Эрүүл мэндийн салбар сонгон шалгаруулалт явуулна

Эрүүл мэндийн яамны дэргэдэх Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс Эрүүл мэндийн яамны харьяа тусгай мэргэжлийн үндэсний лавлагаа төвүүдийн төсвийн ерөнхий менежер-захиралуудыг сонгон шалгаруулалт явуулахаар зарлаж байна.

Сонгон шалгаруулалтыг Төрийн албаны зөвлөлийн 2003 оны 13 дугаар тогтоолоор баталсан “Төсвийн байгууллагын ерөнхий менежерийн үүрэг гүйцэтгэх дарга (захирал, эрхлэгч)-ыг сонгон шалгаруулах журам”-ын дагуу явуулна.

Албан тушаалд тавигдах шаардлага:


Сонгон шалгаруулалт явагдах үндэсний лавлагаа төвүүд:

    Улсын нэгдүгээр төв эмнэлэг
    Улсын хоёрдугаар төв эмнэлэг
    Улсын гуравдугаар төв эмнэлэг
    Халдварт өвчин судлалын үндэсний төв
    Гэмтэл согог судлалын үндэсний төв
    Хавдар судлалын үндэсний төв
    Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв
    Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв
    Арьсны өвчин судлалын үндэсний төв
    Зоонозын өвчин судлалын үндэсний төв
    Геронтологийн үндэсний төв
    Цус сэлбэлт судлалын үндэсний төв
    Эмгэг судлалын үндэсний төв
    Хүүхдийн төв сувилал
    Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв

Бүрдүүлэх материал:

    Биеийн байцаалт (Төрийн албан хаагчийн биеийн байцаалтын маягт 1-ийн дагуу);
  Боловсролын диплом болон эрдмийн зэргийг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
  Эрүүл мэндийн тусламжийн чиглэлээр өндөр хөгжилтэй оронд богино хугацааны сургалтад хамрагдсаныг нотлох баримт бичгийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар;
   Эрүүл мэндийн салбарын суурь шинэчлэлийн үзэл санааг дэмжиж, хамтран хэрэгжүүлэхэд бэлэн байгаагаа нотлох өргөдөл;
    Албан тушаалд тавигдах тусгай шаардлагад дурьдсан төслүүд;
    Иргэний цахим үнэмлэхийн хуулбар;
   Урьд ажиллаж байсан байгууллагын эрх бүхий албан тушаалтны баталгаажуулсан ажил байдлын тодорхойлолт;

Сонгон шалгаруулалтад оролцох хүсэлттэй иргэд зөвхөн 1 албан тушаалд ирүүлэх ба материалыг Эрүүл мэндийн яамны 104 тоот өрөөнд (Утас: 263962) 2013 оны 03 дүгээр сарын 26-ны өдрөөс 2013 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 17.00 цаг хүртэл хүлээн авч бүртгэнэ.

Сонгон шалгаруулалт явуулах байр, хуваарийг бүртгүүлсэн иргэдийн тооноос хамаарч зарлана.

Эрүүл мэндийн яамны дэргэдэх

Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөл
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)