Хөгшрөлтөөс сэргийлэхүй
- 2013-04-23
- Эрүүл мэнд
- 0
Хөгшрөлтөнд бие махбодын /бодисын солилцооны буюу физиологийн/ үйл ажиллагаа, сэтгэлзүйн байдал болон нийгмийн өөрчлөлт зэрэг олон хүчин зүйлүүд нөлөөлнө. Хөгжингүй орнууд 60-65 насыг хөгшрөлтийн эхлэл гэж үздэг бөгөөд дундаж наслалт нь 82-90 байдаг. Манай орны хувьд хөгшрөлтийн эхлэл насыг 60, дундаж насыг 69 гэж үздэг . Хөгшрөлттэй холбоотойгоор хүний идэвхитэй үйл ажиллагаа, бодисын солилцоо, эрч хүч сулрах, нойр, хөдөлгөөний идэвхи буурах, хоол идэх дуршил муудах шүд бүрэн биш буюу хиймэл шүдтэй байдаг тул хоолны шингэцэд сөргөөр нөлөөлөх, идэх хоол ундны нэр төрөл хязгаарлагдмал болдгоос шалтгаалж физиологийн хоногийн хэрэгцээний шим тэжээлээр бүрэн хангагдаж чаддаггүй. Улмаар шим тэжээлийн дутагдал, доройтлоос үүдсэн дараах өвчин эмгэгт өртөж эхэлдэг.
- Чихрийн шижин
- Зүрх судасны өвчин / Холестирин ихсэх, Даралт ихсэх /
- Бөөрний өвчин
- Үе мөчний үрэвсэл
Иймээс хөгшрөлтийг удаашруулж, өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд ахмад настны бие организмын онцлогт тохирсон эрүүл хоол, зөв хооллолтын дэглэм зайлшгүй шаардлагатай. Өнөө үед ахмад настны хоолны асуудал дэлхийн өндөр хөгжилтэй улс орны эрдэмтэн судлаачдын анхаарлыг зүй ёсоор татаж байна. Үүний сацуу дэлхийн олон оронд ахмад настанд зориулсан тэнцвэржүүлсэн шим тэжээлийг орчин үеийн технологийг ашиглан шингэц сайтай байхаар үйлдвэрлэж байна.
Монос Фарм Трейд компани нь Малайзын Котра фарм компаниас настай хүмүүст зориулсан “Апетон велнесс 60 +” ба чихрийн шижин өвчтэй настайчуудад зориулсан” Апетон велнесс 60 + Диабетик” 2 төрлийн уургийг оруулж ирлээ. Котра фарм компани нь 1982 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд дэлхийн 25 улстай хамтарч ажилладаг Малайзын хамгийн том эмийн компани юм.
Апетон велнесс 60 +
“Апетон велнесс 60 +” нь өндөр настай хүмүүсийн физиологийн болон биологийн хэрэгцээнд зориулсан уураг, амин дэм, эрдэс, амин хүчлийг зөв зохистой харьцаагаар агуулсан бүтээгдэхүүн юм.
- Макро, микро шим тэжээлийг найрлагандаа агуулдаг тул шим тэжээлийн дутагдлаас урьдчилан сэргийлнэ.
- Коэнзим Q 10, Витамин В комплекс агуулснаараа бодисын солилцоонд оролцож энергийн эх үүсвэр болдог
- Хромыг зохистой хэмжээгээр агуулснаараа цусан дахь сахарын хэмжээг хэвийн түвшинд барьдаг.
- Инулин нь хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг сайжруулж, ашигтай бактерийн өсөлтийг дэмждэг
Хөгшрөлттэй холбоотой бөөрний үйл ажиллагаа буурдаг ба үүнд хамгийн тохиромжтой. Шим тэжээлийг тэнцвэржүүлсэн ижил төстэй бүтээгдэхүүнээс ялгаатай нь уургийг бага хэмжээгээр агуулснаараа бөөрөнд ачаалал өгөлгүй чөлөөлөгддөг.
Ийм учраас “Апетон велнесс 60 +” өндөр настны хэрэгцээ шаардлагад тохирсон өвөрмөц найрлага бүхий чанартай уураг юм.
Апетон велнесс 60+ хэнд хэрэгтэй вэ?
- Эрүүл өндөр настанд
- Өвдсөн, илааршиж байгаа, тэжээлийн дутагдалтай өндөр настанд
- Гуурсаар хооллож байгаа өндөр настай өвчтөнд
Хэрэглэх арга
“Апетон Велнес 60+ -ээс 5 халбага буюу 53,2г-г 200 мл халуун
бүлээн усанд найруулж өдөрт 2-3 удаа хоолны дараа мөн хоол орлуулж эмчийн
заавар зөвөлгөөний дагуу хэрэглэнэ.
Апетон велнесс 60 + диабетик
60+ -с дээш настай чихрийн шижингийн урьтал үе болон чихрийн шижинтэй хүмүүсийн физиологийн болон биологийн онцлогт тохирсон бүтээгдэхүүн
Апетон велнесс 60 + диабетик нь орц найрлага нь олон орны эрх бүхий байгууллагуудаас гаргадаг удирдамж, зааварт нийцсэн
- Америк,Английн бөөрний болон чихрийн шижингийн өвчитний нийгэмлэг
- Америкийн Зүрх Судасны нийгэмлэг
Бүтээгдэхүүний онцлог шинж чанар дараахь хүчин зүйлээр илэрхийлэгддэг.
1.Уургийн огцом өсөлтгүй
- Протеплекс комплекс нь казейн уураг агуулсан тул бөөрөнд ачаалал өгөхгүйгээр бие махбодид аажмаар шимэгддэг
2. Сахарын огцом өсөлтгүй
- Карбоплекс нь maltitol ба Inuplex-ийн комплексийг агуулдаг: – усанд уусдаг инулин ба уусдаггүй файбер (pea fiber). Энэ нь хоол боловсруулах системийн хэвийн үйл ажиллагааг хангадаг.
- Апетон велнесс 60 + диабетикийн найрлаган дахь Карбоплекс нь Гликемийн индекс багатай тул глюкозыг огцом өсгөхгүйгээр биед энергийг аажмаар нийлүүлснээр цусан дахь сахарын хэмжээг хэвийн байлгадаг.
3. Ханаагүй өөх тос болох ЭПХ болон ДГХ агуулсан
- ЭПХ ба ДГХ сайн өөх тосоор баяжуулсан учраас зүрх болон бөөрний эрүүл
мэндэдсайн нөлөөтэй байдаг.
Апетон велнесс 60 + диабетикийг хэнд хэрэглэхэд тохиромжтой вэ ?
- 60 ба түүнээс дээш настай өвчтөнд
- Чихрийн шижингийн урьтал үе
- Чихрийн шижин түүний хүндэрлийн үед
/ бөөрний эмгэг, цусны даралт ихсэх, зүрх судасны өвчин/
- Өвдөөд эдгэрч байгаа өвчтөн
- Гуурсаар хооллож байгаа хүнд
Хэрэглэх арга
“Апетон Велнес 60+ Диабетик”-аас 5 халбага буюу 53,2гр-г 200 мл халуун
бүлээн усанд найруулж өдөрт 2-3 удаа хоолны дараа мөн хоол орлуулж эмчийн
заавар зөвөлгөөний дагуу хэрэглэнэ.



Сэтгэгдэл (2)
***** (86.7.23.173)
hudlaa business hiigeed l . yamar ch nuluugui zuil
***** (86.7.23.173)
hudlaa business hiigeed l . yamar ch nuluugui zuil