Эхээс төрсөн царайгаа өөрчилсөний үр дагавар
- 2013-03-31
- Эрүүл мэнд
- 0
Даравч далдайж, булавч бултайна гэдэг үгийн биелэл ч гэж хэлж болохоор инээдтэй бас эмгэнэлтэй нэг зүйл олж сонсов. Хятадад нэгэн залуухан хос хүүхэдтэй болж бяцхан үрээ баяр хөөртэйгөөр тосч авчээ. Гэвч залуухан эцэг эх хоёр хүүхдийнхээ царайг хараад гүн шоконд орсон байна.
Нэн ялангуяа аав нь золтой л цус харвасангүй. Учир нь цэвэрхэн царайлаг хоёр залуугийн дундаас төрсөн хүүхэд ёстой л хүн айж, нохой гаслан зугтаамаар царай муутай амьтан байжээ. Нярай хүүхэд эхийн хэвлийгээс мэндэлсэн даруй үрчгэр улаан арьстай, шүдгүй амтай, үсэрхэг биетэй гээд эхлээд харахад жаахан эвгүй санагддаг ч тэр хүүхэд бүр унжуу том хамартай, хэтэрхий дэлдэн чихтэй, дорвойж унжсан уруултай дэндүү муухай төрхтэй байсан байна. Тиймээс залуу эцэг шууд л голж “Энэ миний хүүхэд биш. Би эцэг тогтоох шинжилгээ хийлгэнэ" гээд зүтгэчихжээ. Дөнгөж төрсөн тулгар биетэй залуухан ээж ч уйлж хайлаад сүйд болсон байна. Тиймээс эмч нар энэ эвгүй байдлыг эвэнд нь оруулахын тулд хүүхдэд ДНК-гийн шинжилгээ хиисэн аж. Гэтэл яах аргагүй л нөгөө цэвэрхэн царайлаг залуугийн төрсөн үр болж таарсан байна. Энэ үгийг сонсоод залуу ихэд харуусан гашуудаж “Би ийм царай муутай биш. Манай удамд ч ийм царай муутай хүн байхгүй. Миний эхнэр ч бас цэвэрхэн царайлаг. Гэтэл яахаараа ийм хүүхэд төрдөг байна" хэмээн хувь заяандаа гоморхон шаналаад эмнэлэгийн шалан дээр толгойгоо тэврээд суучихжээ. Харин энэ үед эхнэрийн нь талын нэг хамаатан зориг гаргаж бүх үнэнийг хэлсэнээр залуу бүр ч их хямарсан байна. Эхнэрийн нь хамаатан түүнд залуухан царайлаг эхнэр нь үнэн хэрэгтээ ямархуу царай зүстэй байсан болохыг гэрчилсэн зураг үзүүлээд олон мянган ам.доллараар мэс засал хийлгэсэнээр одоогийн төрхөө олж авсан хэмээн эхнэрийн нь нууж явсан нүцгэн үнэнийг дэлгэжээ. Хүний төрөлхийн төрх гэдэг хэчнээн засч додомдоод ч хэвээрээ л байдаг, өөрөө нэгэн цагт өөрчиллөө ч үр удамд нь тэр чигээрээ хуулбарлагдан гарч ирдэгийг энэ явдал харуулж байгаа юм. Хятад, Солонгос, Япон зэрэг орнуудад гоо сайхны мэс засал чинээндээ тултал хөгжиж, охид гэлтгүй хөвгүүд залуус нь хүртэл мэс заслын ширээн дээр ахин мэндэлж байгаа билээ. Хиймэл давхраа, хиймэл хамар, хиймэл уруулаас эхлээд өргөн шанаагаа нарийсгасан, шаамий эрүүгээ хөрөөдүүлсэн, хялар нүдээ засуулсан, орсгой шүдээ тэгшлүүлсэн үй олон хүн Азийн эдгээр орнуудад амьдарч байгаа юм. Тэгвэл тэд эхнээсээ төрөлх гоо сайхан хэзээ ч гундаж гутдаггүй тэрэн шиг төрөлхийн үзэмжгүй төрх хэзээ ч арилдаггүй болохыг мэдэрч амиа хорлохоос наахнуур юм болж байгаа нь энэ. Азийн улс орнуудад дэлгэрсэн хиймэл гоо сайхныг шүтдэг синдром манайханд хүртэл нөлөөлсөнөөс урлагийн салбарынханаас маань маш олон хүн мэс заслын ширээн дээр нэгээс дээш удаа хэвтчихээд байгаа юм. Дуучин Ариунаа, Баясгалангаас эхтэй энэ үзэгдэл залуу дуучдад маш хурдан халдварласанаас Улаанбаатарын гудамжаар дүүрэн адилхан хүүхэн бий болсон гэх яриа ч гараад байгаа. Тэгвэл мэс заслын ширээн дээр мэндэлсэн охид бүсгүйчүүд маань тухайлан нэр зааж хэлбэл дуучин Нара, Ану, “Гурван охин’’ хамтлагийн Солонго гэх мэтийн хүүхнүүд одооноос сэтгэл зүйн бэлтгэлтэй байж оригоороо байх үеийн зургаа ханилан суух хүмүүстээ үзүүлж байхад гэмгүй юм байна. Эс тэгвэл цаадуул нь хятад залуу шиг шоконд орж бүр нялх үрээ хүртэл “Минийх биш" гэж сэрдэх нь байна шүү дээ.

Сэтгэгдэл (28)
***** idsen site!!! (202.179.15.24)
***** shal oor humuus bn erguu atsnuud
erguu niitlel we yasss (112.72.13.188)
dunguj tursn huuhed yu gj shudtei bdii?!!! iim teneg ym bchhe blioch ymr ch etseg eh huuhdee ymr ch hairladiin za shal teneg ym
(202.70.46.205)
Uyn balai niitlel tawidgiin be.td nariin nuuree xuwirgj mes zasld orx ni bd nart xamastaiin.bichix uymaa olj yadsanii
(202.179.11.62)
zuv zuv etseg ehees zayasan hovorhon bieiig hutgaar siichuuleed yahav deee
***** (202.179.10.74)
uhsendee bayasgalangiin huuhed aimaar etr geed algiin chinee amitniig naad zavaarsan hel amandaa oruulaad bgan uhamsar doroi amitad ta nar dayaarshsan 21r zuunii mgl-d bga gedgee medreech ***** yumaa hamag yum ene erguu setgeelchdees bolj bgan bichih yumaa olj yasiin
hulan (202.179.11.34)
Burhns zayasn bieg yalt ble
***** (202.179.10.74)
ene erguu setguulchid bur hiih yumaa olj yadjiinaa anu horhon l bsan hoorhon heveeree sht yaachaad bgan ohin n ch ohoordmoor muuhai amitan sain yvaa negendee bitii ataahaj bgach *****
oyu (114.29.41.214)
намайг нүдэндээ давхраа хийлгэсэн үү гэдэг. тэгэж харагддаг юм шиг байна лээ. харин хамраа өндөрсгий гэсэн гэрийнхэн дургүй байх юм хорт хавдар тусдаг гээд
setgegdel (202.21.124.1)
yoo ed nart ymar hamaa bainaa chadaj bga ni ter ym chin oorsdoo chadahgvi baij dugai baij bwal boloon bish uu
hahahaha (112.72.13.194)
Hahahaha yostoi nutsgen unen bn daaa
hehe (103.26.194.219)
suuliin ued gudamjaar yabjaa ohiduud tolgoi daraalan davhraa zusuultsen bdag bolsiishdee hunii nudruu l ehleed hardag bolohoor shuud l nudend tushiin
naraa (103.26.194.27)
zaa haritsuulah ymaa l haritsuulaach, manai mongol ohid bvsgvichvvd yaj ch mes zasal hiilgese hyatad solongos shg or vndseeree oorchlogdotloo mes zasal hezee hiilgej blaa, manai mongol bvsgvichvvd ugaasa l torolhiin goo vzesgelentei bolgoo
Зочин (122.201.18.196)
Энэ хорвоод энх ирсэнээрээ л байх шиг жаргал үгүй. Аливаа зүйл сүүлд нь тодорхой үр дагавар дагуулдаг шүү дээ.
***** (203.160.55.2)
Hn ted nar ch arai ch tiim hun harahiin etsesgui bgaaguie, uursduu yamarch yum bilee hun muulahaa bolimoor yum
***** (61.8.214.14)
Дуучин Баясалангиин хуухдууд тиим ч хоорхон биш
***** (182.160.39.22)
bayasgalan bol zugeer l xodoo tsaraitai xachin yum bsn yamar saindaa jaaxan bxdaa buruu erxtneeree toglood odoo tom bolson banditai bilee dee teneg genen batbayar ..... batbayariin urdnii exner jinxene saixan xuuxen yun gongison bayasgalan
eeee (182.160.30.167)
ednii terguun ih bagsh odgereiig nerlehee martaa yuu,ternii zamaar l ingej yavaad,amdralin zam n hurtel ijil boloh huuhnuud duuren bna
***** (202.170.70.43)
тийм шүү Энэ ертөнцөд чи цор ганц шүү дээ Чамтай адил хүн байхгүй Оригоороо байх шиг сайхан юмгүй Гэтэл одоо үнэхээр андуурмаар адилхан хүмүүс их болжээ Засвар хийхдээ хэмжээг нь тохируулах нь чухал байх даа
***** (202.126.89.180)
baysgalangin huuhed yag en tuuhtei adil wm bn lee tsochmoor tsarai muutai

zochin (202.179.26.76)
osgoi shud metiin zuiliig bol zasuulj bolno shdee busad ni l yadag yum ghees bish
qqq (122.201.18.211)
ye onigotoin be.uuriinhuuru baij chadahgui daldaisan ymnud
re (122.201.18.183)
hah ha .. zulaag alaa hayasan.. heseg hugatsaand haragdahgui bj bgad hun harin ih uur boldin bna le..
***** zulaad (112.72.12.248)
C 1 iin zulaa bas shal oor bolzon bsan,eniig olj unshaasaidaa..
***** (27.33.137.106)
zaluuchuud mini zassan tsaraid neeh setgel aldaad bh hereggui bh n shuu
***** (202.55.191.35)
hahaha anu eniig unshaasai hahaha
***** (211.36.133.226)
Vнэхээр муухай терхтэй бол засалгуй яахав. Тэгээд ч яаж зовдог гэж бодож байна атаархах юм байхгуй