Б.Бат-Эрдэнэ: Зөвхөн Ардын нам буруутай гэхээсээ гээнэдээ ч бий, гоонодоо ч бий

    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.
    УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-МАН УИХ-д хоёр суудал нэмлээ гэж олзуурхсан байх.  Гэвч Д.Арвин гишүүн намаасаа гараад  АН-д орлоо.  Таны  байр  суурь  ямар байна. Өөрийн сонголт  байна уу. Юунаас болоод ийм шийдвэр гаргалаа гэж бодож байгаа вэ?

-Миний хувьд мэдээлэл алга  байна. Ер нь энэ асуудалд намын удирдлагууд онцгой анхааран, тодорхой дүгнэлт хийх ёстой. Хувь хүний талаасаа чухам ямар шалтаг шалтгаан байгааг тодруулах нь зүйтэй.

-Өнгөрсөн дөрвөн жилд Та намынхаа бодлого, үйл ажиллагаатай холбоотой асуудлаар зоригтой дуугарч, шүүжилдэг байсан нь юутай холбоотой байв?

- Ер нь аливаа улс төрийн нам нийгмийн олон янзын бүлгүүдийн санаа бодлыг нэгтгэж, тэдний эрх ашгийн төлөө ажиллаж, жирийн гишүүд дэмжигчидийнхээ улс орны төлөө гэсэн үзэл  бодол, санал санаачлагыг төрийн бодлогод тусгаж байх явдал нэн тэргүүний үүрэг гэж боддог.  Ийм байж араасаа олон түмнийг дагуулах учиртай.  Гэтэл үнэндээ манай нам ингэж ажиллаж чадаагүй юм. Үүндээ дүгнэлт хийж л байх ёстой.  

Манай нам олон түмний нийтлэг эрх ашгийн төлөө тууштай явсан хүмүүсээ хавчин гадуурхдаг. Удирдлагуудын зүгээс дэмжлэг үзүүлдэггүй,  ад шоо үздэг тал бол бий. Нийтлэг эрх ашгийн төлөө дуугарч байгаа хүмүүсийг намын жирийн гишүүд ард түмэн дэмждэг шүү дээ. Харамсалтай нь удирдлагууд тэднийг таашаадаггүй. Өнгөрсөн сонгуулиар эх орныхоо эрх ашиг, газар шороо, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, байгалын баялгийн тэгш шударга хуваарилалтын төлөө тэр дундаа Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шударга болгохын төлөө байр сууриа илэрхийлж байсан тэр хүмүүсийг УИХ-д сонгосон. Манай намын хувьд ийм байр суурь илэрхийлж байсан хүмүүсээ хавчиж, шахаж, жийсэн. Харин АН ийм хүмүүсээ нүүр болгож, гаргаж чадсан. Үүгээрээ ялгаатай. Үр дүн нь 2012 оны УИХ-ын сонгуулиар АН хоёр, нэг суудлыг илүү авсан. Ийм л асуудал. Манайхаас жийгдэж, хасагдсан Ц.Даваасүрэн сонгуулиар бие даан нэр дэвшиж, сонгогдлоо. Өөр нам руу хөөгдсөн Д.Тэрбишдагва мөн л ард түмнийхээ дэмжлэгээр сонгогдлоо. Тэгэхээр яалт ч үгүй асуудал үүнд байгаа биз.

-Өнөөдрийн улстөрийн амьдралын талаар Таны бодол ?

-Өнөөдөр Монголын улс төрийн амьдрал тогтворгүй бужигнаантай байна. УИХ төрийн үйл ажиллагаа гацаатай байна. Монголын улс төрийн намуудад төлөвшил хэрэгтэй байна. Үнэндээ Монголын  улс төр эрх мэдэл, эд хөрөнгөнд шунасан олигархи бүлэглэлүүдийн  үүр  уурхай болчихоод  байгаа  нь нууц  биш. Гэхдээ үүнийг манай нам дагаж болохгүй. Үүнийг яаж засч залруулах вэ гэдгээ бид сайн ярих хэрэгтэй. 1921 онд анх байгуулагдахдаа улс үндэс, газар шороо, тусгаар тогтнолын төлөө нэгдсэн том зорилгоосоо ухармааргүй, энэ зарчмаасаа хазаймааргүй байгаа юм.

Эх орон, ард түмний сайн сайхны төлөө гэсэн чин зорилгод гишүүд дэмжигчидээ нэгтгэн шударга ёс, эрх тэгш байдал, хууль дээдлэх ёсыг чандлан сахиж, шийдвэр гаргах түвшинд НАШБ, жирийн гишүүдийнхээ оролцоог бодитой хангаж ажиллах ёстой. Тиймээс намын шинэчлэлийн энэ чиглэлээс нь  харж хиймээр байгаа юм.

-Сонгуулийн өмнө танай намаас гурван гишүүн МАХН руу явж, нэг гишүүн хасагдаж байлаа. Таныг тэдний эгнээнд багтаж, МАХН руу явна гэдэг таамаглал байсан.  Гэвч Ардын нам танд тойрог амлаад “үлдээч” гэж гуйсан гэх юм билээ?

-Би аль нэг дарга удирдлагын бүлэглэлд орж, хэн нэгнийг дагаад намираад явдаггүй хүн л дээ. Тэр дарга ингэж хэллээ гээд дагаад давхидаггүй. Намын удирдлагаа шүүмжлэх үедээ шүүмжилдэг. Тэглээ гээд намайг намаа орхино гэж бодох хэрэггүй.  Намын эв нэгдлийг хангах хэрэгтэй гэдэг шаардлага тавьж, удирдлагууддаа ил захидал ч бичиж явсан нэгэн. Харамсалтай нь намын удирдах байгууллагыг  дарга нар дандаа халаасны хүмүүсээрээ бүрдүүлсэн учраас  эрүүл саруул шийдвэр гаргаж чадаагүй л дээ, тухайн үед.

-Яагаад МАХН руу яваагүй, нөгөө гурваасаа урвасан билээ?

-Нөхдүүддээ анхнаасаа хэлсэн шүү дээ. Үнэндээ би Ардын нам гэдэг уугуул нэрээ сэргээхийг дэмжиж байсан. Түүх эх сурвалжаа үзсэн ч зөв гэж бодсон. Ийм учир холбогдолтой учраас намаа солих, гарах бодол байхгүй шүү. Харин намаа шинэчлэхийн төлөө та нөхөдтэй явна гэдгээ эхнээсээ хэлж байсан. Хүмүүс намайг ийм шийдвэр гаргуулах сонирхолтой байж магадгүй. Гэхдээ би тийм шийдвэр гаргахгүй. Сэгсгэр ч гэсэн ижий минь, сиймхий ч гэсэн гэр минь гэсэн үг байдаг даа.

-Сүүлийн үед Ардын нам МАХН-тай нэгдэж бүдүүн бүлэг байгуулах нь гэдэг шуугиан дэгдээд авлаа. Энэ талаар Та ямар бодолтой байгаа вэ?

- Энэ тал дээр тодорхой мэдээлэл байхгүй. МАХН “Засгийн газраас гарна” гэдэг  шийдвэр гаргалаа. Улс төрийн нэг хүчин өөрийн баталсан дүрмийнхээ хүрээнд ямар ч шийдвэр гаргах нь эрхийн асуудал. Гэхдээ парламент бол зөвшилцлийн байгууллага.  Тиймээс бүхнийг ойлголцлоор шийдэх ёстой байх. Зөвшилцөнө гэдэг бол улс төрийн том соёл.

Нэг үзэл, бодлого зорилгын төлөө нэг намд зүтгэж байгаа нөхдүүд төдийгүй улс төрийн хүчнүүд хуулийн хүрээнд ойлголцож, зөвшилцөж ажиллахад болохгүй зүйл байхгүй. Үүнийг хуйвалдах, хууль зөрчихөөс ялгаж авч үзэх ёстой. Өнгөрсөн жилүүдэд манай улс төрийн намууд ийм улс төрийн соёлын тодорхой түвшинд хүрсэн гэж бодож байгаа. Харин 2012 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ өмнөх жилүүдэд хүрсэн түвшингээсээ ухарч байна уу гэж ажиглагддаг.

-Танай нам бүлэгтэй болох гэж хэт яараад байна уу даа?

- Бодит байдал дээр тийм зүйл ажиглагдаад байна. Үнэндээ УИХ, төрийн үйл ажиллагаа хууль номынхоо дагуу саадгүй явж чадахгүй гацчихаад байна л даа.  Эрх баригч олонхи гэгдээд байгаа 42 хүн өөрсөддөө зориулж хуульд өөрчлөлт оруулан гаргаж байна. Байнгын хороодын бүтэц бүрэлдэхүүний тоог багасгалаа.  Дээрээс нь ямар ч хяналтгүйгээр улс орны чухал асуудлыг шийдэх хуулиудыг машиндаж байна шүү дээ. Эцэст нь Улс орноо барьцаалаад бонд гаргаж ирээдүй хойчоо асар их өрөнд унагаж болзошгүй юм.

-Ардын нам Төрийн ажлыг хөсөр хаяж, намын эрх ашгаа дээдэлж яваагүй бол өнөөдөр аль хэдийнэ бүлэгтэй болчих байсан байх л даа?

-Зөвхөн Ардын нам буруутай гэхээсээ гээнэдээ ч бий, гоонодоо ч бий. Намууд хуулийн тодорхой зохицуулалтгүй байдлыг тал талаас нь өөрийнхөөрөө тайлбарлаад суучихсан. Хуулиа барьж ажиллах намуудын үйл ажиллагаа эндээс харагдаж байна. Одоо тэгээд бүлэгтэй л болж байвал яасан ч яахав гэдэг зарчмаар асуудалд хандаад байна л даа.  

-Танай намынхан уу?

-Тийм.  Өөрсдийнхөө гаргасан алдааг цайруулахын тулд бүлэгтэй болох гэж хэт яараад байгаа юм болов уу гэж бодоод байгаа шүү дээ. Буйдантай жагсаал хийгээд хаалга үүд дарж суугаад байсан. Гэтэл одоо бүлэг байгуулж л байвал юугаа ч тайлж өгсөн,  яасан ч яахав гэсэн янзтай хандаад байгаа байдал ажиглагдаад байна. Сая нэмж шинээр орсон гишүүд тангараг өргөж байгаагаас  харагдлаа. Ингэхээр намуудын яриад байдаг шударга ёс,  хуулийг чандлан сахиж ажиллана гэсэн хаана байна аа гэж бодогдох юм.

-Та Засгийн газрын бондод шүүмжлэлтэй хандаж байх шиг байна. Гэхдээ  өмнөх Засгийн газрын үед хийж, чадаагүй, эхлүүлээгүй бүтээн байгуулалтын ажлыг явуулах гэж байх шиг байна...

-Захын иргэн хүн банкнаас зээл аваад л  бодож төлөвлөж  байсан зүйлдээ шууд зарцуулаад эхэлдэг шүү дээ. Гэтэл бүхэл бүтэн улс оронд ийм бодлого урьдчилсан нарийн тооцоо судалгаа төлөвлөгөө алга байна. Өнөөдөр энэ бондоор санхүүжүүлж, хэрэгжүүлэх төсөл нь бэлэн биш. Юу хийх нь тодорхойгүй байна. Авсан бондоо богино хугацаанд үр ашгаа өгөх төсөлд зориулж, нүдэнд харагдаж, гарт баригдах зүйл хийгээд эхэлбэл болж л байна. Гэвч тийм зүйл алга байна шүү дээ. Ядаж л шатахуун түлшээ дотооддоо үйлдвэрлэх төслөө шууд эхлүүлэх хэрэгтэй. Гэтэл мөн л төсөл тооцоо нь бэлэн биш байна.

-Та нээрээ УИХ-д уул уурхайн салбарт хяналт тавих түр хороо байгуулснаа зарласан бил үү?

-Өнөөдрийн сайд, дарга болсон нөхдүүдтэй хамт өнгөрсөн дөрвөн жилд Оюу толгойг монголчуудад ашигтай болго гээд тэмцэж явсандаа. Хэдийгээр тэд өнөөдөр сайд, дарга болсон ч гэлээ энэ байр суурь дээрээ хэвээрээ байгаа байх гэдэгт найдаж байна. Өнгөрсөн дөрвөн жил Оюу толгойн төслийг сайжруулахын төлөө  өлсч цангаж, жагсч явсан иргэний хөдөлгөөний нөхдүүд ч өнөөдөр парламентад ороод ирчихсэн байна. Тиймээс баялгийг ард түмэндээ шударга хуваарилуулахын төлөө, Оюу толгойн гэрээг монголчуудад ашигтай байлгахын төлөө хамтран ажиллана гэдэгт итгэж байна.

Үүний төлөө ажиллая гэж  УИХ-ын гишүүдэд уриалсаны үр дүнд бид  түр хороо байгуулах, мөн Ерөнхий сайдад шаардлага хүргүүлсэн байгаа. УИХ-ын түр хороо байнгын хорооны гишүүдээс олон байж болохгүй учраас гишүүдийнхээ  тоог 18 болгож, түр хороо байгуулах тогтоолын төслөө УИХ-д өргөн барьсан. Гэвч эрх баригчид өнөөдрийг хүртэл шийдэхгүй байна. Гэхдээ бид ямар ч байсан эрдэс баялгийн салбар дахь алдаа гажуудлыг засахын төлөө цуцалтгүй ажиллах болно.

-Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад таагүй ханддаг болсон нь саяхны нэг олон улсын хурлаас ажиглагдсан тухай учир мэдэх хүмүүс ярьж байна лээ. Оюу толгойн гэрээ тойрсон асуудлаас үүдэж Монгол Улс гадаад ертөнцөд таагүйгээр ойлгогдож байгаа юм болов уу?

-Улс гүрэн дамжсан корпорациуд аль болох өөрсдөдөө их ашигтай байхыг зорино шүү дээ. Зөвхөн Монгол ч биш өчнөөн улс оронд бодлогоо хэрэгжүүлж байгаа.  Тэрнээс биш “Монголын ард түмний зүгээс эсэргүүцэл илэрхийллээ. Бид та нарт ашигтайгаар ажиллая” гэж хэзээ ч хэлэхгүй. Гэхдээ бид гадны хөрөнгө оруулагчдыг хөөе, тууя гэсэн санаагаар шүүмжлээд байгаа юм биш. Хамтран ажиллах тохиолдол гарвал харилцан ашигтай байя гэдэг шаардлага тавиад байгаа юм шүү дээ.                                                                                           

ӨДРИЙН СОНИН
Я.МӨНГӨНЦЭЦЭГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (14)

  • (119.212.8.220)

    2013-02-07

    Ugaasaa komunist namiig horigloh heregtei

  • иргэн (103.9.90.130)

    2012-12-25

    Батэрдэнэ гишүүн үнэхээр зөв бодолтой хүн шүү дээ монгол бөхийн дэвжээн дээр нэг ч асуудал гаргалгүй 12 түрүүлсэн хүн та нар аваргыг ямар нэгэн хэвлэл дээр муу үг хэл муу үйлдэл хийлээ гэж гарч байсныг нь харсан нь харин Монголчууд өөрсдөө уйдсан байх шүү яасан олон түрүүлдэг юм бэ энэ тэр гэж

  • tuya (222.129.242.236)

    2012-12-24

    chi huniig mahan tolgoigoor dyyddag hen be ooroo chi shyvyyn tolgoitoi uy? chamaig bodvol ene hun chin ard tymniihee hair iveeld yavdag hun shuu. shydarga ariltslaga ugson tanid bayarlalaa.

  • tuya (222.129.242.236)

    2012-12-24

    chi huniig mahan tolgoigoor dyyddag hen be ooroo chi shyvyyn tolgoitoi uy? chamaig bodvol ene hun chin ard tymniihee hair iveeld yavdag hun shuu. shydarga ariltslaga ugson tanid bayarlalaa.

  • (49.0.163.21)

    2012-12-23

    МАН -н эрмэлзэх арван зүйлийн арав дугаарт дундад иргэн улс эв хамтын ёсонд орвол монгол улс бүрэлдэхүүнд нь орж болно гэсэн заалтаа хэрэгжүүлэхээр нэрээ сольсон юм уу?

  • (103.10.21.11)

    2012-12-22

    Батэрдэнэ аврага шиг ард түмнийхээ төлөө үнэнийг хэлж байгаа хүн алга байна.Таны ард олон дэмжиж талархаж байдгийг дамжуулья. Танд ажлын амжилт хүсье.

  • (182.160.10.45)

    2012-12-22

    tun zuv ug helsen bna,tanig ard tumen iim gej tanij songood bgaa yum.ter MAN-giin udirdlaguud gej karmani heden hun,jalga dovin uzel,yalzarsan heden ajiltnihaa ugeer yavaad bna

  • (202.9.47.130)

    2012-12-21

    Uur hun baimaar l yumdaa MANd.Bat-Erdene ch yu yumbe zugeer..Araichdee..Yadahdaa arhichin Bayar baij bolnodoo.Arhi yydaggui hun baih bish yamar Mongold...Albaar yalagdah geed baigaamy esvel..Tiim bol mahan tolgoit Bat-Erdeniig devshuulne biz...

  • (202.9.47.130)

    2012-12-21

    Uur hun baimaar l yumdaa MANd.Bat-Erdene ch yu yumbe zugeer..Araichdee..Yadahdaa arhichin Bayar baij bolnodoo.Arhi yydaggui hun baih bish yamar Mongold...Albaar yalagdah geed baigaamy esvel..Tiim bol mahan tolgoit Bat-Erdeniig devshuulne biz...

  • (202.9.47.130)

    2012-12-21

    Uur hun baimaar l yumdaa MANd.Bat-Erdene ch yu yumbe zugeer..Araichdee..Yadahdaa arhichin Bayar baij bolnodoo.Arhi yydaggui hun baih bish yamar Mongold...Albaar yalagdah geed baigaamy esvel..Tiim bol mahan tolgoit Bat-Erdeniig devshuulne biz...

  • (202.9.47.130)

    2012-12-21

    Mahan tolgoit mini zail tsaashaa..Ene mahan tolgoit erunhiilugch bolohni dytaj gene...Arai ch dee.Bat-Erdene erunhiilugch geed boddoo Mongolchyydaa..Tui tui tui ...

  • (202.9.47.130)

    2012-12-21

    Mahan tolgoit mini zail tsaashaa..Ene mahan tolgoit erunhiilugch bolohni dytaj gene...Arai ch dee.Bat-Erdene erunhiilugch geed boddoo Mongolchyydaa..Tui tui tui ...

  • Zochin (27.123.214.2)

    2012-12-21

    Uneheer zuw bodoltoi tuushtai hun bn. Hedii uuriin nam ch buruu zuil hiiged baigaag ni zorigtoi shuumjilj chaddag. nuguuduul ni hawchlaa ged hayad zugtah bish shinechlehiin tuluu namda uldej chadsan. segsger ch gesen eej min gej goy hellee. Ulaaniig harj urwadag uwaigui bodoltoi ter Arwin ed nar bodmoor um. Icheed ih hurlaas garmaar um. Tand amjilt husii

  • (202.179.2.62)

    2012-12-21

    taniig eronxiilogchid orsoldvol mongolchyyd demjine sh vv