
Хятадын зүүн зүгийн муж, тэр дундаа Шанхай хотод дэгдсэн “Н7N9” хэмээх шинэ төрлийн шувууны ханиад Бээжинд орж ирлээ. Хятадын эрүүл мэндийн албаныхны хэлснээр, үхлийн аюултай уг вирусээр долоон настай охин халдварлажээ. Түүний эцэг амьд тахиа худалдаалдаг нэгэн аж. Одоогийн байдлаар Хятадад 44 хүн “Н7N9” вирусийн халдвар аваад байгаа бөгөөд үүний 11 нь амиа алджээ. Тодруулбал, зүүн нутагт 43 тохиолдол бүртгэгдсэнээс тус бүс нутгийн гол хот Шанхайд 20 хүн ийм өвчнөөр өвчилсөн байна. Харин тэдний долоо нь амиа алдсан юм. Тэгвэл Зянсу мужид 12 хүн өвчилж, нэг хүн амь үрэгдэж, Жэцзян мужид есөн тохиолдол бүртгэгдэж, хоёр нь нас барж, Анхуй мужид хоёр хүн өвчилж нэг нь амиа алдаад байна.
Сэтгэгдэл (0)