Архидалтын эсрэг бүх нийтийн алхалт болж байна
- 2013-04-12
- Эрүүл мэнд
- 0

ЭМЯ-ны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсээс “Амьдралын зөв хэв маягийг сонгоё” гэсэн уриан доор өглөөний алхалт, уулзалтыг зохион байгуулж байна. Тус уулзалт архинаас татгалзаж байгаа иргэдэд амьдралын эрүүл, зөв хэв маягийн талаар ухуулга сурталчилгаа хийх, санал бодлыг нь сонсох зорилоготой юм. Арга хэмжээ өнөө өглөө 07.00 цагт Бөхийн өргөөнөөс эхлсэн бөгөөд алхалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, ЭМЯ-ны дарга болон бусад мэргэжилтнүүд, СЭМҮТ, НЭМҮТ-ийн удирдлагууд оролцож байна. Мөн алхагчид ЭМЯ дээр ирж уулзалт, ярилцлагад оролцох юм.

Сэтгэгдэл (0)