Уруулын будгаар сонжихуй

Хэрэглээд дундаа орсон эсвэл удаж байгаа уруулын будгаар нь эмэгтэй хүнийг сонжих боломжтой гэнэ. Гол нь эл сонжоо олонх бүсгүйчүүдэд таардаг гэнэ шүү.
1.Хурц, шовх хэлбэр Хэрвээ таны уруулын будагны нэг тал нь уусан, дээш хурц шовх үзүүр үүссэн байвал та нэлээд бардам бүсгүй байх нь ээ. Мөн өөрийг нь хорьж цагдахад дургүй, түргэн ууртай, анхаарлын төвд байх дуртай юм. Гэхдээ хүмүүстэй нээлттэй харилцаж чаддаг ба найзалж нөхөрлөх хүнээ сонгохдоо тун хянамгай ханддаг нэгэн.
2.Хавтгай тэгш үзүүр Та маш шударга бөгөөд итгэл хүлээлгэж болохуйц хүн юм. Өөртөө цаг үргэлж анхаарал тавьдаг ба энэ нь ч бусдад үнэлэгддэг. Мөн шийдвэр гаргахдаа сайн.
3.Хурц боловч гөлгөр үзүүр Уруулын будаг нь дээр дурдсан шиг байвал оюунлаг, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог нэгэн юм. Гэвч ялихгүй жаахан зүйлээс эмзэглэх нь олонтаа. Мөн хүнд сэтгэлээ өгөхдөө хурдан. Түүнчлэн аливаа зүйлийг дэс дараатай байлгаж сурахад анхаарах хэрэгтэй гэнэ шүү.
4.Дугуйрсан хэлбэр Таны уруулын будаг дугуй буюу тойрог хэлбэртэй болсон байвал тайван, нөхөрсөг, найрсаг хүн гэнэ. Мөн бусдыг өөртөө татах шидтэй.
5.Хурц үзүүртэй Сониуч зантай, анхаарлын төвд байх дуртай, мөн тал талын авьяас мэдлэгтэй. Танд ямар ч үед найдаж болох ч аар саар зүйл дээр аминчхан зан гаргадаг сул талтай гэнэ шүү.
6.Анхны хэлбэр Анхны хэлбэр гэдэг нь худалдаж авахад ямар хэлбэртэй байсан хэрэглээн дунд тэр хэлбэрээрээ л байгааг хэлж байгаа юм. Та дэг журмыг хатуу сахидаг, дэс дараалалтай бодож тунгаадаг,тэвчээртэй хүн. Гэвч удирдагч эмэгтэй болоход тань таны ичимхий зан, анхааралд байхаас зугтах зэрэг нь саад болдог байна.
7.Хоёр талаасаа элэгдсэн шовх үзүүр Бусдыг өөртөө татах чадвартай нэгэн. Өөртөө итгэлтэй, гэр бүлийнхээ төлөө юугаа ч зориулахаас буцахгүй, гэр амьтай.
8.Хотгор хэлбэр Бүсгүй Та яг л Робинзон Крузо шиг адал явдалд дурладаг нэгэн. Түүнийгээ дагаад ч тэр үү байгальтай ойрхон байж аялж зугаалах дуртай. Юуны ч, хэний ч өмнө зоригтой байж чадах эрэлхэг нэгэн. Гэвч ийм эмэгтэйн аашийг олно гэдэг амаргүй асуудал шүү.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • ***** (103.9.88.52)

    2013-04-18

    ene chn uruulaan buddaggvi ohidod hamaagvi kk kkk