Н.Ганбямба: Төр, засаг л олигополь зах зээлийг задалдаг юм шүү дээ
- 2013-01-28
- Улс төр
- 0
Эдийн засгийн ухааны доктор Н.Ганбямбатай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Сар шинэ дөхөөд ирэх үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Төр, засгаас үнийг тогтворжуулах талаар олон арга хэмжээ авч байна гэдэг ч амьдралд хэрэгжиж байгаа нь алга хэмээн олон нийт нэлээд бухимдалтай ярих боллоо. Та эдийн засагч хүний хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу?
-Эрэлт, нийлүүлэлт хоёрын огтлолцол дээр зах зээлийн үнэ тогтдог. Тиймээс энэ зарчмаар л төр, засаг ажиллах ёстой. Тодруулбал, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтворжиж, эрэлтийг зохицуулдаг. Гэтэл манайд хэт туйлширсан гаж тогтолцоо яваад байна. Ер нь аль ч салбарт зах зээлд хэдхэн том компани давамгайлах байр суурьтай байгаа юм. Түүнийг олигополь зах зээл гэж нэрлэдэг. Монголд талх иддэггүй айл бараг л байхгүй. Тиймээс талхаар жишээ татья л даа. Манай Хэнтий аймагт өрсөлдөөн их учраас талхны амт, чанар сайн байдаг. Талх үйлдвэрлэдэг олон жижиг аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ борлуулахын тулд амт чанараар өрсөлдөж байна. Гэтэл Улаанбаатар хотод “Талх чихэр”, “Атар өргөө” гэх хоёр том компани зах зээлийн ихэнхийг эзэлчихсэн. Үүнийг дувополь зах зээл гэж нэрлэдэг. Энд ямар ч өрсөлдөөн байхгүй. Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжихгүй байгаа гол шалтгаан нь энэ том олигополь компаниуд зах зээлийг эзэлж, өрсөлдөөнийг хааж байгаа учраас тэр шүү дээ. Хэрэв зах зээлийн шударга өрсөлдөөн бий болчихвол хэрэглэгч хамгийн хямд, амт чанар сайтай бүтээгдэхүүн авах боломжтой болно. Гэтэл энэ бололцоогоор хангаж чадахгүй байна. Шатахуун гэхэд л арван хэдхэн компани импортолдог. Ингээд нэг шөнийн дотор л хэлэлцэж тохироод үнээ зэрэг нэмчихэж байна. Энэ бол хэрэглэгчдээр даажигнаж байгаа хэрэг. Тиймээс зохицуулах хэрэгтэй. Зохицуулах гол зүйл нь шударга өрсөлдөөнийг бий болгох юм. Ер нь улстөрд шударга ёс, бизнесийн салбарт шударга өрсөлдөөн бий болж байж ард түмэн энэ дарамтаас сална. Гэтэл ямар ч өрсөлдөөн алга. Сайд дарга нарын томилгоо байна. Монополь бизнестэй сайд дарга нар өөрсдөө тухайн салбараа удирдаж байна гэдэг юу гэсэн үг вэ. Саяхан “Алтан тариа” компанийн захирал ярилцлага өгсөн байсан. “Сайд нь хувьдаа гурилын том үйлдвэртэй байхад манай “Алтан тариа” компани ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ойлгомжтой шүү дээ” гэж байна лээ. Голыг нь олоод хэлчихсэн байгаа биз.
-Үүнээс гарах гарц нь өрсөлдөөнийг бий болгох гэж ойлголоо. Монголд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн л хийх ёстой зүйл юмаа даа?
-Гол гарц нь шударга өрсөлдөөнийг л бий болгох юм. Улстөрд шударга ёсыг бий болгож, түүгээр дамжуулж бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Харин үүнд саад болж байгаа гол зүйл нь албан тушаал, эрх мэдлийг урвуулан ашиглаж, мөнгө олж байгаа луйврын тогтолцоо буюу бидний олигархиуд гэж ярьдаг хүмүүс. Сайдын албан тушаал, эрх мэдлийг ашиглаж луйвар хийж байгаа “хулгайч” нар. Олигархи гэдэг нь үндсэндээ албан тушаал, төрийн албыг бизнес болгочихсон дээрэмчдийг хэлж байгаа юм. Энэ сүлжээг таслан зогсоож байж л шударга өрсөлдөөн бий болох учиртэй. Тэгээгүй цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юу ч хийгээд нэмэргүй. Яахав жижиг асуудлыг хөндөж л байна. Гэхдээ яг энэ олигополь зах зээлийг задалдаг нь засаг, төр юм шүү дээ. Америкт гэхэд том монополь компаниуд зах зээлд нь ороод ирвэл шууд задалдаг. Тэгж өрсөлдөөн бий болгож байх жишээтэй. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар энэ жишгээр явах нь зүйтэй юм. Тэгэхдээ бүр суурийг нь шинэчлэх хэрэгтэй. Суурь нь ялзарчихсан байшингийн дээврийг мянга будаад ч нэмэргүй. Суурийг нь янзалж байж л бат бөх болно шүү дээ. Үүнийг л шинэчлэл гэнэ. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын хийх ажил нь суурь, тодруулбал олигополь бүтэц рүү нь орж задлах явдал. Ингэж байж л шударга өрсөлдөөн бий болж, хэрэглэгчид чанартай, хямд бараа авах боломж бүрдэх юм. Одоогоор тэгж чадахгүй, тэр нөхцөл боломж нь ч алга байна. Ер нь сайд, дарга нарын томилгоог харж байхад нийтийн эрх ашгийг зөрчсөн зүйл их бий. Сүүлийн жилүүдэд захиргааны зардал хэрээс хэтэрлээ. Энэ зардал өмнөх жилүүдийнхээс 500 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Хуучин 11 яамтай байсан бол одоо 19, бараг л 20 сайдтай болчихлоо. Дээр нь орлогчдыг нь нэмвэл 40 гаруй болно. Хоёр сая 800 мянгахан хүн амтай жижигхэн Монголд дарга нарын хэрээс хэтэрсэн том арми бий болчихоод байна. Захиргааны зардалд хэрэггүй зүйл олон бий. Одоо дээрээс нь бонд гэдэг том асуудал байна. Энэ бонд Монголын ард түмэнд аюул авч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Нэг өглөө сэрэхэд л 270 гаруй сая төгрөгийн өртэй. Дахиад сэрэхэд 300 гаруй сая төгрөгийн өр шинээр бий болоод байна гэдэг аюул. Одоо зөвхөн хүүгийн өр нь л гэхэд найм, есөн тэрбум төгрөг болоод явж байна.
-Бондын тухайд төсөл төлөвлөгөө гаргаагүй байж зах зээлд гаргаж хөрөнгө татсан нь алдаа боллоо шүү дээ?
-Техник, эдийн засгийн үндэслэлээ хийгээд бүх зүйл нь бэлэн болчихсон төсөлд зээл авахад болж байгаа юм. Гэтэл хугацаа нь болоогүй байхад бонд гаргаад зээл авчихсан учраас хий дэмий өр нэмэгдээд байна. Өдөрт л 300 гаруй сая төгрөгийн өр нэмэгдэж байна шүү дээ. Энэ бол тусгаар тогтнолоо барьцаанд хийж байгаа аюултай хэрэг. Гадаад зах зээлийн тоглоомын дүрэм хатуу. Хүүгээ хугацаанд нь төлөх ёстой гэсэн хатуу дүрэм тэнд үйлчилдэг. Хэрвээ энэ хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй бол арын хүү нь өсөх магадлалтай. Хутганы ирэн дээр байна гэдэг шиг эрсдэл биднийг маш ойрхон хүлээгээд байж байна. Энэ тоглоомонд хожно гэдэг тийм ч амар биш. Ялангуяа, дүрмийг нь сайн судлаагүй цагт. Юу хийх, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ мэдэхгүйгээр зээл авчихаад явж байна гэдэг тоглоомныхоо дүрмийг мэдэхгүй буруу оролцоод явж байгаатай адил шүү дээ. Ямар ч өршөөлгүй байдаг зах зээлийн зарчим бий. Их өрийн 98 хувийг нь хөнгөлж, үлдсэн хоёр хувийн 250 сая ам.долларыг монголчууд арай гэж төлж амьсгаа авсан. Харин одоо араас нь бас нэг дарамт айсуй.
- Та Хэнтий аймгаас сонгогдож төрийн өндөр алба хашиж байсан хүн шүү дээ. Хэнтий аймаг одоог хүртэл Засаг даргаа томилж чадаагүй байгаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Томилгооны хууль зөрчсөн үйлдэл замаа алдлаа. Хүмүүсийг үзэл бодлын зөрүүгээр ялгаварлах нь ардчиллын эсрэг зүйл байдаг. Энэ талаар Үндсэн хуулийн заалт хүртэл бий. Үзэл бодлын зөрүүгээс болоод л зарим аймгийн Засаг дарга нь томилогдохгүй байгаа хэрэг. Одоо сүүлдээ бүр фашист маягийн арга хэрэглэж байгаа харагдаж байна. Барууны нам хэт туйлшрахаар фашизм болдог. Харин зүүнийх нь хэт туйлшрахаар коммунист болчихдог гэдэг шиг хэтэрхий баруун тийш туйлширч байгаа юм биш биз. Ер нь хууль зөрчсөн үйлдэл удаан явдаггүй. Монголын ард түмэн өнөөдрийн энэ байдлыг харж байгаа. Гэвч харамсалтай нь ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайд нарын мэдэлд оччихсон. Иймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл суртлын зэвсэг болгодог, бодит мэдээллийг түгээдэггүй, үнэн бодит байдлыг далдалсан сурталчилгаанууд хийдэг явдал гараад байгаа юм. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг олигархиудаас чөлөөлөх, хараат бус байдалд шилжүүлэх нь мөн л тулгамдсан асуудал болоод байна. Ер нь аймаг, сумдын дарга нарын томилгоон дээр хууль зөрчиж саатуулж байгаа нь ний нуугүй хэлэхэд үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийг хавчин хяхдаг фашист уур амьсгал Монголд бодитоор хэрэгжиж байна уу даа гэж л харагдахаар байгаа юм.
-Сар шинэ дөхөөд ирэх үед өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгддэг бичигдээгүй хуультай. Төр, засгаас үнийг тогтворжуулах талаар олон арга хэмжээ авч байна гэдэг ч амьдралд хэрэгжиж байгаа нь алга хэмээн олон нийт нэлээд бухимдалтай ярих боллоо. Та эдийн засагч хүний хувьд өөрийн байр суурийг илэрхийлэхгүй юу? -Эрэлт, нийлүүлэлт хоёрын огтлолцол дээр зах зээлийн үнэ тогтдог. Тиймээс энэ зарчмаар л төр, засаг ажиллах ёстой. Тодруулбал, нийлүүлэлтийг нэмэгдүүлснээр үнэ тогтворжиж, эрэлтийг зохицуулдаг. Гэтэл манайд хэт туйлширсан гаж тогтолцоо яваад байна. Ер нь аль ч салбарт зах зээлд хэдхэн том компани давамгайлах байр суурьтай байгаа юм. Түүнийг олигополь зах зээл гэж нэрлэдэг. Монголд талх иддэггүй айл бараг л байхгүй. Тиймээс талхаар жишээ татья л даа. Манай Хэнтий аймагт өрсөлдөөн их учраас талхны амт, чанар сайн байдаг. Талх үйлдвэрлэдэг олон жижиг аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ борлуулахын тулд амт чанараар өрсөлдөж байна. Гэтэл Улаанбаатар хотод “Талх чихэр”, “Атар өргөө” гэх хоёр том компани зах зээлийн ихэнхийг эзэлчихсэн. Үүнийг дувополь зах зээл гэж нэрлэдэг. Энд ямар ч өрсөлдөөн байхгүй. Монгол Улсад өргөн хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнэ тогтворжихгүй байгаа гол шалтгаан нь энэ том олигополь компаниуд зах зээлийг эзэлж, өрсөлдөөнийг хааж байгаа учраас тэр шүү дээ. Хэрэв зах зээлийн шударга өрсөлдөөн бий болчихвол хэрэглэгч хамгийн хямд, амт чанар сайтай бүтээгдэхүүн авах боломжтой болно. Гэтэл энэ бололцоогоор хангаж чадахгүй байна. Шатахуун гэхэд л арван хэдхэн компани импортолдог. Ингээд нэг шөнийн дотор л хэлэлцэж тохироод үнээ зэрэг нэмчихэж байна. Энэ бол хэрэглэгчдээр даажигнаж байгаа хэрэг. Тиймээс зохицуулах хэрэгтэй. Зохицуулах гол зүйл нь шударга өрсөлдөөнийг бий болгох юм. Ер нь улстөрд шударга ёс, бизнесийн салбарт шударга өрсөлдөөн бий болж байж ард түмэн энэ дарамтаас сална. Гэтэл ямар ч өрсөлдөөн алга. Сайд дарга нарын томилгоо байна. Монополь бизнестэй сайд дарга нар өөрсдөө тухайн салбараа удирдаж байна гэдэг юу гэсэн үг вэ. Саяхан “Алтан тариа” компанийн захирал ярилцлага өгсөн байсан. “Сайд нь хувьдаа гурилын том үйлдвэртэй байхад манай “Алтан тариа” компани ямар хүнд нөхцөлд ажиллаж байгаа нь ойлгомжтой шүү дээ” гэж байна лээ. Голыг нь олоод хэлчихсэн байгаа биз.
-Үүнээс гарах гарц нь өрсөлдөөнийг бий болгох гэж ойлголоо. Монголд Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар гэх байгууллага үйл ажиллагаа явуулдаг. Тэгэхээр энэ хүмүүсийн л хийх ёстой зүйл юмаа даа?
-Гол гарц нь шударга өрсөлдөөнийг л бий болгох юм. Улстөрд шударга ёсыг бий болгож, түүгээр дамжуулж бизнесийн салбарт шударга өрсөлдөөнийг бий болгох хэрэгтэй. Харин үүнд саад болж байгаа гол зүйл нь албан тушаал, эрх мэдлийг урвуулан ашиглаж, мөнгө олж байгаа луйврын тогтолцоо буюу бидний олигархиуд гэж ярьдаг хүмүүс. Сайдын албан тушаал, эрх мэдлийг ашиглаж луйвар хийж байгаа “хулгайч” нар. Олигархи гэдэг нь үндсэндээ албан тушаал, төрийн албыг бизнес болгочихсон дээрэмчдийг хэлж байгаа юм. Энэ сүлжээг таслан зогсоож байж л шударга өрсөлдөөн бий болох учиртэй. Тэгээгүй цагт Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар юу ч хийгээд нэмэргүй. Яахав жижиг асуудлыг хөндөж л байна. Гэхдээ яг энэ олигополь зах зээлийг задалдаг нь засаг, төр юм шүү дээ. Америкт гэхэд том монополь компаниуд зах зээлд нь ороод ирвэл шууд задалдаг. Тэгж өрсөлдөөн бий болгож байх жишээтэй. Тиймээс Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар энэ жишгээр явах нь зүйтэй юм. Тэгэхдээ бүр суурийг нь шинэчлэх хэрэгтэй. Суурь нь ялзарчихсан байшингийн дээврийг мянга будаад ч нэмэргүй. Суурийг нь янзалж байж л бат бөх болно шүү дээ. Үүнийг л шинэчлэл гэнэ. Тэгэхээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газрын хийх ажил нь суурь, тодруулбал олигополь бүтэц рүү нь орж задлах явдал. Ингэж байж л шударга өрсөлдөөн бий болж, хэрэглэгчид чанартай, хямд бараа авах боломж бүрдэх юм. Одоогоор тэгж чадахгүй, тэр нөхцөл боломж нь ч алга байна. Ер нь сайд, дарга нарын томилгоог харж байхад нийтийн эрх ашгийг зөрчсөн зүйл их бий. Сүүлийн жилүүдэд захиргааны зардал хэрээс хэтэрлээ. Энэ зардал өмнөх жилүүдийнхээс 500 гаруй тэрбум төгрөгөөр өссөн. Хуучин 11 яамтай байсан бол одоо 19, бараг л 20 сайдтай болчихлоо. Дээр нь орлогчдыг нь нэмвэл 40 гаруй болно. Хоёр сая 800 мянгахан хүн амтай жижигхэн Монголд дарга нарын хэрээс хэтэрсэн том арми бий болчихоод байна. Захиргааны зардалд хэрэггүй зүйл олон бий. Одоо дээрээс нь бонд гэдэг том асуудал байна. Энэ бонд Монголын ард түмэнд аюул авч ирэхийг хэн ч үгүйсгэхгүй. Нэг өглөө сэрэхэд л 270 гаруй сая төгрөгийн өртэй. Дахиад сэрэхэд 300 гаруй сая төгрөгийн өр шинээр бий болоод байна гэдэг аюул. Одоо зөвхөн хүүгийн өр нь л гэхэд найм, есөн тэрбум төгрөг болоод явж байна.
-Бондын тухайд төсөл төлөвлөгөө гаргаагүй байж зах зээлд гаргаж хөрөнгө татсан нь алдаа боллоо шүү дээ?
-Техник, эдийн засгийн үндэслэлээ хийгээд бүх зүйл нь бэлэн болчихсон төсөлд зээл авахад болж байгаа юм. Гэтэл хугацаа нь болоогүй байхад бонд гаргаад зээл авчихсан учраас хий дэмий өр нэмэгдээд байна. Өдөрт л 300 гаруй сая төгрөгийн өр нэмэгдэж байна шүү дээ. Энэ бол тусгаар тогтнолоо барьцаанд хийж байгаа аюултай хэрэг. Гадаад зах зээлийн тоглоомын дүрэм хатуу. Хүүгээ хугацаанд нь төлөх ёстой гэсэн хатуу дүрэм тэнд үйлчилдэг. Хэрвээ энэ хүүгийн төлбөрийг хугацаанд нь төлж чадахгүй бол арын хүү нь өсөх магадлалтай. Хутганы ирэн дээр байна гэдэг шиг эрсдэл биднийг маш ойрхон хүлээгээд байж байна. Энэ тоглоомонд хожно гэдэг тийм ч амар биш. Ялангуяа, дүрмийг нь сайн судлаагүй цагт. Юу хийх, ямар хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ мэдэхгүйгээр зээл авчихаад явж байна гэдэг тоглоомныхоо дүрмийг мэдэхгүй буруу оролцоод явж байгаатай адил шүү дээ. Ямар ч өршөөлгүй байдаг зах зээлийн зарчим бий. Их өрийн 98 хувийг нь хөнгөлж, үлдсэн хоёр хувийн 250 сая ам.долларыг монголчууд арай гэж төлж амьсгаа авсан. Харин одоо араас нь бас нэг дарамт айсуй.
- Та Хэнтий аймгаас сонгогдож төрийн өндөр алба хашиж байсан хүн шүү дээ. Хэнтий аймаг одоог хүртэл Засаг даргаа томилж чадаагүй байгаа. Үүнийг та юу гэж бодож байна вэ?
-Томилгооны хууль зөрчсөн үйлдэл замаа алдлаа. Хүмүүсийг үзэл бодлын зөрүүгээр ялгаварлах нь ардчиллын эсрэг зүйл байдаг. Энэ талаар Үндсэн хуулийн заалт хүртэл бий. Үзэл бодлын зөрүүгээс болоод л зарим аймгийн Засаг дарга нь томилогдохгүй байгаа хэрэг. Одоо сүүлдээ бүр фашист маягийн арга хэрэглэж байгаа харагдаж байна. Барууны нам хэт туйлшрахаар фашизм болдог. Харин зүүнийх нь хэт туйлшрахаар коммунист болчихдог гэдэг шиг хэтэрхий баруун тийш туйлширч байгаа юм биш биз. Ер нь хууль зөрчсөн үйлдэл удаан явдаггүй. Монголын ард түмэн өнөөдрийн энэ байдлыг харж байгаа. Гэвч харамсалтай нь ихэнх хэвлэл мэдээллийн хэрэгсэл сайд нарын мэдэлд оччихсон. Иймээс ч хэвлэл мэдээллийн хэрэгслийг үзэл суртлын зэвсэг болгодог, бодит мэдээллийг түгээдэггүй, үнэн бодит байдлыг далдалсан сурталчилгаанууд хийдэг явдал гараад байгаа юм. Тийм учраас хэвлэл мэдээллийн хэрэгслийг олигархиудаас чөлөөлөх, хараат бус байдалд шилжүүлэх нь мөн л тулгамдсан асуудал болоод байна. Ер нь аймаг, сумдын дарга нарын томилгоон дээр хууль зөрчиж саатуулж байгаа нь ний нуугүй хэлэхэд үзэл бодлын зөрүүтэй хүмүүсийг хавчин хяхдаг фашист уур амьсгал Монголд бодитоор хэрэгжиж байна уу даа гэж л харагдахаар байгаа юм.
Н.АМАР

Сэтгэгдэл (3)
(116.44.168.98)
zuw heljee DEMJIJ bna
(116.44.168.98)
Ganbyamba shudarga uneniig heldeg. sanaa zuwtei ulsturch hun. ard tumend heregteigees heregtei hun gedegt itgedeg. Demjij bnaa
(122.201.18.223)
khudlaa shachignaj baikhaar namynkhaa oligakhuudyg zailuulaach