
Энэхүү хачирхалтай дүгнэлтийг Шведийн Лунда их сургуулийн эрдэмтэд гаргасан байна. Өнөө үед аль ч улсын иргэдийн талаас илүү хувь нь кофе гэгч сэргээгч ундааг тогтмол хэрэглэдэг зуршилтай болсон талаар мэргэжилтнүүд тогтоосон. Тиймээс эрдэмтэн, судлаачид хүн төрөлхтний байнгын хэрэглээ болсон эл амтат ундааны талаар янз бүрийн судалгаа, шинжилгээ байнга явуулдаг. Харамсалтай нь судалгааны ажлын дийлэнх үр дүн сөрөг гардаг. Энэ удаагийн судалгааны ажил ч мөн кофены нэгэн сөрөг нөлөөллийг илрүүлжээ. Эрдэмтэд судалгааны ажилдаа өдөр бүр кофе уудаг болон уудаггүй 200 гаруй эмэгтэйг оролцуулан байнгын хяналтад байлгажээ. Судалгаанд хамрагдсан эмэгтэйчүүд өдөр бүр кофе уухын сацуу хөхний хэмжээгээ эрдэмтдэд байнга хэмжүүлж байж. Мөн кофе уудаггүй эмэгтэйчүүд ч мөн шалгуулж байв. Гэтэл кофег тогтмол хэрэглэдэг эмэгтэйчүүдийн хөхний хэмжээ 17 хувь хүртэл багассан үр дүнг үзүүлсэн байна. Ялангуяа том хөхтэй эмэгтэйчүүдэд энэхүү байдал илүүтэй ажиглагдсан аж. Харин дундаж буюу жижигдүү хөхтэй эмэгтэйчүүдийн хөх багасах хэмжээ арай л бага байж. Тиймээс кофег их хэмжээгээр тогтмол хэрэглэх нь эмэгтэйчүүдэд эрчүүдийн дааврын төвшинг нэмэгдүүлдэг аюултай болохыг эрдэмтэд анхааруулсан байна. Кофены найрлагад эр дааврыг ихэсгэх, сүүний булчингийн үйл ажиллагааг багасгах бодис агуулагддаг нь ийн нөлөөлдөг аж. Энэхүү “дүрэм” нь өдөрт гурваас дээш аяга кофе тогтмол хэрэглэдэг хүмүүст нөлөөлөх юм байна.
Сэтгэгдэл (0)