Гахайн хавдар, халдварт шар, цусан суулгаар өвчлөх нь ихэслээ
- 2013-04-23
- Эрүүл мэнд
- 0
2013 оны 4 дүгээр сарын 8-аас 14-ыг хүртлэх 15 дугаар долоо хоногт улсын хэмжээнд (Улаанбаатар хотын 9
дүүрэг, 21 аймаг) 172.424 хүн амбулаториор үйлчлүүлсний 9.572(5.6%) нь
ТТӨ-тэй гэж оношлогдсон, Улаанбаатар хотод 77.075 хүн амбулаториор
үйлчлүүлсний 4.617(6.0%) нь ТТӨ-тэй гэж оношлогдсон, 21 аймгийн мэдээнд
дүгнэлт хийхэд амбулаторийн нийт үзлэгт ТТӨ 5.2%-ийг эзэлж байна.
Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд (6273)-ийн дотор 851 буюу 13.6%-ийг эзэлж, өмнөх долоо хоногоос 1.6%-иар их байна. Уушгины үрэвслийн шалтгаантай нас баралт бүртгэгдээгүй байна.
Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсдийн эзлэх хувь Улаанбаатар хотод нэмэгдэж байгаа тул ЭМС-ын 2002 оны 232, 2011 оны 358 тоот тушаалыг мөрдөн ажиллахыг зөвлөж байна.
2013 оны 15 дугаар 7 хоногт ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторит Улаанбаатар хот, Өвөрхангай аймгийн томуугийн харуулдан тандалтын эмнэлгүүдээс нийт 120 сорьц шинжилгээ хийхэд 3(2.5%) сорьцонд A(H1N1)pdm дэд хэвшинжийн вирус илэрлээ.
Энэ 7 хоногт халдварт өвчний хамшинж, сэжигтэй нийт 284 тохиолдол мэдээлэгдсэнийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 154 тохиолдлоор нэмэгдсэн байна. Үүнд: цочмог халууралт, тууралттай хамшинж 17, цочмог халууралт, цэврүүт тууралттай хамшинж 189, цочмог шарлалттай хамшинж 54, цочмог усархаг суулгалтын хамшинж 1, цочмог цусархаг суулгалтын хамшинж 12, хоолны хордлогот халдварын хамшинж 8, эмнэлгээс шалтгаалсан халдварын хамшинж 3 тохиолдол тус тус мэдээлэгдэв.
Улаанбаатар хотод 9 төрлийн 221 өвчлөл бүртгэгдсэнээс салхинцэцэг, гахай хавдар, шар, цусан суулга зонхилж байна.
ХӨСҮТ-ийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 1059 хүн хандаж үйлчлүүлсэнээс БЗДХ-ын 59 тохиолдол илэрч, хяналт, эмчилгээнд орлоо.
ХӨСҮТ-д 2013.04.10-нд орон нутгаас онош баталгаажуулахаар ирүүлсэн 2 сорьцонд шинжилгээ хийхэд ХДХВ-ын эсрэг бие илэрч, онош батлагдсан. Эдгээр хүмүүс нь 35-44 насны, эрэгтэйчүүд байна. Одоогоор тархвар судлалын үйл ажиллагаа явагдаж байна. Эдгээр нь ХДХВ-ын халдварын 133, 134 дэхь тохиолдол болон бүртгэгдлээ.
Сүрьеэгийн тандалт судалгааны албанд 149 хандаж үйлчлүүлсэнээс шинэ сүрьеэгийн 10 тохиолдол илэрч хяналт, эмчилгээнд орсон байна.
Халдварт өвчнөөс сэрэмжлэхийг ард иргэдэд зөвлөж байна.
ХӨСҮТ-ийн тандал сэргийлэлтийн алба.

Сэтгэгдэл (0)