Л.Болд: Ядуурал бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал мөн

-Монгол Улсын Гадаад харилцааны сайд Л.Болдын CNN телевизэд өгсөн ярилцлагыг товчлон нийтлэв-
Сүүлийн үед дэлхийн эдийн засагт олон өөрчлөлт гарч байна. Энэ бүхэн түүхий эдийн үнээс ихээхэн шалтгаалдаг уул уурхайн салбартай шууд холбоотой. Энэ үйл явцад оносон, алдсан улс орон цөөнгүй. Гэвч гарцаагүй хожсон гэж хэлж болох нэг улс бий. Энэ бол Монгол. Бид тус улсын Гадаад харилцааны сайд Л.Болдоос Монгол Улсын өнөөгийн нөхцөл байдал, томоохон орд газруудаа хэрхэн эргэлтэд оруулах гэж байгаа тухай тодрууллаа.

Л.Болд: -Манай эдийн засаг өсч байна. Цаашид ч өсөн тэлэх өргөн боломж бий. Эдийн засгийг төрөлжүүлэх зэрэг олон асуудал чухал хэдий ч өнөөдөр бид эдгээр томоохон төслийг ажил хэрэг болгох тухай ярьж, хэлэлцэж байна. Бусад жижиг зүйлд анхаарал сарних эрхгүй тийм цаг хугацаанд тулж ирээд байна. Үүнийг л бид чухамдаа одоо хийж, хэрэгжүүлэх ёстой юм.

CNN: -Гэтэл нөгөөтэйгүүр танайд нэгэн томоохон орд газрын IPO гаргах асуудал удааширч байна. Олон компани эдгээр ордод оролцох гэж ширүүн өрсөлдөж байна. Монгол Улсын хувьд хүндрэл бэрхшээлтэй тулгарч байна уу. Үүнийг шийдвэрлэж чадах уу. Таны бодлоор, энэ нь хөрөнгө оруулагчдын санааг зовоох зүйл үү?

Л.Болд: -Хөрөнгө оруулагчид ямагт сэтгэл түгшиж байдаг. Ялангуяа өнөөгийн эдийн засгийн хямралтай энэ үед бүр ч илүү түгшиж байгаа нь ойлгомжтой. Монгол Улс нээлттэй, ардчилсан орон. Бидэнд маш олон давуу тал байна. Гэвч үүнийг гадаадынхан тэр болгон мэддэггүй. Монголд ирж үзсэн хүн л чухам энд хөрөнгө оруулалт хийхэд тохиромжтой, эрх зүйн орчны хувьд ч найдвартай газар гэдгийг ойлгодог. Тиймээс бидэнд энэ талаар эргэлзэх хэрэггүй.

CNN: -Хэр тунгалаг, нээлттэй вэ?

Л.Болд: -Монгол Улс ил тод нээлттэй, хамгийн эрх чөлөөтэй орон шүү дээ.

CNN: -Төв Азийн улс орнуудыг ил тод нээлттэй, ардчилсан гэж хэзээ ч нэрлэхгүй. Гэвч Та Монгол Улс бусдаас ялгаатай гээд байна уу?

Л.Болд: -Тийм ээ. Монгол Улс тэдгээр орнуудаас маш их ялгаатай. Зарим үнэлэмжээр бид Зүүн Европын улс орны хэмжээнд хүрсэн. Монгол Улсыг Зүүн Европын улстай адилтгаж үзэж болно. Гэхдээ Монгол бол бас Азийн улс. Үүнийг өнгөрсөн ХХ зуунд л сул тал гэж үздэг байсан байх. Харин өнөөдөр энэ нь бидний давуу тал болсон. Иймээс л бидний хийж бүтээж буй бүхэн хөгжил, өсөлтийг авчирч байна.

CNN: -Монгол Улс Хятадын орой дээр оршиж байгаа. Танай улсын гадаад худалдааны дийлэнхийг Хятад бүрдүүлж байна. Үүнийг өөрчлөх тал дээр ямар арга хэмжээ авч байгаа вэ. Танай улс Хятадаас ихээхэн шалтгаалж байх шиг?

Л.Болд: -Хятадын эдийн засгийн өсөлт дэлхийн хөгжилд ихээхэн шинэчлэл авчирлаа. Бүхий л өөрчлөлт Хятадтай ямар нэг байдлаар холбогдож байна. Урьд өмнө бид үүнд санаа зовох байсан байх. Харин өнөөдөр энэ бол бидний хувьд маш чухал боломжийг олгож байна. Хятад Улс цаашид ч хөгжинө, эдийн засаг нь өснө гэдэг нь үнэн юм бол, Монгол Улс ч бас өсөн дэвжих нь гарцаагүй. Тийм учраас хөрөнгө оруулалтаар Монголд зарцуулсан доллар бүр үр өгөөжөө өгнө гэдэгт итгэж болно. Тиймээс санаа зоволтгүй гэж хэлмээр байна.

CNN: -Дэлхийн банкны мэдээлснээр, монголчууд нийгмийн үндсэн олон үйлчилгээг тэр болгон хүртэж чадахгүй байна. Танайд баялаг байна, гэвч тэр нь хүн бүрт хүртэхгүй байна. Та энэ баялаг өөрчлөлт авчирна гэж хэлэх үү? Л.Болд: -Манай улсын цөөн хэдэн орд газар, уурхай л гэхэд хэдэн их наяд доллараар үнэлэгдэнэ. Үүнийг гурван сая хүн амд хуваахад, монгол хүн бүр саятан болох боломжтой. Тиймээс ядуурал бол бидний нэн тэргүүнд шийдвэрлэх асуудал юм. Ингэснээр л бид улс орноо өөрчилж чадна. Үүнд 10 жилээс ч бага хугацаа шаардагдах байх гэж бодож байна.

CNN: -Таны хэлснээр монгол хүн бүр саятан болох нь ээ?

Л.Болд: -Тиймээ. Энэ бол бидний мөрөөдөл, бидний хүрч чадах мөрөөдөл юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • баясах (122.201.18.163)

    2013-04-19

    ГХ-ийн сайд та өөрөө ууж идэж цадах болоогүй юу, болсон бол бид одоо баяжмаар байнаа сайд гауй

  • ***** (202.170.67.19)

    2013-04-16

    MONGOLIIN UNGUTEI UUDTEI BUHNIIG HULGAILJ AVCHIHAAD TAVLAAD BGAA YUMUU HAASHAA YUM

  • çî÷èí (49.0.195.14)

    2013-04-16

    Øàë õóäëàà äîíãîñîîä áàéñíààñ ìºðººðºº àæèë áàéâàë ò¿¿íèéãýý õèéâýë òààðíà.