“Денте” тахлаас болж Азийн орнууд хилээ хааж магадгүй

-ТАХЛЫН УЛМААС 350 ГАРУЙ ХҮН ӨВЧЛӨӨД БАЙНА-

Сингапур улсад “Денге” нэр­тэй халдварт өвчин анх 2005 онд бүртгэгдэж, 14 мянган хүн халдварлаж, 25 хүн нас барсан билээ. Тэгвэл энэ удаа дээрх тахал дахин дэлгэрч, одоогийн байдлаар 350 гаруй иргэн халдвар аваад байгаа бөгөөд тус улсын иргэд нь айдаст автаад байна. Уг вирус нь хүнээс, цэвэр уснаас шумуулаар дамжин халдварладаг юм. Тус улсын ал-баныхан энэ удаагийн “Денге” вирусыг хаанаас гарч ирсэнийг “тодорхойлох боломжгүй” хэмээн тайлбарлаж байгаа. Харин Эрүүл мэндийн харьяа газраас нь “Халдварын голомтыг судалж бай­на. Эхний ээлжинд халдвар авсан хүнийг олох хэрэгтэй байна. Нийт халдвар авсан иргэдийн талаас дээш хувьд нь олон нийтийн газар явж байгаад халдвар авсан гэдгийг тодорхойлоод байгаа. Тиймээс улсын онцгой байдлын газраас иргэдэд сэрэмжлүүлэг өгч, аль болох олон нийтийн газар явахгүй байх талаар анхааруулах хэрэгтэй байна” хэмээн хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгдсэн.

Иргэд ч шумуулаар дамжин халдварладаг энэхүү өвчнөөс болж ихэд сэрэмжтэй байгаа талаар CNN агентлаг мэдээлсэн. Учир нь 2005 онд гарсан халдвараас болж 14 мянган иргэн өвчилж га-шуун сургамж авсан. Өнгөрсөн долоо хоногийн дундуур халдвар эхэл­сэн бөгөөд хоёрхон долоо хоногийн дотор 350 гаруй хүн халдварлаж, долоон хүн амиа алдаад байна. Сарын дотор халдвар авсан иргэдийн тоо 1000 гарах аюултайг ч холбогдох албаныхан сэрэмжлүүлсээр байна. Хамгийн гол нь “Денге” тахалыг цэвэр усанд үржигч “Aedes Aegypti” шумуулын онцгой төрөл “тээвэрлэгч” болдог тул шумуулын эсрэг хорт бодис их хэмжээгээр Сингапур улсад худалдаалагдаж эхэлсэн аж.

Халдварт өвчний гол шинж тэм­дэг нь халуурах, булчин зан­гирах, үе мөч янгинаж өвдөх, дотуур цус алдах улмаар нас барах онц аюултай тахал болж хувираад буй. Дэлхийн Эрүүл мэндийн байгууллагад  энэ төрлийн өвчин анх 1960 онд бүртгэгдэж байсан бөгөөд яг үүнтэй адилхан халдварт өвчин 1779 онд бүртгэгдэж байсан ч арай өөр төрлийн гэдгийг эрдэмтэд олж тогтоожээ.

Сингапур улсад тахлаас болж ийм их хэмжээний хүн хохирол амсаад байхад Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн үед дорвитой арга хэмжээ авч, тахлын тархалт, бүс нутгийн эрүүлжүүлэх арга хэмжээг хангалттай сайн авч чадаагүй алдаа гаргасан удаатай. “Денге” тахал нь Энэтхэг, Малайз, Австралийн зүүн хойд нутаг, Мексик, Венесуэль, Африкийн зарим орнуудаар тархасныг хожим олж тогтоосон. Золоор халдвар тийм ч ноцтой хэмжээнд байгаагүй. Эдгээр тив алгасан халдах нөхцөл нь усаар дамжсан болохыг эрдэмтэд тодорхойлсон. Гэхдээ улирлын чанартай холбогдуулж тахлын тар­халт удаан байсан ч азтай хэрэг.

Энэ удаагийн халдварыг чухам ямар эх үүсвэр, голомтоос гар­саныг тодруулахыг хичээж байгаа ч зарим эрдэмтэн “Халдвар тээгч шумуул хаа нэг газар хөлдсөн байх магадлалтай. Эсвэл хэн нэгэн нь хөлдөөж, улмаар саяхан нийгэмд дахин идэвхжүүлсэн байх боломжтой” гэдгийг онцолжээ.

Сингапурын нэгэн эрдэмтэн тахал маш хурдан тархаж, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөг 2005 оныхоос хурдан үзүүлж байгааг эхний ээлжинд олж тогтоосон байна. Энэ нь тахлын идэвхжил хамгийн дээд түвшинд байгаагийн нэг илрэл гэдгийг тэрбээр онцол­сон. Мөн сарын сүүлчээр халдвар авсан иргэдийн биеийн байдлыг харьцуулах бөгөөд одоохондоо халдвар тээгч хүн бүрийн дархлаанаас хамаарч эрүүл мэндийн байдал өөр, өөр байгаа аж.

Магадгүй тус улсын ч гэлтгүй Азийн орнууд энэ удаагийн “Денге” тахалын тархалтыг зогсоохын тулд сараар хилээ хаах, усархаг хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхгүй байх, тахлын эсрэг вакцинд хамрагдах, дархлаа, эрүүл мэнддээ анхаарч, олон нийтийн газар явахгүй байх нь хамгийн зөв арга гэдгийг шинжээчид ухуулсаар байна.

Халуун чичиргээ өвчний өр­гөн хүрээтэй тахалтай хүүхдүүд ч өртөх аюултайг Сингапурын Эрүүл мэндийн яамны сайд Ган Ким Ён иргэдэд анхааруулсаар байна. Ямартай ч эхний ээлжинд хоёр долоо хоногоор олон нийтийг хамарсан ямар нэг арга хэмжээ, үйл ажиллагааг цуцлах шийдвэрийг хотын дарга гаргасан талаар “Reuters” агентлаг мэдээлсэн бөгөөд гадны жуулчдын тоог ч цөөрүүлэх захирамж гарсан аж.

Б.Баатар




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Зочин (202.179.20.226)

    2013-04-11

    Монгол улс юу? болоод байгааг ер ойлгохгүй юм,ямар их хэл амьтай юм вэ?Нэг нэгнийгээ дамжээд сайхан амьдарцгаая