Ундны усны аюулгүй байдлын талаар ярилцана
- 2013-03-28
- Эрүүл мэнд
- 0

Хүний өдөр тутмын хэрэглээ болсон ахуйн усны хангамж, хүрэлцээ, аюулгүй байдлын талаар мэдээлэл өгөх, мөн усаар дамжих өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зорилготой “Аюулгүй ундны ус-Эрүүл мэнд” сэдэвт салбар дундын уулзалт өнөөдөр болох гэж байна. Энэ үеэр ундны усны чанар, аюулгүй байдал хүн амын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг судлах чиглэлээр хийсэн судалгаа шинжилгээ, төсөл хөтөлбөр болон ус ариун цэврийг сайжруулах чиглэлээр явуулсан мэдээлэл, сургалт, сурталчилгааны материалуудад дүн шинжилгээ хийсэн үр дүнг бодлого боловсруулагч, хэрэгжүүлэгч нарт танилцуулж, усны хомсдолоос үүсэх өвчлөл, усаар дамжих өвчнөөс сэргийлэх үйл ажиллагааг эрчимжүүлэх талаар ярилцаж, санал бодлоо солилцдог байна.
Уулзалтыг Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс зохион байгуулж, БОНХЯ, БХБЯ, БСШУЯ, Усны үндэсний хороо, ЭМШУИС, ХӨСҮТ, ЭМХТ, НЭМГ, МХЕГ, НМХГ, УСУГ, Усны газрын төв лаборатори, ШУТИС, Геоэкологийн хүрээлэн, Нийслэлийн Захирагчийн ажлын алба зэрэг газруудын төлөөлөл болсон 40 хүн оролцох гэнэ

Сэтгэгдэл (0)