Эрүүл мэндийн салбар тулгамдсан асуудлаа хэлэлцэнэ
- 2013-03-28
- Эрүүл мэнд
- 0
Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн хурал өнөөдөр 13:30 цагаас ЭМЯ-нд хуралдахаар болжээ. Хурлаар дараах асуудлуудыг хэлэлцэх аж.-Эрүүл мэндийн байгууллагын хөгжлийн хөтөлбөрийн төсөл
-Эрүүл мэндийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн үзэл баримтлал
-“Эрүүл мэндийн ажилтнуудын хариуцлагын даатгалын тухай” хууль боловсруулж буй ажлын явцын талаарх мэдээлэл
-Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний өртөг, зардлыг тооцох судалгааны ажлын эхний үр дүн
-“Эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдал” судалгааны тайланг танилцуулах
-Өрхийн эрүүл мэндийн төвийг хөгжүүлэх стратеги (2013-2016) /төсөл/
-Эм хангамжийн аюулгүй байдлыг хангах хөтөлбөрийн төсөл
-Эрүүл мэндийн технологийн нэгдсэн бодлогын төсөл хэлэлцэх тухай
-Нийгмийн эрүүл мэндийн шинэчлэлийн асуудал
-“2013 оныг “Хариуцлага, хяналтыг сайжруулах жил” болгон зарлах тухай” Эрүүл мэндийн сайдын тушаалын төсөл -Эрүүл мэндийн байгууллагын орны ашиглалт хэрэгцээ судалгааны үр дүнгийн тухай
-Төгсөлтийн дараах сургалтын 2013 оны төлөвлөгөө “Эрүүл мэдийн ажилтны цалин хөлсний тогтолцоо, хөдөлмөрийн норм, нормативыг тогтоох судалгаа”-ны ажлын явцын талаарх танилцуулга
-Эрүүл мэндийн салбар дахь гадаадын зээл тусламжийн хүрээнд хийх шинэчлэлийн асуудал
Хуралд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Эрүүл мэндийн сайдын зөвлөлийн гишүүд, ЭМЯ-ны газар, хэлтсийн дарга нар болон холбогдох мэргэжилтнүүд оролцоно.

Сэтгэгдэл (1)
eruul mendiin saidad (202.21.106.183)
АРХИ + ЭМЧ = ? Өнөөдөр буюу 2013 оны 3 сарын 29нд БЗД-ийн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт нэгэн өвчтэй хүүхэд эмч нарын хариуцлагагүй байдлаас болж амь насаа алдахаа дөхлөө. Эмчлүүлхээр ирсэн хүүхдийг хүүхдийн тасгийн эмч нар нь үзэлгүй, эмч нарын баяр хэмээн гоё ганган хувцасаа өмсөн баярлах гээд зав гаргалгүй дадлагын оюутан хүүхдэд хариуцуулан эх нялхас руу шилжүүлж байх юм. Хүүхдийг эх нялхасын эмч нар аварсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. Үүнд эгдүүцэж гомдсон өрөвдөлтэй эх ТВ8 телевизийнхнийг дуудав. Телевизийнхэн ирхэд энэ тасагт мэдээлэл өгөх хариуцлагатай ямар ч хүн олдсонгүй. Тасгийн эрхлэгч нь өрөөндөө ч байсангүй. Бөөн бужигнаан болсны дараа тасгийн эрхлэгч нь архи үнэртүүлэн, хөлчүүрхсэн байдалтай орж ирсэн. Энэ байдлыг харсан надад хүүхэд маань өнгөрөгч шинэ жилийн өмнөхөн халуурч уйлагнаад зовиуртай, биеийн байдал нь тааруу хүлээлгийн өрөөнд яах учраа олохгүй, хэнд хандахаа мэдэхгүй сандран байхад тасгийн эрхлэгч нь бага эмчийнхээ хамт шал согтуу тасаг дотроо донхолзож байсан нь тод санагдлаа. Ер нь энэ эмнэлгийн эмч сувилагч нар ажилдаа их хайнга, хариуцлагагүй, хүүхэд өвдөөд сандран ирэхэд хүлээн авч хэвтүүлэхдээ их хойрго, учир байдлыг нь тайлбарласных нь төлөө манай эхнэрийг чиний арчаагүй байдлаас болж хүүхэд чинь өвдөж байгаа юм хэмээн хэнэггүйхэн хэлээд сууж байдаг. Ийм л эрхлэгч, эмч сувилагчтай, хүүхдийн төлөө гэсэн ямар ч сэтгэлгүй хамт олон ажлын байрандаа архи ууж хөлчүүрхэцгээн, хүнд суртал гаргасаар байгааг ЭМЯ-ны сайд Та мэддэг болов уу.. Өөрчлөлтийг энэ байдлаас нь эхэлмээр байна... Тангараг өргөсөн эмч нартаан итгэх ард түмний итгэл талаар өнгөрч байгааг сайд Та анхааралдаа авна уу. Эцэст нь хэлхэд ийм эмч нар эрүүл мэндийн салбарыг гутаасаар байна шүү.