичээлээ. Ямар ч байсан хууль хэрэгжүүлэх явцад алдаа, оноо байвал засах боломж нээлттэй учраас хуулийн төслөө хэлэлцэж батлах нь нэн тэргүүний ажил гэж үзэж байна.

-Хэвлэл мэдээлэлд хамгийн чухал нь хараат бус байдал байдаг. Үүнийг хангах ямар зохицуулалт оруулсан бэ?

-Хамгийн чухал нь тухайн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчилж буй эзэн редакц, сэтгүүлчтэй хараат бус байдлын гэрээ байгуулахаар хуульд тусгасан. Мөн хэвлэл мэдээллийн хэрэгслийг өмчлөгч нь 20-иос дээш хувь эзэмшихгүй байх заалтыг ажлын хэсгээс оруулсан байгаа.

Олон улсад ч ийм жишиг байдаг. Мөн эзэн нь сэтгүүлч, редакцийн эрх чөлөөнд халдсан тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгаж, тодорхой хэмжээний мөнгөн торгууль ногдуулна. Өөр нэг чухал зүйл бол хэвлэл мэдээллийн хэрэгслийн эзэмшигч нь хэн бэ гэдгийг олон нийтэд мэдээлэхээр тусгасан.

Хэвлэл мэдээллийн хөрөнгө оруулагч хэн юм, хэний эрх ашгийг илэрхийлээд байгааг олон нийт мэдэх шаардлагатай. Үүнийг зөв зохицуулалт гэж ойлгож байгаа. Түүнчлэн өмнө нь хэн нэгэн хүний эрх ашиг хөндөгдсөн гэж үзвэл сэтгүүлчийг шууд шүүхэд өгдөг байсан бол одоо хариуцлагыг сэтгүүлч биш редакц хүлээхээр болгож байгаа.

Ингэснээр сэтгүүлчтэй хэрхэн хариуцлага тооцож, мэргэшүүлэх нь тухайн редакцийн асуудал болно гэсэн үг. Үүнээс гадна сэтгүүлч хувийн болон мэргэжлийн эрх ашгаа хамгаална гэвэл Үйлдвэрчний эвлэл байгуулж тэмцэх бололцоо одоогийн хуулиар зохицуулагдсан. Мөн редакц сэтгүүлч болон эзэнтэй хараат бус байдлын гурвалсан гэрээ байгуулахаар заасан.

-Сэтгүүлчийг хүн гүтгэн, доромжилсон гэж үзвэл Эрүүгийн хуулиар шийтгэдэг. Энэ асуудлыг зохицуулсан уу?

-Хүнийг гүтгэн доромжилсонд тооцож, сэтгүүлчид хариуцлага хүлээлгэдэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг байхгүй болгож байгаа. Энэ бол маш чухал заалт. Тухайн сэтгүүлч энэ төрлийн гэмт хэрэг хийсэн тохиолдолд шууд Иргэний хуулиар зохицуулагдана.

Хууль, шүүхийн байгууллагад очихын өмнө Хэвлэлийн зөвлөл хэмээх байгууллагаар тухайн сэтгүүлч, редакц ёс зүйн алдаа гаргасан эсэхийг шийдэх бололцоотой. Мөн Хэвлэлийн зөвлөлд очихын өмнө редакцдаа хариуцлага ярьж, гомдлоо шийдвэрлэх бололцоо нээгдсэн.

Ерөнхийдөө сэтгүүлчийн талаархи гомдлыг үе шаттай шийдвэрлэнэ гэсэн үг. Эхлээд редакц дээр гомдол ямар нэгэн хэмжээгээр шийдвэрлэгдэнэ. Хэрэв уг шийдвэр хангалттай гэж үзвэл тэр хүрээнд гомдол зогсоно. Хангалтгүй гэж үзвэл дахиад Хэвлэлийн зөвлөлд хандана.

Хэвлэлийн зөвлөлөөс гаргасан шийдвэр гомдол гаргагчид хангалтгүй санагдвал дахиад хууль, шүүхээр явах боломжтой. Хэвлэлийн зөвлөл нь маргааныг шүүхэд очуулахгүй, эвлэрүүлэн зуучлах үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл, сэтгүүлчийг гэмт хэрэгтэн болж шүүхэд очихыг ямар нэгэн байдлаар саармагжуулдаг байгууллага байх ёстой.

-Хуулийн төслийн талаархи хэлэлцүүлгийн үеэр зарим сэтгүүлчээс “Сэтгүүлч редакциасаа хараат бус байх тухайд тодорхой заалт алга байна” гэж хэлж байсан. Ер нь энэ талын заалт тодорхой туссан юм уу?

-Үүн дээр сэтгүүлчид саналаа оруулах хэрэгтэй. Бид редакц сэт гүүлч, эзэнтэйгээ гурвалсан гэрээтэй ажиллахаар тусгаж байгаа. Энэ хуульд сэтгүүлч өөрийн хараат бус байдлаа хангах хүрээнд ажиллах нөхцөл, бололцоогоо тухайн гэрээндээ тусгах боломжтой.

Мөн Үйлдвэрчний эвлэлийн шугамаар эрх ашгаа хамгаалж тэмцэх, цалин хангамж бусад асуудлаа ярьж болно. Энэ тухайд Үйлдвэрчний эвлэлийн тухай хуульд байгаа. Тэгэхээр сэтгүүлчид эдгээр бололцоогоо ашиглах ёстой. Сэтгүүлчдэд уг хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад санал оруулах боломж нээлттэй.

Ц.ЖАРГАЛЦЭЦЭГ
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (7)

  • Àðä (202.72.247.244)

    2012-12-18

    Ìàíàé ñýòã¿¿ë÷èä ç¿ãýýð ë íýã çàõèàëãààð ã¿òãýëýã áè÷äýã áîëñîí ø¿¿ äýý.ªºðºº ÷ ãýñýí ìºí àäèë äýýðäýõ þì áàéõã¿é øèâ äýý

  • (202.131.233.187)

    2012-12-16

    Тэгвэл сэтгүүлч нэр зүүгээд хүн гүтгээд, доромжлоод байж болох нь ээ?

  • zochin (202.179.23.203)

    2012-12-16

    Bitgi ym ymnu uschij orood bai.Amlalt neheh holboonoonoos deeduulees nehej baisan amlaltaa chamaas nehej bna.1 say tugruguu uguuleech chi.Shal uur tiishee haduuraad baih ym.

  • (202.126.89.160)

    2012-12-15

    Тэгээд Ханддолгор шиг зүгээр нэг өөр шигээ эмэгтэйг гүтгэж бичээд нөхрөөр нь зодуулж амь насыг нь бүрэлгээд, нэгийг нь шороонд, нөгөөг нь шоронд хийчихээд өөрөө дарга болчихоод би хэлмэгдсэн гээд явах уу? Наад гудамжны сэтгэлгээнээсээ салаач Уянга гуай

  • ooooo (89.3.35.212)

    2012-12-15

    Tegeedl hariutslaga huleehgui ym chin geed unen hudal medeelel tsatsaad setguulchidiin ner hund hosor unahviidee. Tedch yahav ajilaa hiihiin hajuugaar haltuur hiigeed bolood bna, harin ard tumnii tolgoig unen zov, notloh barimtand tulguurlasan medee tugeehgui bol niigem maani toorogdold orno bizdee. Tuilshiralgui sain sudalj sain huuliig batalaasai! burhan mini!

  • (121.157.255.195)

    2012-12-14

    setguulchid oorsdoo yos zuugui humuus shuu yu ch hamaagui hudal unen bichseneer hunii amind ch hur ch bolno tiimees ehled setguulchdiig yos zuutei bolgoh heregtei

  • irgen (202.55.184.182)

    2012-12-14

    ehleed setguulchdiinhee eos zuig morduuldeg bolchih tegeed jinhen merhgejliin setguulchidtei bolchih. Ta nariin bichij bui zuiliig harahaar yu ch medehgui uls oenii ner hotuudiin neriig ch zov bichij chadahgui l yum baina shuu dee. Mergejliiunhee daguu ajillah chadvargui bolohooir eldev hov jiv busdiig gutgej doromjilson yum l bichih yum.