Шинэ төрлийн шувууны халдвар хүрээгээ тэлсээр байна
- 2013-04-05
- Эрүүл мэнд
- 0
Х я т а д ы н дорно бүсийн х о т у у д а а р ө н г ө р ө г ч хоёрдугаар сард H7N9 гэх шинэ төрлийн шувууны ханиад дэлгэрч долоон тохиолдол б ү р т г э г д ж э э . Гэтэл өдгөө х а л д в а р тээгчдийн тоо есд хүрч, тэдний гурав нь амь насаа алдсан байна. Нас барагсдын хоёр эрэгтэй нь халдвар авсан х ү м ү ү с и й н анхдагчид агаад г у р а в д у г а а р сарын эхээр таалал төгсчээ. Иймэрхүү халдварт өвчний 2-3 тохиолдол илрэх үед дэлхий дахинаа мэдээлж, хил дамнасан арга хэмжээ авах шаардлагагүй гэж үздэг.
Хятадын дорно бүсийн хотуудаар өнгөрөгч хоёрдугаар сард H7N9 гэх шинэ төрлийн шувууны ханиад дэлгэрч долоон тохиолдол бүртгэгджээ . Гэтэл өдгөө халдвар тээгчдийн тоо есд хүрч, тэдний гурав нь амь насаа алдсан байна. Нас барагсдын хоёр эрэгтэй нь халдвар авсан хүмүүсийн анхдагчид агаад гуравдугаар сарын эхээр таалал төгсчээ. Иймэрхүү халдварт өвчний 2-3 тохиолдол илрэх үед дэлхий дахинаа мэдээлж, хил дамнасан арга хэмжээ авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч энэхүү шинэ төрлийн, уг гарал нь үл мэдэгдэх шувууны ханиадны тархалт газар авах болсон нь тус улсыг хямралд оруулж эхэллээ. Анх хоёр сарын өмнө тус улсын интернэт хэрэглэгч жирийн иргэд эл өвчний талаарх мэдээллийг тараасан аж. Ингэхдээ Цзянсу мужийн Нанкин хотын Цзянин дүүрэгт 45 настай эмэгтэйгээс H7N9 төрлийн шувууны халдварын вирус илэрсэн тул энэ талаар анхаарууштайг онцолсон байж. Гэвч өвчний тархалт аюулын хэмжээнд хэдийнэ хүрсэн хойно буюу өнгөрсөн лхагва гаригаас л тус мужийн Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээлэл гаргасан байна. Өнгөрөгч өдрүүдэд шинээр бүртгэгдсэн халдвар тээгч гурван иргэн Шанхай болон Аньхой мужийн Чучжоу хотынх. Эл халдварын улмаас амиа алдсан гурван хүний хоёр нь Шанхай, нэг нь Ханжчоу хотноо амьдарч байсан бол одоо халдвар тээж буй зургаан хүн Шанхай болон Цзянсу мужийн Нанкинд байгаа аж. Вирус тээгч гурван эмэгтэйн биеийн байдал нэлээд хүнд байгаа тухай Нанкин хотын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тус хотод анхны тохиолдол Сюй овогт эмэгтэйгээс илэрсэн агаад тэрбээр шувууны бойн газар ажилладаг нэгэн байжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд түүний бие гэнэт сулран, толгой нь эргэн, халуурч эхэлсэн байна. Үүнээс бараг 10 хоногийн дараа буюу 27-ны өглөө тэрбээр ямар ч тэнхэлгүй болсноор эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, халдвар тээгч шувуудыг илрүүлэн тусгаарласан агаад нүүдлийн шувуудаас анх халдвар авсан байх боломжтой юм байна. Харин ДЭМБ-ын үзэж буйгаар уг өвчин хүнээс хүнд дамждаггүй байх магадлалтай гэнэ. Учир нь ийм халдвар авсан өвчтөнтэй ойр байж, харилцаанд орсон 167 хүнээс халдварын тохиолдол хараахан илрээгүй байна. Шинэ вирусын эсрэг вакцин одоохондоо байхгүй бөгөөд эрдэмтэд энэ тал дээр ажиллаж байгаа аж. Хамгийн сүүлд мөн л Хятад Улсад дэлгэрч байсан H5N1 төрлийн шувууны ханиад нь тэжээвэр шувуудын дунд тархахдаа ямар нэг шинж тэмдэг илрүүлдэггүйгээрээ аюултай байсан. Тэгвэл энэ шинэ вирусыг судлан танихад “садангийнх нь” H5N1-ээс ч илүү бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байгааг эрдэмтдийн онцолж буй. “Хэрвээ энэ өвчин Хятад болон хөрш зэргэлдээ улсуудаар тархаж эхэлбэл энэ нь H5N1-ийн тархалтаас ч илүү аюултай байх болно. Учир нь H5N-1ийн үед шувууд л үхэж байсан. Харин энэ өвчний үед гэрийн тэжээвэр шувуудаас хүн халдвар авч амиа алдаж байна шүү дээ” гэж Хонконгийн их сургуулийн микробиологич Малика Пейрис онцолсныг “Associated Press” уламжилжээ.
Хятадын дорно бүсийн хотуудаар өнгөрөгч хоёрдугаар сард H7N9 гэх шинэ төрлийн шувууны ханиад дэлгэрч долоон тохиолдол бүртгэгджээ . Гэтэл өдгөө халдвар тээгчдийн тоо есд хүрч, тэдний гурав нь амь насаа алдсан байна. Нас барагсдын хоёр эрэгтэй нь халдвар авсан хүмүүсийн анхдагчид агаад гуравдугаар сарын эхээр таалал төгсчээ. Иймэрхүү халдварт өвчний 2-3 тохиолдол илрэх үед дэлхий дахинаа мэдээлж, хил дамнасан арга хэмжээ авах шаардлагагүй гэж үздэг. Гэвч энэхүү шинэ төрлийн, уг гарал нь үл мэдэгдэх шувууны ханиадны тархалт газар авах болсон нь тус улсыг хямралд оруулж эхэллээ. Анх хоёр сарын өмнө тус улсын интернэт хэрэглэгч жирийн иргэд эл өвчний талаарх мэдээллийг тараасан аж. Ингэхдээ Цзянсу мужийн Нанкин хотын Цзянин дүүрэгт 45 настай эмэгтэйгээс H7N9 төрлийн шувууны халдварын вирус илэрсэн тул энэ талаар анхаарууштайг онцолсон байж. Гэвч өвчний тархалт аюулын хэмжээнд хэдийнэ хүрсэн хойно буюу өнгөрсөн лхагва гаригаас л тус мужийн Эрүүл мэндийн яамнаас албан ёсны мэдээлэл гаргасан байна. Өнгөрөгч өдрүүдэд шинээр бүртгэгдсэн халдвар тээгч гурван иргэн Шанхай болон Аньхой мужийн Чучжоу хотынх. Эл халдварын улмаас амиа алдсан гурван хүний хоёр нь Шанхай, нэг нь Ханжчоу хотноо амьдарч байсан бол одоо халдвар тээж буй зургаан хүн Шанхай болон Цзянсу мужийн Нанкинд байгаа аж. Вирус тээгч гурван эмэгтэйн биеийн байдал нэлээд хүнд байгаа тухай Нанкин хотын Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн байна. Тус хотод анхны тохиолдол Сюй овогт эмэгтэйгээс илэрсэн агаад тэрбээр шувууны бойн газар ажилладаг нэгэн байжээ. Өнгөрөгч гуравдугаар сарын 19-нд түүний бие гэнэт сулран, толгой нь эргэн, халуурч эхэлсэн байна. Үүнээс бараг 10 хоногийн дараа буюу 27-ны өглөө тэрбээр ямар ч тэнхэлгүй болсноор эмнэлэгт хүргэгдэн эрчимт эмчилгээний тасагт хүргэгдсэн байна. Хятадын Хөдөө аж ахуйн яамны мэдээлснээр, халдвар тээгч шувуудыг илрүүлэн тусгаарласан агаад нүүдлийн шувуудаас анх халдвар авсан байх боломжтой юм байна. Харин ДЭМБ-ын үзэж буйгаар уг өвчин хүнээс хүнд дамждаггүй байх магадлалтай гэнэ. Учир нь ийм халдвар авсан өвчтөнтэй ойр байж, харилцаанд орсон 167 хүнээс халдварын тохиолдол хараахан илрээгүй байна. Шинэ вирусын эсрэг вакцин одоохондоо байхгүй бөгөөд эрдэмтэд энэ тал дээр ажиллаж байгаа аж. Хамгийн сүүлд мөн л Хятад Улсад дэлгэрч байсан H5N1 төрлийн шувууны ханиад нь тэжээвэр шувуудын дунд тархахдаа ямар нэг шинж тэмдэг илрүүлдэггүйгээрээ аюултай байсан. Тэгвэл энэ шинэ вирусыг судлан танихад “садангийнх нь” H5N1-ээс ч илүү бэрхшээлтэй тулгарах төлөвтэй байгааг эрдэмтдийн онцолж буй. “Хэрвээ энэ өвчин Хятад болон хөрш зэргэлдээ улсуудаар тархаж эхэлбэл энэ нь H5N1-ийн тархалтаас ч илүү аюултай байх болно. Учир нь H5N-1ийн үед шувууд л үхэж байсан. Харин энэ өвчний үед гэрийн тэжээвэр шувуудаас хүн халдвар авч амиа алдаж байна шүү дээ” гэж Хонконгийн их сургуулийн микробиологич Малика Пейрис онцолсныг “Associated Press” уламжилжээ.Ц.МӨНХ

Сэтгэгдэл (0)