Энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд маргааш тодорно
- 2013-03-29
- Эрүүл мэнд
- 0
Дэлхийн эмч нарын баярын өдрийг тохиолдуулан Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг уламжлал ёсоор гурав дахь жилдээ зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшиж байгаа бөгөөд нарийн мэргэжлийн төрлүүдээс шүүн хамгийн шилдэг 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах юм байна.
Энэхүү ёслолын арга хэмжээ маргааш буюу гуравдугаар сарын 30-ны өдрийн 13.00 цагт МҮЭ-ийн Соёлын төв ордонд болох юм.
Т.Далай

Сэтгэгдэл (0)