Шувууны ханиадаар 16 хүн нас барж, 77 хүн өвчлөөд байна


Шувууны ханиадны H7N9 халдвар авсан хүний тоо Хятадад 77 хүрсэн тухай ИТАР-ТАСС  мэдээллээ.
H7N9 халдвараар 16 хүн нас баржээ. Шанхай хотоос гадна Зянсу, Жэзян мужуудад хүмүүс өвдсөн байна. Гэхдээ H7N9 вирус нь хүнээс хүнд халдварладаг гэдгийг эмч нар батлаагүй байгаа юм. Бээжинд шувууны ханиадаар өвдсөн долоон настай охиныг Тянзинь хотоос Бээжинд авчирсан гэрийн тэжээмэл тахианаас халдвар авсан гэж эмч нар үзсэн аж. Одоо охины биеийн байдал сайжирч байгаа талаар Хятадын төв телевиз мэдээлсэн байна. Хятадын шувууны аж ахуйн салбарт их хэмжээний хохирол учраад байгаа талаар Хөдөө аж ахуйн нийгэмлэг мэдэгдлээ. Шувууны ханиад гарсан эхний тохиолдлоос хойш шувууны аж ахуйд 1,62 тэрбум ам.долларын хохирол учраад байгаа юм байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)