Ш.Раднаасэд: Хохирсон иргэд Н.Алтанхуяг болоод засгийн газраас хохирлоо нэхэмжлэх ёстой

Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа. -Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэсэн эцсийн шийдвэрийг гаргаагүй. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Цэцэд өргөдөл гаргасан Таны хувьд ямар бодолтой байна вэ? -Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргыг улстөрийн зорилгоор батламжлахгүйгээр түр үүрэг гүйцэтгэгч томилсон. Үүнтэй холбоотойгоор гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж эхлэхээс нэг хоногийн өмнө Ерөнхий сайд захирамжаа хүчингүй болгож, гаргасан шийдвэр нь хууль бус гэдгээ өөрөө нотолсон. Нэг ёсондоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулиа зөрчсөн нь илэрхий болсон гэсэн үг. Хэдий Цэц Н.Алтанхуягийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон ч зөрчлийн шинж арилсан гэдгээр цаашид маргаан үүсэхээс татгалзлаа.
Монгол Ардын Намын Хэрэг эрхлэх газрын дарга Ш.Раднаасэдтэй ярилцлаа.

-Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэсэн эцсийн шийдвэрийг гаргаагүй. Гэхдээ Үндсэн хууль зөрчсөнийг хүлээн зөвшөөрсөн. Энэ асуудлаар Цэцэд өргөдөл гаргасан Таны хувьд ямар бодолтой байна вэ?
-Ерөнхий сайд зарим аймгийн Засаг даргыг улстөрийн зорилгоор батламжлахгүйгээр түр үүрэг гүйцэтгэгч томилсон. Үүнтэй холбоотойгоор гаргасан өргөдлийг Үндсэн хуулийн цэц хэлэлцэж эхлэхээс нэг хоногийн өмнө Ерөнхий сайд захирамжаа хүчингүй болгож, гаргасан шийдвэр нь хууль бус гэдгээ өөрөө нотолсон. Нэг ёсондоо Ерөнхий сайд Н.Алтанхуяг Үндсэн хуулиа зөрчсөн нь илэрхий болсон гэсэн үг. Хэдий Цэц Н.Алтанхуягийн хууль зөрчсөн гэдгийг тогтоосон ч зөрчлийн шинж арилсан гэдгээр цаашид маргаан үүсэхээс татгалзлаа. Уг нь бид тэр үүрэг гүйцэтгэгчийг томилсон долоо, наймдугаар захирамж нь хууль зөрчсөн үү, үгүй юу гэдгийг яриагүй байхгүй юу. Харин Ерөнхий сайдын үйлдэл нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг л тогтоож өгөөч ээ гэж Цэцэд хандсан. Гэтэл Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд энэ асуудал дээр хууль зөрчсөн нь үнэн байна. Гэхдээ зөрчлөө арилгасан болохоор үүнийг цааш хянан шийдвэрлэхгүй гэсэн балай тайлбар хийсэн. Ер нь хийсэн хамаг булхай луйвар нь илчлэгдэх болохоор залруулчихлаа гээд л яваад байж таарахгүй. Үүнийг хэн ч ойлгоно биз дээ. Цэц гэдэг байгууллага нь ч амар болсон юм байна. Үндсэн хууль зөрчсөн нь үнэн, гэхдээ алдаагаа зассан гээд сууж байгаа нь үнэхээр харамсалтай.

-Үндсэн хуульд зааснаар бол төрийн гурван өндөрлөг гэгдэх албан тушаалтнууд хууль зөрчсөн нь тогтоогдвол Цэц шууд дүгнэлт гаргах ёстой биз дээ?
-Цэц цөөн хэдэн өндөр албан тушаалтны Үндсэн хууль зөрчсөн эсэх талаар дүгнэлт гаргадаг. Тухайлбал, төрийн гурван өндөрлөг, Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч гэх мэт. Эдгээр хүмүүсийн гаргасан шийдвэрээс хамаараад нийгэмд үлдээж байгаа ул мөр нь их гүнзгий үлддэг. Өөрөөр хэлбэл, тэдний хууль бус шийдвэртэй холбогдуулан нийгэм, төр засаг хоорондоо харшлах аюултай. Үүний хамгийн тод жишээ бол бидний яриад байгаа үүрэг гүйцэтгэгчид юм шүү дээ. Тухайлбал, Хөвсгөл аймгийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Амарбаясгалан гэдэг хүний гаргасан захирамжууд яг одоо миний гар дээр байна. Үүрэг гүйцэтгэгчээр томилогдсон цагаасаа гаргасан захирамжууд гэсэн үг. Тэрбээр Ерөнхий сайдтай яг ижил агуулгаар 10 гаруй төрийн албан хаагчийг ажлаас нь халж үүрэг гүйцэтгэгч томилсон. Харин нөгөө нэг хэсэг захирамж нь зарим иргэдийн газрыг цуцлаад, шинээр газар олгосон байгаа юм. Засаг даргын үүрэг гүйцэтгэгч гэх алдартай албан тушаалтан маань ерөөсөө ийм л ажил хийгээд сууж байна шүү дээ. Хөвсгөл аймгийн зарим газар нутаг зудтай байсан. Тэр асуудлаар нэг ч захирамж гаргаагүй. Үүрэг гүйцэтгэгч нар ингэж л ажиллаж байгаа юм. Үндсэн хуулийн цэц хуулийнхаа дагуу ажилласан бол бидний өгсөн асуудалд арай өөр хариу өгөх ёстой байсан. Цэц шийдвэр гаргахдаа ацан шалаанд орсон гэж боддог шүү. Ерөнхий сайд нь улайм цайм хууль зөрччихөөд байхад зөрчөөгүй гэж мэлзэж болохгүйгээ мэдээд алдаагаа зассан гэх ичгэвтэр юм яриад суусан хэрэг.

-Одоо энэ асуудлаар дахин Үндсэн хуулийн цэцэд хандах уу?
-Ерөнхий сайдын хууль зөрчсөн үйлдэл ганц үүгээр ч зогсоогүй. ТЕГ-ын дэд даргын асуудал гарч ирлээ. Төрийн албан хаагчдыг ажлаас нь олноор хоморголон халсан асуудлаар бид Цэцэд хандсан. Тэр асуудал ч дуусаагүй. Энэ бүх зүйлийг нэгтээд Үндсэн хуулийн цэцэд дахин өргөдөл гаргаж байгаа. Үндсэн хуульд зааснаар Ерөнхий сайд Үндсэн хууль зөрчсөн бол огцруулах хүртэл арга хэмжээ авах хуулийн заалттай. Үүний дагуу Үндсэн хуулийн цэцэд гомдол гаргаж байгаа.

-Үндсэн хуулийн цэц Ерөнхий сайд Н.Алтанхуягийг хууль зөрчсөн гэдгийг тогтоохын зэрэгцээ түүнийг огцруулах шийдвэр гаргах ёстой юу?
-Цэц эхний ээлжинд Ерөнхий сайдыг хууль зөрчсөн эсэхийг тогтоох ёстой. Энд би нэг жишээ хэлье. 2005 онд УИХ-ын дарга Ц.Нямдоржийг хууль зассан гэх үндэслэлээр Үндсэн хуулийн цэц шалгаж “зөрчсөн” хэмээн тогтоосон. Түүний дагуу Ц.Нямдорж дарга өргөдлөө өгч албан тушаалаасаа бууж байсан удаатай. Монголд ийм шударга жишиг явж ирсэн. Гэтэл Ерөнхий сайд Н.Алтанхуяг хууль зөрчсөн эсэхийг нь хэлэлцэх гэхээр өмнөх өдөр нь хууль бус захирамжаа хүчингүй болгочихсон. Үүнийг энгийнээр тайлбарлах юм бол хүний юм хулгайлж ашиглачихаад буцааж өгөөд ялаас чөлөөлөгдөж болно гэж ойлгогдохоор байна. Найзан дундаа орж би чиний юмыг өгсөн, одоо хоёулаа өргүй шүү гэдэгтэй ижилхэн л байгаа биз дээ. Ямар ч эрүүгийн хариуцлага хүлээхгүй. Агуулгаараа ийм л болчихоод байгаа юм даа. Ерөнхий сайд аргагүйн эрхэнд үнэнд гүйцэгдээд ирэхээр энэ мэт бултах аргыг хэрэглэж байгаа юм.

-Тэгээд Ерөнхий сайдыг ямар, ямар үндэслэлээр огцрох шаардлагатай гэж үзэж байгаа юм?
-Үүнд хэд хэдэн зүйл байна аа. Хамгийн тод гурван жишээг нэрлэе. Нэгдүгээрт , Хөвсгөл, Дорнод аймгийн Засаг даргын үйл ажиллагаатай холбоотой. Үүрэггүйцэтгэгчтомилсон захирамж нь хууль зөрчсөн гэдэг нь батлагдсан учраас тэднийг огцруулах ёстой. Яагаад гэвэл хууль бус үүрэг гүйцэтгэгч нарын хууль бус үйл ажиллагаанаас болоод иргэд хохирсон. Үүрэг гүйцэтгэгч нар аливаа ажлыг зөвхөн улстөрийн нүдээр л харж байна. Энэ хоёр аймаг цаг агаарын хүнд нөхцөлд байсан. Тэр үед нь ямар ч арга хэмжээ авч чадаагүй. Хөвсгөл, Дорнод аймгийн зарим суманд мал олноор хорогдсон. Хоёрдугаарт, Лениний музейн асуудал байна. Бусдын өмчийг Засгийн газар дур мэдэн захиран зарцуулах тухай шийдвэр гаргасан. Засгийн газрын 11 дүгээр тогтоол гэгчийг гаргаад Лениний музейг шууд Үлэг гүрвэлийн музей болгон шилжүүлсэн. Уг нь шат шатны шүүхээр Лениний музейг Ардын намын өмч мөн гээд тогтоогоод түүнийг нь Дээд шүүх баталгаажуулаад байхад булаах ажиллагаа явуулаад байгаа юм. Энэ үйлдлээрээ бусдын хувийн орон сууц, үл хөдлөх хөрөнгө, компанийг Засгийн газар ганцхан шийдвэр гаргаад л булаагаад авах жишгийг бий болгочихож байна шүү дээ. Өнөөдөр нийслэлд яг ийм байдал ажиглагдаж эхэлсэн. Хувьчилсан хэдэн компаниудыг нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад буцаагаад төрд авч байх жишээний. Мөн хувьчилж өгсөн газруудаа буцааж авах ажлыг хийж байна. Тиймээс л эдгээр асуудлаар Цэцэд хандахаас аргагүй байдалд хүрээд байна.

-Заавал булааж авдаг нь ямар учиртай юм бол. Монголд үлэг гүрвэлийн музей болгочихоор өөр байр байхгүй бол Та бүхэнтэй ярилцаж болоогүй юм уу?
-Монгол Улсад үүнээс өөр музей байхгүй, музейн барилга зайлшгүй хэрэгтэй гэж байгаа бол Ардын нам өгөхгүй гэж ерөөсөө хэлээгүй. Гагцхүү булааж авах оролдлого хийж байгааг хүлээн зөвшөөрч болохгүй юм.

-Мөн бондын асуудлаар Цэцэд хандаж байгаа гэсэн үү?
-Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн гурав дахь шалтгаан нь Засгийн газрын бондын асуудал байгаа юм. Өнөөдөр бондын хор уршиг бидэнд харагдахгүй ч хожмын өдөр их хэмжээний өр үлдээх муу үр дагавартай. Засгийн газрын үндсэн үүрэг бол эдийн засаг болоод улс орны хөгжлийн чиглэлийг тодорхойлж УИХ-д оруулж шийдвэрлүүлэх үүрэгтэй. Өөрөөр хэлбэл, нийгмийг зүй зохистой залж хөгжүүлж явах ёстой. Гэтэл улс эх оронд маань ашиггүй байдлаар бонд гаргачихсан. Түүний зөвхөн хүүний өр нь өнөөдөр 30 тэрбумд хүрч байна. Өдөр бүр хүү яваад байгаа гэдгийг Ерөнхий сайд мэддэг л баймаар юм. Гэтэл одоо болтол төсөл хөтөлбөр нь хэрэгжиж эхлээгүй, хийх ажил нь тодорхой бус гээд жинхэнэ жонхуу шиг л юм болж байна даа. Уг нь энэ их мөнгөний урсгал зардлыг олон нийтэд таниулах ёстой атал юунд яаж зарж байгааг огт мэдэгдэхгүй байна. Шинэчлэл, ардчиллыг байнга ярьдаг Засгийн газар маань энэ асуудлаар нээлттэй байх хэрэгтэй. Өнөөдрийг хүртэл бондын гэрээтэй холбоотой асуудлыг нэг ч албан тушаалтан ил болгоогүй. Уг нь тодорхой ажлын хэсэг гараад дөрвөн чиглэлд зарцуулна гэсэн юм билээ. Гэхдээ тэр эцсийн шийдвэр мөн үү, биш үү гэдэг нь бас л эргэлзээтэй. Нэг л их нуугдмал, хаагдмал, эргэлзээ, тээнэглэл хүлээлт байх шив дээ. Энэ бүх зүйлийн учрыг тайлж ард иргэдэд нээлттэй, ил тод болгох ёстой. Айх шалтгаан байгаа учраас нууж байгаа гэдэг нь ойлгомжтой юм уу даа.

-Ерөнхий сайд гэлтгүй Засгийн газрын огцруулах бүрэн үндэслэл гэж харж болох юм?
-Өнөөдөр мөрдөж байгаа хуулиар Ерөнхий сайд огцрох юм бол Засгийн газар огцордог журамтай.

-Та дээр үүрэг гүйцэтгэгчийн хариуцлагагүй үйлдлээс болж Хөвсгөл, Дорнод аймагт олон мал хорогдсон гэлээ. Тэгэхээр хариуцлагагүй төрийн албан хаагчийн буруугаас болсон хохирлыг хэн барагдуулах вэ?
-Төрийн албан хаагчийн буруутай үйл ажиллагаанаас болж учирсан хохирлыг төр хариуцах ёстой. Энэ нь Үндсэн хуулийн заалт. Тиймээс хохирсон иргэд Ерөнхий сайд Н.Алтанхуяг болоод Засгийн газраас хохирлоо нэхэмжлэх ёстой. Шаардлагатай цаг үед нь тусалж дэмжээгүй, гамшгаас урьдчилсан сэргийлэх ажлаа зохион байгуулж чадаагүй Засгийн газар л энэ бүх хариуцлагыг үүрнэ. Угаасаа үүрэг гүйцэтгэгч нарын гаргасан захирамж, тушаал бол бүгд хууль бус. Өөрсдөө хууль бус албан тушаалтан учраас шийдвэр нь хууль бус биз дээ. Дорнод аймагт зудтай, хүнд хэцүү байхад үүрэг гүйцэтгэгч нь баахан хүн шагнаад л сууж байсан байхгүй юу. Бүх захирамж нь зөвхөн хүн шагнахад зориулагдсан. Тэр дотор аймгийн ард түмэнд хэрэгтэй, асуудлыг нь шийдсэн, зохицуулсан нэг ч шийдвэр байхгүй гээд бод доо.

-Та бүхэн Үндсэн хуулийн цэцэд дахин хандсан ч үнэн шударга зөв шийдвэр гарах болов уу?
-Уг нь Цэцийн дээр хөх тэнгэр л бий гэлцдэг. Үнэхээр хууль зөрчсөн нь олон нийтэд ил тод, дээр нь Ерөнхий сайд нь хууль зөрчсөнөө хүлээн зөвшөөрөөд байхад Цэц хамгаалсан шийдвэр дахин гаргахгүй байлгүй л гэж найдаж байна. Хэрвээ таны хэлж байгаагаар шударга бус шийдвэр гарвал Цэц АН-ынхны халаасанд байдаг гэдгийг улам л баталгаажуулсан хэрэг болно. Цэцийн энэ үйл ажиллагаанаас болж Монголд буруу жишиг тогтох аюултай. Хууль зөрчсөн дарга нар эргээд алдаагаа засдаг тийм л байдлыг бий болгох гээд байна. Бид уул нь эрх зүйт төрийг байгуулж бүх хүн хуулийн хүрээнд ажиллаж, амьдарна гэж явсан юмсан. Гэтэл одоо өөр нийгэм рүү л яваад байна.

-Хаврын чуулган эхлэхээр Ардын намын бүлэг Ерөнхий сайд Н.Алтанхуягийг огцруулах талаар акц хийх гэж байгаа гэж дуулсан юм байна?
-Засгийн газар байгуулагдсанаас хойш юм хийвэл хийж эхлэх хугацаа өнгөрлөө. Яг өнөөдөр юу хийж хэрэгжүүлсэн юм бэ, бодитойгоор ард иргэдийн гэрт, гарт нь юу хүргэв. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ өсөөд ард иргэд зутруу байна. Хий дэмий мөнгө үрж шоудсан л хүмүүс байх юм. АН-ынхан зүгээр ард түмний тархийг угаахад гол анхаарлаа хандуулаад байна шүү дээ. Түүнээс хийж байгаа нэг ч ажил бодитойгоор харагдахгүй байна. Ийм нөхцөлд зүгээр суух эрх цөөнхөд байх ёсгүй. Одоо ташуур өгч ажлыг нь хийлгэхээс өөр арга зам бидэнд байхгүй. Ард түмний эрх ашиг үүнийг шаардаж байна.

Д.МЯГМАРСҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (10)

  • Зочин (103.11.192.34)

    2013-03-28

    Өнгөрсөн дөврөн жил ХХАА эмэгтэй сайд зудтай яаж тэмцлээ. Харин одоогийн сайдууд гадаадад зугаалж ирсэн сурагтай

  • Зочин (103.11.192.34)

    2013-03-28

    Маш зөв юм хэлжээ

  • erka (202.9.47.132)

    2013-03-28

    Ta nar olonhooroo tvrvv barij bsan sasaglaldaa yu hiij bsan yum be uls oron ard tvmen l yaduurch bvh achaag nuruundaa vvrch irsen odoo ene zasgiin gazariig zvgeer ajiliin hiilgeldee yalih yalihgvi yumaar l oroldood baih yum ed nar urd ni ta nariin unagaj bsan zasgiin gazar ardchilsan nam bish shvv dee eriin tseend hvrsen sain muug ta naraas sain sursan tolovshison uls toriin nam shvv chi shvvmjlehed jijigdenee kkk

  • Даш (122.201.18.191)

    2013-03-28

    Зөвөө дэмжиж байна. Сөрөг хүчин байж Н.Алтанхуягийг ийм заваан юм хийчихээд байхад огцруулах асуудал тавихгүй юм бол харин та нарт хариуцлагыг ард түмэн асуух болно.

  • Даш (122.201.18.191)

    2013-03-28

    Зөвөө дэмжиж байна. Сөрөг хүчин байж Н.Алтанхуягийг ийм заваан юм хийчихээд байхад огцруулах асуудал тавихгүй юм бол харин та нарт хариуцлагыг ард түмэн асуух болно.

  • ***** (202.131.244.67)

    2013-03-28

    малаа мал хорогдоход засаг дараг хамаатай байдаг юм уу? ажилгүй арчаагүйгээсээ болж хорогддог юм

  • ***** (110.70.57.203)

    2013-03-28

    Bitgii henhegt zaluu mini.chi azgui bas ajilgui yum.MAN d tsagaa olj orson bna

  • ***** (202.70.34.38)

    2013-03-28

    МАН тэгвэл өнгөрсөн 4 жилд юу хийж гийгүүлсэн юм бэ. Нийт өрхийн 30 гару хувь нь ядуу байна. Та нарын засаг барьж байхад ядуурал хэдэн хувиар буурсан юм бэ. Одоо та нар ялагдалын шокноосоо гараачээ. Ардчилсан нам ч гэсэн шат шатандаа иргэдийн бизнесийг хаасан дэндүү мухар шийдвэрүүр гаргаж байна шүү. Гэхдээ том төслүүдийг яаралтай санхүүжүүлж эдийн засгийн хөгжлийн хурдацыг урагшлуулахгүй бол энэ Раднаасэд мэтийн улс төржилтөөс юу ч хожихгүй шүү.

  • Зочин (202.131.225.254)

    2013-03-28

    Зөв өө дэмжиж байна худлаа ярьдаг шоучидыг буцаах хэрэгтэй

  • Дамчаа (122.201.18.220)

    2013-03-28

    Н.Алтанхуягийг даруй огцруулах хэрэгтэй. Маш залтай нөхөр байгаа юм