Г.Шийлэгдамба: Бусад намтай эвсэх эсэх нь хууль бус үйлдлийн эсрэг нэгдмэл нэг санаатай байхаас хамаарна
- 2013-03-19
- Улс төр
- 0
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа.

-Саяхан болсон танай намын Бага чуулганаар багагүй маргаан дэгдсэн тухай хэвлэл мэдээллээр гарсан. Танай намын хувьд дотоод нөхцөл байдал ер нь ямархуу байна вэ?
-МАХН-ын наймдугаар Бага чуулган хуралдсан. Энэ хуралдаанаар орон нутгийн сонгуулийн үр дүнг авч хэлэлцсэн. Мөн намын дотоод үйл ажиллагаа зэрэг бусад асуудлуудад үнэлэлт дүгнэлт өгсөн. Анхан болон дунд шатны байгууллагыг бэхжүүлэх хүрээнд 2013 оныхоо ажлын зорилтыг тодорхойлж, гишүүдээрээ батлуулсан. Түүнчлэн намын бүтэц, зохион байгуулалтыг илүү боловсронгуй болгох, анхан шатны байгууллагын бааз суурийг бэхжүүлэх, намын гол үзэл баримтлал болсон социаль демократ үзэл баримтлалыг түгээн дэлгэрүүлэх асуудалд анхаарах асуудлаар ярьсан. Мэдээж энэ он бол сонгуулийн жил учраас Ерөнхийлөгчийн сонгуульд МАХН ямар байдлаар оролцох зарчмаа хэлэлцүүлж, тодорхой шийдвэрт хүрсэн.
-Орон нутгийн сонгуулийн үр дүнгээс хамаарч МАХН засгаас гарах талаар ярьж, сонгуульд хангалтгүй оролцсондоо эрх баригчдыг буруутгаж байв. Энэ асуудлаар ямар дүгнэлтэд хүрэв?
-Дотоод, гадаад хоёр шалтгаан байна гэж үзсэн. Гадаад шалтгаан бол МАХН-ыг орон нутгийн сонгуульд оролцох бололцоо, эрхийг хязгаарласан хүчин зүйлүүд байв. Тухайлбал, МАХН-ын нэр дэвшигчийг хуульд заагаагүй үндэслэлээр бүртгэхээс татгалзах , хэлмэгдүүлэх тохиолдол олон гарсан. Үүнд өрсөлдөгч намууд, тэр дундаа эрх баригч намын нөлөө их байсан гэж бодож байгаа. Тухайн үед ийм асуудал гарсан учраас бид улстөрийн үйл ажиллагаа явуулах шаардлагатай болсон. Тиймээс Засгийн газраас гарах талаар Гүйцэтгэх товчооны хурлаар хэлэлцсэн юм. Мэдээж сонгуульд нам эвсэл ялалт байгуулахыг эрмэлзэх нь тодорхой. Гэхдээ гол нь сонгууль шударга болох нь чухал шүү дээ. Сонгууль болохоос өмнө улстөрийн намуудад хандаж шударгаар өрсөлдөх уриалга гаргасан. Харамсалтай нь энэ уриалгыг маань төдийлөн ойшоож үзээгүй нь орон нутгийн сонгуулийн үр дүнгээр шууд харагдсан.
- Гэвч сонгууль улам бүр шударга бус болж байна?
-Харамсалтай нь яг тийм. Сонгуулийг хэн шударга бус болгодог вэ гэхээр нөгөө л улстөрийн намууд. Тэр тусмаа эрх барьж байгаа улстөрийн намд бүр ч их хамаатай. АН сөрөг хүчин байхдаа сонгуулийг шударга явуулах ёстой гээд л байнга ярьдаг байсан. Гэтэл одоо ярьж байсныхаа эсрэг зүйл хийгээд байх юм. Эд ардчилсан байх тухай бас л их ярьдаг байсан, бас л байхгүй. АН бүх шатанд эрх барьж байна. Бүх зүйлийг өөрчилж байна. Тухайлбал, Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Ингэхдээ сонгуулийг нөгөө л будилаантай автомат машинаар явуулах гэнэ. Гэтэл ард түмэн, сонгогчид маань одоо болтол автомат машины тооллогод итгээгүй хэвээр байгаа. Юуны түрүүнд энэ эргэлзээг тайлах ёстой шүү дээ. Ард түмэн итгэхгүй байхад яах гэж сонгууль явуулдаг юм. Ийм будилаантай асуудлаа шийдээгүй байж, дараагийн сонгуулиа ч тэгэж хийхээр баталчихаж болохгүй биз дээ.
-Ерөнхийлөгчийн сонгуулийн саналын дүнг автомат машинаар тоолно гэж байхад “Шударга ёс” эвслийн гишүүд яагаад дуугараагүй юм бэ. Тухайн үед Ардын намынхан л эсэргүүцэж байсан санагдана?
-Үүнд “Шударга ёс” эвсэл гэлтгүй, Ардын нам ч үнэхээр хариуцлагагүй хандсан. Ардын намын 25 гишүүн “Шударга ёс” эвслийн 11 гишүүн байсаар байтал АН-ын шийдвэрээр л асуудал шийдэгдсэн. Тухайн үед Ардын нам бүлэгтэй болох нь чухал байсан л даа. Үүнийг улстөрчийнхөө хувьд ойлгож байгаа. Гэхдээ түүнээс илүү сонгууль шударга болох нь чухал. Мөн “Шударга ёс” эвслийнхэн шударга ёсны төлөө тэмцэж, шударга бус сонгуулийн хор хөнөөлийг амссан хэрнээ эргээд мартдаг байж болохгүй л дээ. -“Шударга ёс” эвслийн намууд хэр гар сэтгэл нийлж ажиллаж байна вэ? -“Шударга ёс” эвслийн намууд хэр гар нийлж ажиллаж байгааг нэг намын Ерөнхий нарийн бичгийн дарга нь бус бүлгийг удирдаж байгаа дарга хэлэх нь илүү бодитой. Н.Батцэрэг дарга “Дараагийн намрын чуулган болоход манай эвслийн бүлгийн гишүүд хат сууж, зангидсан гар шиг ажиллах болно” гэж хэлсэн. Ерөөс гар нийлж ажиллахын төлөө л хичээнэ шүү дээ. Завсар зай гарсан бол түүнийгээ нөхөж явах нь ойлгомжтой. Мэдээж эвсэл юм болохоор маргалдах, зөрөлдөх юм их бий.
-Өнгөрсөн парламентын хугацаанд “Шударга ёс” эвсэл шударга ёсныхоо төлөө хэр дуугарсан гэж үзэж байна. Эвслийнхэн УИХ-ын гишүүн болчихоод энэ талаар ярихаа байчихсан гэдэг шүү дээ?
-Нэг их бөөрөнхийлөөд яахав. Зарим нь чадаж л байна. Тухайлбал, Г.Уянга, О.Баасанхүү, З.Баянсэлэнгэ нарын гишүүдийг шударга ёс, ард түмнийхээ төлөө илүү дуугарч байгаа гэж сайшаадаг. Харин олон жил парламентад суусан гишүүдийн талаар ийм, тийм гэж яриад яахав
-Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Энэ талаар танай намынхан аль хэдийнэ яриад эхэлчихсэн. Сонгуульд оролцох гол тактик юу вэ?
-Бага чуулганаар хэлэлцсэн гол асуудал бол Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай байсан. Бид тодорхой хэдэн асуудлаар шийдвэр гаргасан. Нэгдүгээрт, Ерөнхийлөгчийн сонгуульд “Шударга ёс” эвслийнхээ нэгдмэл байдлыг хангаж оролцохын төлөө эрмэлзэнэ. Мөн шударга Ерөнхийлөгчийг гаргаж ирэхийн тулд бусад улстөрийн хүчнүүдтэй эвсэх бололцоотой гэж үзсэн. Үүний зэрэгцээ иргэний хөдөлгөөний байгууллагуудтай хамтарч оролцоно гэдгийг хэлэлцээд шийдвэрлэсэн. Энэ асуудлыг зохион байгуулах эрхийг намынхаа Гүйцэтгэх товчоонд шилжүүлсэн байгаа. Тэгэхээр манай намын байр суурь тодорхой болчихсон. Магадгүй МАН-тай эвсэж оролцох бололцоотой. Харин бусад намын байр суурь тодорхойгүй байна. Одоогоор МАН-ын байр суурь ямар байгаа талаар сонсоогүй байна. Ер нь эвсэхэд их учир бий. Эвсэж, хамтарч ажиллана гэдэг ганцхан зүйлд зориулагдаж болохгүй байх. Зөвхөн Ерөнхийлөгчийн сонгуульд амжилт олохын тулд эвсэнэ гэвэл учир дутагдалтай. Хамгийн гол зорилго бол Монгол Улсын эрх ашигт нийцэх тухай асуудал.
-Тэгэхээр үзэл санаа, зорилго нэгтэй намтай эвсэнэ гэдэг тодорхой л юм байна?
-Өнгөрсөн хугацаанд хууль бус зүйлүүд их гарлаа шүү дээ. Тухайлбал, төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор халсан. Энэ бүгдийг манай нам эсэргүүцдэг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд ч хүлээн зөвшөөрөхөд бэрх олон зүйл орсон. Энэ мэтчилэн хууль бус зүйл дээр нэгдмэл нэг санаа, нэг ойлголттой байна уу гэдгээс их зүйл шалтгаална. Хариуцлагатай улстөрийн хүчнүүдийн хувьд улс орныхоо төлөө том зорилгод хүрэхийн төлөө хамтарч ажиллахад буруудахгүй. Гэхдээ Ерөнхийлөгчийн сонгууль тийм том зорилго гэж харагдахгүй байгаа юм. Хэрвээ МАН- тай нэгдэх талаар яривал тэдний 25 гишүүний бодол санаа үйл ажиллагаа нэгдмэл болж чадсан юм болов уу гэдгээс их зүйл хамаарна. Тэгэхээр биднээс биш бусад намаас хамааралтай болж байгаа юм.
-Засгийн газарт хамтраад бас нэлээн удлаа. Гэтэл хамтарч засаг барьж буй нам чинь гэрээгээ зөрчөөд байгаа талаар танай намын гишүүд хааяа гомдоллодог. Энэ талаар Та юу хэлэх вэ?
-Засгийн газрын хэрэгжүүлж буй үйл ажиллагааг сайн, муу гэж ярьж болно. Хамгийн гол нь хамтын үйл ажиллагаа чухал. Хүмүүс нэг нэгнээ хэлсэн ярьсандаа байгаарай гэдэг дээ. Түүнтэй л адил Засгийн газрыг хамтарч бүрдүүлж байгаа улстөрийн хүчнүүд анх байгуулсан гэрээгээ дагаж мөрдөж чадаж байна уу гэдгээс эхлээд л асуудлыг ярих ёстой. Түүнээс Засгийн газрын үйл ажиллагаанд дүгнэлт өгөхөд арай эрт байна. Ерөөс байгуулсан гэрээнийхээ зарчмаар ажиллаж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь мэдэгдээд эхэлчихсэн. Мэдээж гэрээний зарчмыг дагахгүй байгаа. Тухайлбал, орон нутгийн сонгуультай холбоотойгоор улстөрийн хэлмэгдүүлэлт явуулсан, намын харъяаллаас болж ажлаас халж байгаа асуудлыг юу гэж ойлгох вэ. Мөн намын дарга нь хэлмэгдчихээд байхад анхаарахгүй байгааг бас юу гэж ойлгох юм. Энэ мэтчилэн байгуулсан гэрээгээ нэг жил болоогүй байж л хэд хэдэн удаа ноцтой зөрчлөө шүү дээ.
-Тэгээд хамтарч байгаа нам чинь Та нарыг үл тоож байхад цаашид яана гэж?
-Цаг хугацааг харах хэрэгтэй л дээ. Өөрөөр хэлбэл, энэ алдсан зүйлүүдээ засч залруулах бололцоо бий. Хуулиа зөрчихгүй, гаргасан хуулиа дагаж ажиллах л ёстой. Тухайлбал, Ерөнхий сайдын гаргасан шийдвэр хууль бус болоод л Үндсэн хуулийн цэц дээр унаж байна шүү дээ. Ерөнхий сайд өөрөө ч үүнийгээ залруулсан.
- Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хууль зөрчсөн нь нотлогдсон юм чинь албан тушаалаасаа огцрох ёстой гэсэнтэй Та санал нэг байна уу?
-Энэ асуудлыг УИХ шийднэ. Угаасаа танхимын зохион байгуулалтаар ажилладаг улсад танхимынхаа гишүүдийн үгийг сайн сонсох хэрэгтэй. Манай намаас шинэчлэлийн Засгийн газарт дөрвөн сайд байгаа. Хааяа тэдний санаа бодлыг Ерөнхий сайд нь хэр хүлээж авдаг юм бол доо гэж бодогддог. Алдаа гаргаж байгаа бол хариуцлагын асуудлыг ярих л хэрэгтэй. Ерөнхий сайд нь хууль зөрчөөд байгааг олонхи хүлээж авахгүй, тоохгүй байна. Харин сөрөг хүчин болох Ардын намынхан юу гэж бодож байгаа юм бол... Манай эвслийнхэн ч нэгийг бодож, хоёрыг тунгааж байгаа байлгүй.
-Намын дарга Н.Энхбаярын гэргий О.Цолмонгоос намын гишүүдэд ихээхэн дарамт ирдэг гэж дуулсан юм байна. Энэ хэр үнэний ортой яриа вэ?
-Тийм асуудал огт байхгүй. Нэг бодлын их инээдтэй асуудал шүү дээ. Хэвлэлээр янз янзаар л бичдэг юм. Бүгд ор үндэсгүй зүйлүүд.
-Н.Энхбаяр даргын нэрээр өндөр албан тушаалд оччихоод одоо болохоор даргынхаа төлөө дуугарахгүй байна гээд байдаг юм биш үү?
-Яалаа гэж дээ. Угаасаа манайхан намын даргын талаар хангалттай ярьж байгаа. Гагцхүү үр дүнд хүрэхгүй байгаад гол асуудал байгаа юм.
-МАХН хэр бат бөх суурьтай нам бэ. Зүгээр л албан тушаал, ашиг хонжоо хөөсөн хэдэн хүмүүсийн нэгдэл гэх юм билээ?
-Бат бэх суурьтай. Монголын ард түмэн шударга ёсыг эрхэмлэдэг. Бидний явуулж байгаа үйл ажиллагаа шударга ёсыг тогтоохын төлөө учраас ард түмэн их дэмждэг. Тиймээс бат бэх суурьтай гэж бодож байна. Нам гэдэг үзэл бодлоороо нэгдсэн хүмүүсийн нэгдэл. Тэгэхээр олон газраас ирсэн байна уу, ойр дотны хэдэн хүн хамт байна уу үүнд онцын нэг их ялгаа байхгүй.
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбатай ярилцлаа. -Саяхан болсон танай намын Бага чуулганаар багагүй маргаан дэгдсэн тухай хэвлэл мэдээллээр гарсан. Танай намын хувьд дотоод нөхцөл байдал ер нь ямархуу байна вэ?

Д.МЯГМАРСҮРЭН

Сэтгэгдэл (5)
***** (182.160.39.127)
MAXN-iig demjij baina
***** (182.160.39.127)
Энхбаяр даргыгаа хэлмэгдүүлэлтээс аварья гэвэл МАХН-аа дэмжиж саналаа өгцгөөе ард түмэн минь
зочин (202.179.22.145)
МАХН-хан шударга байж чадахгүй байгаа шүү.АН-н хууль бус үйлдэлтэй эвлэрээд байгааг хэн хэнгүй л мэдэж байгаа.МАХН-н УИХ-н гишүүн болсон нөхдүүд албан тушаалын төлөө л байгаа.Уянга ичээсээ нөхөрөө ажилтай болгоод л таг болсон.Ичиж амьдраасай.Удвал авгай байна.Сайд болоод таг
! (24.196.148.242)
MAXN-g demjij bna
! (24.196.148.242)
MAXN-g demjij bna