”Алтан чагнуур” шагналын эзэд тодорлоо

Монголын  шилдэг эмч нарыг шалгаруулах “АЛТАН ЧАГНУУР” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа  амжилттай болж өндөрлөлөө. Үйл ажиллагааг  Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос З дахь жилдээ зохион байгуулж байгаа юм. МҮЭСТО-нд болсон уг үйл ажиллагаанд ЭМ-ийн сайд Н.Удвал, ЭМ-ийн дэд сайд Ж.Амарсанаа, МЭМАҮЭХ-ны дарга Б.Мягмар болон бусад эрүүл мэндийн салбарын удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцлоо. Мөн урлаг соёлын зарим зарим одод мэндчилгээ дэвшүүлэв.

Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажиллаж онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулдаг уг шагналд нийслэл хотын болон хөдөө орон нутгийн эрүүл мэндийн байгууллагуудаас шалгарсан 50 гаруй эмч нар нэр дэвшсэн. Үүнээс  хамгийн шилдэг 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулав.

Ингээд энэ жилийн “Алтан чагнуур”-ын эзэд алтан гарт эмч нарыг танилцуулъя.

1. Дотор судлал-ын төрөлд Шастины нэрэмжит 3-р эмнэлгийн Дотоод шүүрэл булчирхайн эмч Б.Оюунгэрэл

2. Хүүхэд судлал-ын чиглэлээр Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасгийн эрхлэгч  Ж.Саранцэцэг

3. Нүд судлал-ын төрөлд Орхон аймгийн бүсийн оношлогооны төвийн эмч Н.Эрдэнэсувд

4. Нүүр ам судлал-ын төрөлд ЭХЭМҮТ-ийн Эрүү нүүрний мэс заслын эмч Д.Цэрэндулам

5. Мэдрэл судлал-ын төрөлд Батлан хамгаалах, хууль сахиулагчдын нэгдсэн эмнэлгийн  эмч Н.Дарьсүрэн

6. Сэтгэцийн эрүүл мэнд-ийн төрөлд СЭМҮТ-ийн эмч Н.Отгон

7. Эх барих эмэгтэйчүүд-ийн төрөлд 3-р амаржих газрын эмч Цовоо

8. Халдварт өвчин судлал-ын төрөлд эмч Пунцаг

9. Сумын эрүүл мэнд-ийн төрөлд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын эмч Нинжбадам

10. Мэдээгүйжүүлэлт эрчимт эмчилгээ-ний төрөлд ЭХЭМҮТ-ийн эмч Ш.Энхтүвшин

11. Дүрс оношлогоо-ны төрөлд "Ачтан" эмнэлгийн эмч Бадамсэд

12. Яаралтай түргэн тусламж-ийн төрөлд УКТЭ-ийн эмч Ц.Ганбат

13. Арьсны судлал-ын төрөлд АСҮТ-ийн эмч Ш.Мягмаржав

14. Уламжлалт эмчилгээ-ний төрөлд эмч С.Оюунбилэг

15. Нийгмийн эрүүл мэнд-ийн төрөлд "Оргил" рашаан сувилалын эмч Н.Оюунчимэг нар тус тус шалгарлаа.

Та бүхэндээ эмч нарын өдрийн баярын мэндийг хүргэе.

DSC_0400


Copy (2) of DSC_0272

Copy (2) of DSC_0266

DSC_0447

DSC_0461

Copy (2) of DSC_0277

Copy of DSC_0290

Copy of DSC_0302

Copy of DSC_0306

Copy of DSC_0332

Copy of DSC_0375

Copy of DSC_0389

DSC_0501

DSC_0502

DSC_0505

DSC_0395

DSC_0493

DSC_0479

DSC_0486

DSC_0459

DSC_0436

DSC_0421

Copy of DSC_0351

Copy of DSC_0384


 www.EMCH.mn

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • dulam (122.201.18.141)

    2013-03-31

    nudee oloogyi shagnal

  • zochin (122.201.18.151)

    2013-03-31

    nudee oloogyi shagnal yakhaaraa tasgiin erkhelch,zuvlukh emch nar avdag baina tsaana chini zunduun olon muruuruu ajlaa khiigeed yavj baina tedgeer emch nart ugukh yustoi shuu khatuu ankhaar

  • д (122.201.19.145)

    2013-03-31

    Угаалгын нидрүүлэг шиг шагнал байна

  • zochin (202.55.191.35)

    2013-03-31

    namiin uzemjeer ene shagnaliig olgoson bna. udbal saidiin gar hul bolj guideg dandaa uls tor hob yarij hamt olniig busniliulj yabdag ajil hiij meddeggyi puntsag geh mtiin humuus ene shagnaliig absan bainshdee. jinhene hunii tuloo gesen chadbarlag mundag emch nar zundoo baihad ... ene shagnaliin une tsenegyi bolson bnoooo