Д.Эрдэнэбат: Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сарын 20-доор явуулна

    УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, гараад дахь монголчуудыг энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд өмнөх журмыг хөнгөвчлөх шаардлагатай гэж үзжээ. Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын тоо 100 мянгыг хол давсан.
    УИХ дахь АН-ын бүлгийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, гараад дахь монголчуудыг энэ удаагийн сонгуульд идэвхтэй оролцуулахын тулд өмнөх журмыг хөнгөвчлөх шаардлагатай гэж үзжээ. Хилийн чанадад амьдарч байгаа монголчуудын тоо 100 мянгыг хол давсан. 

    Гэтэл өнгөрсөн УИХ-ын сонгуулиар 2000 гаруй иргэн саналаа өгсөн нь хатуу журам баталсантай холбоотой хэмээн үзсэн байна. Тиймээс гадаад дахь монгол иргэдийн саналыг авахын тулд долоо хоногийн хугацаа өгөх, мөн сонгогчдын сонгуульд оролцох боломжтой өдрийг сонгох нь зүйтэй гэсэн байр сууринд хүрчээ.

    Түүнчлэн шуудангаар дамжуулж саналыг нь авах боломжийг эрэлхийлэх нь ёстой гэсэн санал гарсан аж. Ийнхүү АН-ын бүлгийн дарга товчхон мэдээлэл хийлээ. Энэ өдрийн хамгийн шуугиантай бөгөөд тодорхойгүй асуудлын нэг нь УИХ-ын гишүүн Д.Арвин намаасаа гарсан эсэх байв. Үүнийг ч хэвлэлийнхэн Д.Эрдэнэбат даргаас тодрууллаа.

-УИХ-ын гишүүн Д.Арвин АН-ын бүлэгт орох хүсэлтээ Та бүхэнд хүргүүлсэн үү?

-Өнөөдөртөө Д.Арвин гишүүн МАН-ын гишүүн. Бусад намын гишүүдийн өмнөөс АН-ын гишүүн юм ярьж болохгүй. Д.Арвин гишүүнийг УИХ-ын гишүүний тангараг өргөснийх нь дараа бүлгийн даргын хувиар баяр хүргэсэн.

-Хэрвээ УИХ-ын гишүүн Д.Арвин танай намын бүлэгт элсэх саналыг албан ёсоор гаргавал хүлээж авах уу?

-Манай нам үндсэн дүрэмдээ гишүүн элсүүлэх, чөлөөлөх талаар заасан байгаа. Тэр журмынхаа дагуу л шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуулийг зургадугаар сард зохион байгуулна гэж төсөлд тусгасан юм билээ. Яг хэдэнд гэдгийг тодорхой хэлэхгүй юу?

-Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд санал авах өдрийг зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын өдөр гэсэн тусгасан. Хэрвээ бид эл хуулийг энэ долоо хоногт баталж чадвал ирэх зургадугаар сарын 20-доор сонгуулиа явуулна гэж тооцоолж байна.

-МАН-ын гишүүд Ерөнхийлөгчийн сонгуулийн саналыг гараар тоолох нь зүйтэй гэсэн байр суурийг илэрхийлж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүсийг ямар арга хэмжээнд оролцож болох эсэхийг тодруулах шаардлагатай гэсэн. Үүнд АН-ыг бүлэг ямар байр суурьтай байна вэ?

-Улстөрийн намууд үнэхээр энэ хуулийг өөрчилье гэж байгаа бол бүгдээрээ оролцоно гэж найдаж байгаа. Мөн энэ хуулийн төсөлтэй холбоотойгоор зарчмын зөрүүтэй олон санал гарна гэдэгт эргэлзэхгүй байна. Үүнийг нь хүндэтгэж ажиллах ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Ер нь бид техник технологийн дэвшлийг ашиглах ёстой байтал гараар тоолох нь найдвартай гэж үзэн ухрах үйлдэл хийх нь буруу.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.21.106.254)

    2012-12-18

    Muu hyatad mongoliin turuus zailaasaa