ДОХ, сүрьеэ хоёр Монголыг ”эзлэх үү”
- 2013-04-08
- Эрүүл мэнд
- 0

Өнөөдрийн байдлаар ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 951 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-тай 63 хүн оношлогдож эмчилгээ хяналтанд оржээ. Мөн ХДХВ-ын халдварын нэг шинэ тохиолдол бүртгэгдсэн байна. Тус хүн нь 45-49 насны, эрэгтэй, одоогоор биеийн байдал хэвийн байгаа бөгөөд ХДХВ-ын халдвартай 132 дахь тохиолдол юм байна. ДОХ-ын халдвар тээгч илэрсэн тохиолдолд түүний цаана хамгийн багаар 50 - 100 хүн байдаг гэсэн тооцоог үндэслэн үзвэл 3 сая дөхөж яваа Монголчуудын дунд ДОХ аймшиг болох нь. Түүнчлэн сүрьеэгийн тандалт судалгааны албанд 214 хүн хандаж үйлчлүүлсэнээс сүрьеэгийн шинэ тохиолдол 12 илэрч, хяналт, эмчилгээнд оржээ. Сүрьеэ өвчин нь хэдий эмчлэгддэг өвчин ч манай улсад сүүлийн 20 жилд эрс нэмэгдсээр байгаа нь бас л нэгэн аюул болоод байгаа юм

Сэтгэгдэл (0)