Н.Удвал: Би хууль зүйн яамны шийдвэрийг хүлээж байна

    МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал болоод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас цөөн асуултад хариулт авлаа.
    МАХН-ын дарга Н.Энхбаярын биеийн байдал болоод үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан Эрүүл мэндийн сайд Н.Удвалаас цөөн асуултад хариулт авлаа.

-Таныг сайдын суудалд суугаад намын даргаа мартлаа гэсэн шүүмжлэл гарах болж. Мөн Ерөнхийлөгч асан Н.Энхбаяртай холбоотой телевизийн нэвтрүүлэгт хүртэл оролцохоос татгалзсан юм уу?

-Телевизийн нэвтрүүлэгт оролцох тухайд бол ажил байдлын шалтгаанаас болж хотоос зайдуу явсан учир цаг хугацаанд нь амжих боломж байгаагүй. Тэгээд ч нэвтрүүлэг эхлэх гэж байхад надад мэдэгдсэн. Харин Шүүхийн шийдвэр биелүүлэх тухай хуульд Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайд зөвшилцөж байж хоригдож байгаа хүмүүсийн эрүүл мэндийн асуудлаар шийдвэр гаргах ёстой.

Гэтэл өнгөрсөн хугацаанд ажиллаж байсан Эрүүл мэндийн болон Хууль зүйн сайд нарын хамтарсан журам хүний эрхийг ноцтой зөрчжээ. Тухайлбал, хүнд гэмт хэрэгтэн нарийн мэргэжлийн эмнэлэгт шилжиж болохгүй, эмчийн эцсийн дүгнэлт гарчихаад байхад прокурор хориг тавьдаг зэрэг хүний амьд байх эрхийг ноцтой зөрчсөн заалт байсан. Тиймээс энэ журамд өөрчлөлт оруулаад өнгөрсөн сарын 26-нд Хууль зүйн яаманд хүргүүлсэн. Х.Тэмүүжин сайдтай ч би ярьсан. Энэ журам шинэчлэгдэнэ.

-Тэгэхээр Та Х.Тэмүүжин сайдын шийдвэрийг хүлээж байгаа гэсэн үг үү?

-Тийм ээ, Хууль зүйн яамны шийдвэрийг хүлээж байна. Ингэснээр хүнд гэмт хэрэгтэн гэж ялгахгүйгээр хүний амьд явах эрхийг баталгаажуулсан журмыг гаргавал Эрүүл мэндийн яамны зүгээс эрх нь хязгаарлагдсан хүнд өвчтэй хүмүүсийн эрүүл мэндийн эрхийг нь хангахад бэлэн байгаа.

-МАХН-ын дарга Н.Энхбаярт ар гэрийнхэн нь эмчилгээ хийлгэхгүй байгаа гэсэн. Энэ үнэн үү?

-Зайсангийн хорих газрын эмнэлэгт очоод эмчлүүлэхгүй, үзүүлэхгүй гэсэн байр суурийг илэрхийлсэн юм билээ. Эмч нарийн зөвлөгөөнөөр биед нь ямар нэгэн эм тариа, зүү тариур хэрэглэхгүйгээр зөвхөн рентген зураг, эхо зэрэг шинжилгээ хийхийг зөвшөөрсөн. Тэр нь итгэл алдарсан байдалтай нь холбоотой ч байж болно гэж би хувь хүнийхээ талаас ойлгож байгаа.

Д.БУЛГАН

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (12)

  • (202.131.233.59)

    2013-01-19

    УДВАЛ АА... ЧИ Ч ТЭНЭГ ХЭРНЭЭ АЗТАЙ АВГАЙ ШҮҮ. ТӨРИЙН АЛБЫГ НАМЫН АЛБА БОЛГОДОГ, ХЭЛЭХ Ч ҮГ ОЛДОХГҮЙ ЮМ.

  • залуус (180.149.97.1)

    2013-01-06

    Балин хамартын бас нэг татвар эм нь..

  • Irgen (122.201.18.184)

    2013-01-05

    Enhbayar yadiin hiisen hergiinhee yaliig uurchiin. Ajlaa hiigeech . Tsaana yamarch gemgui huuhduudiin ami nas uregdjiin. Enhbayriig sulalhaar etseg ehchuud n setgelee devteehuu. Uguishde . Ta chin eruulmend iin said bolohoos tsagaatgaliin saiduuuuuuuuuuuuu

  • (124.158.110.101)

    2013-01-05

    Saidaa tsaana chini bayanhogort nyalh torson hyyhdiig tylj bna sogtuu avgai. Ta enhbayrtai zuuraldaj baih hoorond nyarai hyyhedyyd yhej endegdej bna.

  • zailaa (180.235.168.63)

    2013-01-05

    muu hogshin avgai min ajilaa hii tsaan chin enkhbayraas iluu huuhduud uheed baina esvel ogtsor

  • (71.191.202.23)

    2013-01-05

    ta oor zuild anxaarlaa xanduulaach caid aa Enxbayar bol mongol uls zygeer nad shig irgen gej bodoj baina..

  • IRGEN. (66.188.132.211)

    2013-01-05

    enhbayariig ochuuhen zuileer shaltaglaj horisonii zahialagch ezen ni ELBEGDORJ. ooriig ch shalgaval hamaagui ih NO - garna daa

  • IRGEN. (66.188.132.211)

    2013-01-05

    enhbayariig ochuuhen zuileer shaltaglaj horisonii zahialagch ezen ni ELBEGDORJ. ooriig ch shalgaval hamaagui ih NO - garna daa

  • (121.157.255.195)

    2013-01-04

    ene odoo ajilaa hiimeer bnaa enhbayriig l geed bh yum tsaana chin oloon nyarai yanz buriin shaltgaanaar endeed bhad chadahgui bol ajilaa ogmoor yumaa

  • z (122.201.18.170)

    2013-01-04

    Odoo oluulaa bolno sanaa zovoltgui ene hkalkhyg tsaash ni kharuulaadkhya

  • (124.158.66.126)

    2013-01-04

    Энэ МАХН Монгол улсаар тоглочих юмаа. Дарга дарга, их удирдагч гээд л .... хойт Солонгос гэж ийм байдаг гэсэн.

  • (122.201.18.203)

    2013-01-04

    Сайхан шалтаг олжээ Тэмїїжин зєвшєєрєхгїй байна гээд л За даа жар хїрч байгаа хїн хэнийг юїг хайрлахав дээ Амиа бодно.Алаг їрсээ бодно Албан тушаалаа бодно Аль нэг дарга бол ёстой яршиг санагдаж байгаа