Гажигтай төлийг Ерөнхий сайдын ажлын хэсэг үзэхийг хүссэнгүй
- 2013-04-02
- Эрүүл мэнд
- 0
Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт оны
өмнөхөн 22 бяруу ямар нэгэн шалтгаангүйгээр хорогдсон хэрэг гарсан. Энэ
асуудалд Цөмийн энергийн газар болон Мэргэжлийн хяналтын газар, иргэний
хөдөлгөөнүүдийн зүгээс үзлэг шинжилгээ хийсэн ч өнөөдрийг хүртэл нэгдсэн
шийдэлд хүрэхгүй байна.
Дорноговь аймгийн Улаанбадрах сум, Сайншанд сумын Зүүнбаян багт оны өмнөхөн 22 бяруу ямар нэгэн шалтгаангүйгээр хорогдсон хэрэг гарсан. Энэ асуудалд Цөмийн энергийн газар болон Мэргэжлийн хяналтын газар, иргэний хөдөлгөөнүүдийн зүгээс үзлэг шинжилгээ хийсэн ч өнөөдрийг хүртэл нэгдсэн шийдэлд хүрэхгүй байна. Монголын байгаль орчин иргэний зөвлөлийн гишүүд болон Хяналтын хорооны дарга Ж.Ганбаатар Францын “Арева” группийн охин компани болох “Кожеговь” компанийн цацраг идэвхт ураны хайгуулын улмаас мал олноор хорогдсоныг нотолсны зэрэгцээ тус компанийнхан ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Түүнчлэн Нийслэлийн мал эмнэлгийн газар, МХЕГ- ын шинжилгээний хариу “цацрагаас үүдэлтэй ужиг хордлого” хэмээн гарсан тул Дорноговь аймгийн мал эмнэлгийн газраас Зүүн баян багийн малчдыг нүүлгэх шийдвэр гаргасан. Гэтэл Засгийн газраас ажлын хэсэг байгуулж ажиллахдаа шинжилгээний хариуг олон дахин өөрчилсөн нь малчдыг бухимдуулж эхэлжээ. Түүгээр зогсохгүй “цацраг” гэдэг үгийг шинжилгээний хариунаас авч хаяад дахин өөр дүгнэлт гаргасан. Цөмийн энергийн асуудал хариуцсан газар энэ асуудлыг хянаж чадахгүй, нууцалж байгаа нь хэн нэгэн эрх мэдэлтний “халаасанд” орсныг гэрчилж байна хэмээн малчид гомдоллож байна. Хамгийн сүүлд буюу гуравдугаар сарын 24- 26-нд Ерөнхий сайд Н.Алтанхуяг ажлын хэсэг гаргаж Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны хайгуул хийж буй “Кожеговь” компанийн ойролцоох газруудад шинжилгээ хийлгэж, газар дээр нь ажиллуулжээ. Харин ажлын хэсэг зөвхөн Зүүнбаян багийн малчин Д.Норсүрэнгийн хот, “Кожеговь” компанийн талбайгаас дээж аваад буцжээ. Ажлын хэсгийнхэнд Улаанбадрах сумын малчин Н.Туяа болон ойролцоох айлууд гажигтай төрсөн төлийг харуулахыг хүсэхэд “амжихгүй” гээд буцжээ. Иймээс “ажлын хэсэг мөн л түрүүчийн адил ажилласан нэр зүүгээд буцлаа. Гаж төрөлттэй төлийг харахыг ч хүссэнгүй” гэж Улаанбадрах сумын малчин Н.Туяа утсаар мэдээллээ. Ер нь бүх л шатандаа химийн хоронд хордсон болох нь тогтоогдоод байхад зөвхөн Цөмийн энергийн газраас энэ асуудалд нүдэн балай чихэн дүлий хандаж байгаад иргэний хөдөлгөөнийхөн гайхаж байгаа аж. Тэд “Кожеговь” компанийн удирдлагуудтай хамт тухайн бүс нутгийн өрөмдлөгийн талбайд үзлэг хийсэн. Шар дов буюу уг компанийн хаягдал шавар асгадаг талбайд ураны цацраг идэвхит бодис 30 дахин их байсныг Цөмийн энергийн газар болон “Кожеговь” компанийнхан ч мэдэж байсан. Тэгэхээр Цөмийн энергийн газар энэ байдлыг яагаад нуув гэх асуудал гарлаа. Түүнчлэн шинжилгээний хариунаас “цацрагийн” гэдэг үгийг авч хаях шалтгаан юу байв. Мэдээж ураны орд газар болох нь тогтоогдчихсон, олборлолтын гэрээ хийхээр хүлээгдэж буй энэ л агшинд “факт” илэрсэн учраас ийнхүү нууцалж буй биз ээ. Ямартаа ч тухайн бүс нутаг цацрагийн хордлогод өртсөн гэдгийг эрдэмтэд болоод мэргэжлийн шинжээчид хэдийнэ тогтоогоод байгаа билээ.

Сэтгэгдэл (2)
дорноговийнхон (202.21.113.202)
говийнхон уужам ухаалаг хүмүүс битгий улаанбаатар, ордоны гадаа норсүрэнгийн тугалд санаа тавь сан дүр үзүүлэ. санаа зовоод байгаа бол бодитой дүгнэлт баримтыг гаргаад шинжлэх ухаанчаар хандаач.
zochin (183.177.99.102)
elbegee shudraga l baildaa ard irgedee ta omgoolohgui yum bol oor duu gargah hun bgui boljee