Хоормогийг хусран үнээний сүүтэй хутгаж уувал яг л айраг шиг шимтэй

Уламжлалт ёсонд хүмүүс амьдралдаа, идээ ундаандаа арга билгийн ёсыг баримталж ажил, амралт, хоол ундаа тохируулж хэв ёсыг сахидаг учир урт насладаг, өвчин хуучгүй байжээ. Эдүгээ цагт хүмүүс нь явдал мөртөө хэв ёсыг үл хайхран идээ ундааны анхаарал цээрлэлийг мэдэхгүй бөгөөд тоо хэмжээг баримтлахгүй, тачаангуй хүсэл нь арвидаж амттанг дэндүү шүтэж дундаж хэмжээг сахихгүй байгаагаас 50 нас хүрмэгц тамир хүч нь доройтох нь ихсэж байна. Манай орон жилийн 4 улиралтай бөгөөд хавар намар зун өвөл дөрвөн улирлын арга билгийн өөрчлөлтөөс хамааран тухайн нөхцөлд үл зохицолдсоноос өвдөх нь элбэг. Учир иймд хаврын цагт хүмүүн хоол унд ажил амралтаа зохицуулах талаар доорхи хэдэн зөвөлгөөг өгье. Хаврын гурван сар нь өрнөлт бадралтын улирал бөгөөд энэ үед тэнгэр газрын уур мандаж байгал дэлхий цэцэглэн хөгжиж, орой унтаж, эрт босож, өдөр унтахыг тэвчиж, бие махбодь сэтгэлээ тайван байлгаж, айвуу тайвнаар явган явж зугаалах, гэр орондоо арц хүж уугиулан, цэвэр цэмцгэр байж цэцэрлэг буюу сүүдэрлэг газар сууж амарч байвал зүгээр.

Идээ ундаандаа :

- Хаврын цагт хоормогийг хусран үнээний сүүгээр хутгаж уувал айрагны адил сайхан шимтэй байна.

- Хаврын яргуйд цадсан ямааны махыг идэхэд биеийн тамирыг тэтгэж, цусыг тэгшитгэдэг тул цус багадах өвчтэй хүмүүст тустай.

- Яргуйд цадсан бор гөрөөсний мах, цус элэг биеийн тамирыг нөхөх онцгой шимтэй эм болно.

- Хавар цагт хатаасан алимыг буцалгах ба эсгэж уувал настай хүмүүсийн биеийн тамирыг сайжруулдаг.

- Нохойн хошууны хатаасан үр жимсийг нунтаглаж сүүтэй цайнд хийн буцалгаж 100 удаа самраад уух буюу хандалж шүүсийг уух сайн.

- Хаврын цагт буудайн зүйлийг хоол ундандаа хэрэглэвээс зохино.

Танд зөвлөхөд…

- Үсээ үргэлж илж бай. Өглөө орноосоо босоод 10 хуруугаараа үсээ самнах маягаар хойш урагш илээрэй.Ингэснээр олгойн мэдрэлийн цэгүүд хурууны өндгөөр цочирч, оюун ухаан сэргэн цусны даралт буурч зориг нэмэгдэнэ.Толгой эргэх, өвдөх, хуйх загатнах , үс унах , зүрх дэлсэх , мэдрэл ядрахаас урьдчилан сэргийлдэг.

- Нүдний дасгал. Санаа сэтгэлээ тайвшруулан нүдээ аниад нар зөв баруун зүүн дээш доош аажуухан эргэлдүүлнэ. Дараа нь нүдээ аажим нээж дээрх үйлдлийг давтана.Тус бүрийг 10 удаа хий. Энэ дасгал нүдний ядаргаа , чилээ гаргах , хараа сайжруулахын зэрэгцээ толгой эргэх , нүд эрээлжлэх болон нүдний бусад эмгэгээс сэргийлнэ.

- Хэлээ түүшиндээ хүргэх. Хэлний үзүүрийг дээш болгон тагнайн хонхорхойд хүргэн дээш доош хоёр тийш эргэлдүүлэн хөдөлгөхөд шүлс элбэгшинэ.Энэ дасгал хоолны шингэцэд сайнаар нөлөөлнө. Шүд бэхжүүлэхийн хамт ам аргаж, хатах залгиур хоолой , буйлны үрэвслээс сэргийлнэ.

- Шүлсээ  залгих ашигтай. Хятад эмнэлгийн сударт шүлсийг ариун ус хар шүүдэр гэхчилэн нэрийдсэн нь учиргүй зүйл биш.завьжаараа шүлсээ сорж ам дүүргэхэд 10 хувааж залгина.үүгээр хоолны шингэц сайжирч залгиурын ажиллагаа идэвхжин биеийн эсэргүүцэл нэмэгдэнэ.Шүд ам цэвэршиж залгиур хоолой буйлны үрэвсэл шарх сэдрэхээс сэргийлнэ.

- Шүдээ товш. Уруулаа жимийж анхаарлаа төвлөрүүлээд араагаа дараа нь үүдэн соёоогоо тэгш зуун товшино.Энэ дасгалыг хэдий чинээ олон хийх тусмаа сайн.Шүдний өвчнөөс сэргийлснээр шүд бэхжинэ.Шүдээ өглөө болгон 36 удаа тогшвол үхтэл шүд унадаггүй гэсэн хууч яриа байдаг.

- Дагзаа няслах. Хоёр гарынхаа алгаар чихээ таглан дарж долоовор хуруугаа дунд хуруун дээрээ тавьж чихний ар дагзанд няслахад бөмбөр цохих мэт дуулдана.Энэ нясалгааг 36 удаа хийгээд чихээ тагласан гараа огцом авч буцаан дарах хөдөлгөөнийг 16 удаа хийнэ.Ингэснээр толгой тархи сэргэж тогтоох, санах, ой ухаан , сонсгол сайжирна.Толгой эргэх, өвдөх, чих шуугих болон чихний элдэв үрэвсэл эмгэгээ  сэргийлнэ.

- Өглөө бүр эвшээ. Өглөө бүр дээрх дасгалуудыг хийсний дараа биеэ сулруулан анхаарлаа төвлөрүүлж хамраараа агаар татан хэвлийгээ дүүргээд толгойгоо өргөж амаа ангайлган эвшээх  ба амьсгалаа гаргана.Энэ дасгалыг 12 удаа хийвэл уушигны үйл ажиллагаа сайжирч зүрх уушигны цусан хангамж нэмэгдэх бөгөөд цээж давчдах багтрах, бөгшүүлэх ханиалгахаас сэргийлнэ.

- Үе мөчний дасгал. Гараа мөрөөрөө хойш урагш савчин бас эргүүлж хөлөөрөө хойш урагш өшгөлөн булчин шөрмөсөө цочроож тэнийлгэнэ.Мөн бүсэлхий, ар нуруугаа гэдийж бөхийн 2 тийш болж хуян усаа тараасаар үе мөчний үрэвслээс сэргийлнэ.

- Нуруугаараа дулаан байлгах. Нуруугаа цаг агаарын байдалд  тохируулан дулаан байлгах хэрэгтэй. Түүнчлэн 2 алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд ууц бүсэлхийгээ олон дахин дарж байвал нуруу хөшиж өвдөх хэвлийн хөндий янз бүрийн өвчин тусах үе мөчний архаг хууч хөдлөхөөс сэргийлнэ.

- Нүүрээ байнга илж бай. Гарын алгаа хооронд нь үрж халаагаад дух хацар самсаагаа бүхэлд нь дээш доош хэдэн удаа дагуулан илнэ. Өдөрт 2 удаа хийхэд илүүдэхгүй.Ингэснээр нүүрний эд эсийн цусны эргэлт сайжирч арьс зөөлрөн өнгөлөг болсноор овор багатай болно.Үрчлээг багасган, нэмж үрчлээтэхээс сэргийлнэ.Хамар битүүрэх, ханиад хүрэх, салхинд нулимс гоожих, толгой шүд өвдөхөөс хамгаална.Энэ дасгалыг батгатай хүмүүс хийж болдоггүй аж.

- Арьсаа байнга илж бай. Биеийнхээ арьсыг хэсэгчлэн боломжоороо 10 орчим удаа зөөлөн илнэ.Ингэснээр арьсны нүх сүв тэлж ядаргаа арилж нойронд сайн болно.Бас цусны даралт буурч, арьс зөөлөрч өнгө зүс нь сайжирдаг.

- Хэвлийгээ агшааж тат. Биеэ суллан анхаарлаа төвлөрүүлээд хамраараа амьсгал аван бага хэвлий буюу давсагаа зугуухан агшааж татна.Энэ байдлаар хэсэг барьсны дараа амьсгалаа гарган биеэ суллана.Энэ дасгалыг 10-с доошгүй удаа хийж болно.Давсаг бөөрний үйл ажиллагаа сайжирдаг.

- Цээжээ арчилж бай. Цээжиндээ байнга иллэг хийж зөөлөн алгадах үйлдлийг өдөрт хэдэн ч удаа болно.Ингэснээр үйл ажиллагаагаа сайжран, цээж давчдах, зүрх дэлсэх, хатгуулах, зүрхний титэм судас өвчлөхөөс сэргийлнэ.

- Хэвлийдээ иллэг хийх. орондоо байх үедээ хүйсээ тойруулан зөөлөн иллэг хийнэ.Хоёр тийш нь ээлжлэн хийх ба зөөлөн дарж базална.Нийт 10,10 удаа давтана.Энэ дасгалыг гэдэс ходоодны цусан хангамж болон уг эрхтэнүүдийн агших, сунах ажиллагааг нэмэгдүүлж хоолны шингэцийг сайжруулна.Ходоод гэдэсний өвчин тусах, өтгөн хатах, гүйлгэх, бүдүүн нарийн гэдэсний архаг үрэвсэл, шээс таталдах өвчнүүдээс сэргийлнэ.

- Хөлний улаа илэх. Хөлийн тавхайг өлмий талаас нь 3 хуваасны 1-тэй тэнцэх газарт эрүүл мэндийг хангах, амьдралын тэтгэх маш чухал цэг байдаг гэнэ.Алгаа хооронд нь үрж бүлээцүүлээд тэр цэг дээр өдөрт 10 удаа илж дарвал хөл дулаацаж, сэтгэл санаа тайвшран, толгой эргэх, чих шуугих,нойр алдах , зүрх  дэлсэх , даралт ихсэх, хөл өвдөх зэргээс урьдчилан сэргийлнэ.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Amerik tsereg (122.201.18.204)

    2013-04-10

    yamar ***** n hovordson an amitaniig alj tshus nujiig n uuj sain saikhan bolno gej hudlaa ***** baigaa yum vee , uuniig bichsen ***** lav Hyatad baihaa bidniig er n buh l talaar n suiruulj tonoh zuiliig hiij baih yumaa ONIL TSHAASHAA