Малын галзуу өвчин хүнд халдварласан уу?
- 2013-04-20
- Эрүүл мэнд
- 0
Он гарсаар малын галзуу өвчний тохиолдол хэд хэдэнаймагт бүртгэгдсэн. Малын халдварт өвчин болон мал
вакцинжуулатын талаар Засгийн газрын хэрэгжүүлэгч
агентлаг Мал эмнэлэг, үржлийн газрын дэд дарга, Мал
эмнэлгийн хэлтсийн дарга Т.Баатараас тодрууллаа.
-Манай улсад хэчнээн төрлийн халдварт өвчин бүртгэгддэг вэ. Тэдгээрээс урьдчилан сэргийлэх ямар арга хэмээг авч байна вэ? -Өнөөдрийн байдлаар 20 гаруй төрлийн малын халдварт өвчний мэдээлэл байдаг. Тухайлбал, боом, галзуу, адууны сахуу, үхрийн дуут хавдар, цусан халдварт, бог малын дотрын халдварт хордлого, сохор догол, шөвөг яр, некробактериоз зэрэг халдварт өвчин бүртгэгдсэн байна. Халдварт өвчнөөс сэргийлэх арга хэмжээг жил бүр мал эмнэлгийн алба хэрэгжүүлдэг. Улсын хэмжээнд жилд давхардсан тоогоор 50 сая орчим толгой мал хамрагддаг юм. Нийт малын тооноос илүү хэмжээний малыг хамруулсан мэт харагдаж байгаа нь давхардаж тоологддогтой холбоотой.
-Энэ хаврын вакцинжуулалт эхэлсэн үү. Хэдий хүртэл үргэлжлэх бол?
-Мал, амьтны галзуу, бог малын шөвөг яр өвчнүүдээс сэргийлэх вакцинжуулалт графикийн дагуу хийгдэж байгаа. Тухайлбал, галзуу өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад одоогийн байдлаар 600 гаруй мянган толгой малыг хамруулсан. Мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх тарилга, оношилгоо шинжилгээнд энэ онд давхардсан тоогоор 48.3 сая толгой мал, амьтан хамрагдана. Үүнд шаардагдах вакцин, эсрэг ийлдэс, оношлуурыг Сонгинын Биокомбинатад үйлдвэрлэдэг. Эдгээрийг ирэх сарын 15-ны дотор орон нутагт хүргүүлж үндсэндээ зургадугаар сарын 15-ны дотор дуусгахаар төлөвлөж байна. Гэхдээ өвчний онцлогоос шалтгаалж мал вакцинжуулалт өөр хугацаанд хийгддэг. Өөрөөр хэлбэл үхэр, бог малын бруцеллёзоос сэргийлэх вакциныг наймдугаар сарын 1-ний дотор орон нутгийн Мал эмнэлгийн үйлчилгээний нэгжүүдэд хүргүүлж, мөн сарын 15-наас аравдугаар сарын 1-ний дотор вакцинжуулалтыг дуусгана.
-Одоогоор ямар ямар аймагт галзуу өвчний гаралт их байна вэ?
-Энэ он гарсаар Баян- Өлгий, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорноговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг аймгийн 46 суманд галзуу өвчин гарсан. Галзуугаар өвчилсөн 90 гаруй толгой малыг устгасан. Өвчилсөн тохилдолд эмчлэх боломжгүй учраас галзуурсан болон чоно, нохой, үнэг, хярс зэрэг амьтдад хазуулж, уруулсан мал, амьтныг устгах заавартай байдаг. Мөн тухайн өвчин гарсан нутагт хязгаарлалтын дэглэм хэрэгжүүлдэг. Ер нь галзуу өвчний гаралт сүүлийн жилүүдэд нэмэгдэх болсон. Өнгөрсөн онд 15 аймгийн 195 толгой мал галзуурсныг устгасан. Яг өнөөдрийн байдлаар Булган, Сүхбаатар, Хөвсгөл, Хэнтий аймгуудад галзуугийн идэвхтэй голомт үүссэн. Тиймээс эдгээр аймгуудад вакцинжуулалт болон бусад арга хэмжээг шуурхай авч хэрэгжүүлж байна.
-Галзуу өвчин юунаас үүдэлтэй вэ?
-Галзуу бол вирусээр үүсгэгддэг байгалийн голомтот халдварт өвчин. Энэ өвчнийг үүсгэгчид нь шинж тэмдэг нь илрээгүй халдварын далд үедээ яваа чоно, үнэг, хярс зэрэг зэрлэг амьтад, нохой юм.
-Хүнд халдварласан тохиолдол бий юу?
-Сүүлийн жилүүдэд хүн галзуугийн халдвар авсан, өвчилсөн тухай мэдээлэл бидэнд алга. Энэ талаар хүн эмнэлгийн холбогдох байгууллагаас тодорхой хариулт авах боломжтой. Харин 1980-аад оны үед Дорнод, Хөвсгөл аймагт галзуу өвчин хүнд халдварласан тухай мэдээлэл бий.
-Мал, амьтныг халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалтад ямар хэмжээний хөрөнгө мөнгө зарцуулах бол?
-Улсын хэмжээнд мал, амьтны халдварт өвчнөөс сэргийлэх вакцинжуулалт болон оношлогоо шинжилгээнд жилд ойролцоогоор 20 орчим тэрбум төгрөг зарцуулдаг. Энэ жил 17.5 тэрбум төгрөг зарцуулаас 38.5 саяыг галзуугаас сэргийлэх вакцинжуулалтад зарцуулна гэсэн тооцоо байна.

Сэтгэгдэл (1)
zdfghjkl (122.201.18.224)
ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ДЭД Б vТЭЦ САЙН ХӨГЖСӨН ГАЗАР ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН Х vРЭН Н v vРС, ШАТДАГ ЗАНАРЫН ТОМ ОРДУУДЫГ ТӨР МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЭДГЭЭР ОРДУУДЫН Х vРЭН Н v vРСНИЙ НӨӨЦ 2.0 ТЭРБУМ ТОНН, ШАТДАГ ЗАНАРЫН НӨӨЦ 4.0 ТЭРБУМ ТОННООР ТООЦОГДДОГ МАНАЙ УЛСЫН ТОМООХОН Н v vРСНИЙ ОРД ЮМ ХӨШӨӨТИЙН УУРХАЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “МОНЭНКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ГАДНЫ ЛУЙВАРЧИДТАЙ НИЙЛЖ ” КОММОНМАКС” КОМПАНИЙ НЭР ДЭЭР ДЭЭРХИ ОРДУУДЫГ ЛУЙВРЫН АРГААР АВЧ ЭЗЭМШИЖ БАЙНА МОНГОЛ ТӨР ИЙМЭРХ v v ТОМ ОРДУУДЫГ ӨӨРИЙН МЭДЭЛ ЭЗЭМШИЛДЭЭ ЭРТХЭН АВАХГ vЙ БОЛ ОДООГИЙН ОЮУТОЛГОЙ БОЛОН ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОЛОН ОРДУУДАА АЛДСАН ШИГЭЭ АЛДАХАД ТУН ОЙРХОН БАЙНА Ш v v **