Жилд өсвөр насныхны 50 хувь үр хөндүүлдэг

Манай улсын хүн амын 51.4 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг билээ. Тэдний 17.4 хувийг өсвөр насны охид эзэлдэг аж. Харин нийт өсвөр насны охидын 48.9 хувь нь 10-19 насны охид эзэлж байна. Нөхөн үржихүйн насны эмэгтэйчүүдийн 69853 мянга орчим эмэгтэйчүүд төрсөн байна. Тэдний 3.8-4 хувь нь буюу 2699 нь 15-19 насны өсвөр насны охид байгаа юм. Өсвөр насны охид жирэмсэлж, улмаар хүүхэд төрүүлснээр гарах сөрөг үр дагавар их байгаа юм. Тухайлбал, өсвөр насандаа төрсөн охидын дийлэнх нь сургууль завсардаж, боловсролгүй хоцорч байна. Боловсролгүй байна гэдэг ажилд ороход хүндрэл тулгарахын дохио. Хүүхэд төрүүлсэн өсвөр насны охидын 95 хувь нь ажилгүй гэсэн судалгааны дүн байна. Нөгөө талаар, ажилд орлоо ч зөөгч, бармэн, худалдагч зэрэг үнэлэмж багатай албан бус хөдөлмөр эрхэлж байгаа юм. Үүнээс гадна өсвөр насны охид нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэггүйгээсээ болоод хүсээгүй жирэмслэлтэд өртөж, үр хөндүүлэх байдал нэмэгдсэн байна. Жилд 5000 орчим өсвөр насны охид жирэмсэлсний тал нь буюу 2000 орчим нь үр хөндүүлж, үлдсэн нь хүүхдээ төрүүлдэг гэсэн хамгийн сүүлийн үеийн судалгааны дүн гарчээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (9)

  • a (124.158.110.101)

    2013-04-11

    emegtei hyn oorto archaatai baij en asuudald orohgyi

  • zochin (122.201.18.171)

    2013-04-11

    niit emegteichuudiin 17.4 % usvur nasnii ohid gesen bgaa bizdee yu oilgoj unshchihaad hel am hiigeed bnaa

  • Уншигч (202.55.191.35)

    2013-04-10

    Эцсийн эцэст энэ хорвоод хүн болох гэж бүрэлдэж буй хүүхэд л өрөвдөлтэй юм даа. Ядаж жирэмслэлтээс хамгаалж чаддаг болчоод тэр бөгс, бөөрнийхөө ажлыг хийнэ биз дээ. Нэгэнт бүрэлдсэн хүүхдийг авч байна гэдэг чинь ерөөсөө л аллага шүү дээ. Эвий минь гэж...

  • ***** (180.235.171.171)

    2013-04-10

    худлаа ядаж л өсвөр насныхны тал нь эрэгтэй ш дээ

  • В.Ганзориг (202.21.106.118)

    2013-04-10

    Гарчиг нь арай л бишээ.

  • ***** (182.160.38.92)

    2013-04-10

    ymar ewgvi ym gar deree tawtsan ym be

  • ***** (202.126.91.65)

    2013-04-10

    худлаа л байнашд үнэн юм нийтлээчээ өсвөр нас гсэн ойлголтоо гаргаачээ малуудаа

  • ***** (202.70.41.178)

    2013-04-10

    худлаа байгаасай

  • oorsdiinh ni buruu (202.170.69.69)

    2013-04-10

    argagui shuu dee 14 15 tai yum baij ichihgui 20 garsan zaluu dagaj guigeed nud amaa budaad jarvagnaj bgaagiin l gai..... buruu erhteneeree toglovol yu boldgiig bieree amsaj baij l oilgoh yum bailgui dee. eej aavuud ni ch gsn joohon ohiduudaa oroi udesh haaguur hentei yavaag ni hyanah heregtei shd