Г.Гантөмөр:Н.Алтанхуяг УИХ-д худал мэдээлэл өгсөн хариуцлагаа хүлээх ёстой
- 2013-04-23
- Улс төр
- 0
“Мэргэшсэн тогтвортой төрийн албаны төлөө үндэсний холбоо”-ны тэргүүн , Стандартчилал, хэмжилзүйн газрын дарга асан доктор Г.Гантөмөртэй сүүлийн үед төрийн албанд үүсээд байгаа асуудлаар ярилцлаа. -Ерөнхий сайд Н. Алтанхуягийг огцруулах үндэслэлүүдийн нэг нь Төрийн албан хаагчдыг хууль бусаар хоморголон халсан гэж байгаа. Танай холбоо энэ талаар юу гэж үзэж байгаа вэ?
-Энэ асуудлыг харин оройтож тавьж байна. Манай холбоо өнгөрсөн оны арваннэгдүгээр сард 1996 оны “хар Баасан гариг” гэдгийн адил 2012 оны Бямба гариг бүр Н.Алтанхуяг намын харъяаллаар ялгаварлан гадуурхаж төрийн Захиргааны удирдах ажилтнуудыг хоморголон халж оронд нь ах дүү хамаатнаа хууль бус түр орлон гүйцэтгэгчээр томилж байгааг шүүмжилж Н.Алтанхуягт хариуцлага тооцохыг сануулж байсан боловч улстөрчид төдийлөн анхаараагүй. Одоо энэ тоо 4000 гараад байгаа юм байна. Хууль бус томилгоо яам, агентлаг, аймаг, дүүрэг гээд төрийн албаны тогтолцоог улам сулруулж олон хүний хөдөлмөрлөх эрх ашгийг хохироож гудамжинд гаргаж байгаа нь Их хурал зайлшгүй авч үзэх ёстой маш ноцтой нийгмийн асуудал мөн.
-Сөрөг хүчний саналыг зөв зүйтэй гэж ойлгож болох уу?
-Ийм асуудалд улс төржилт хэрэггүй юм. Хуулийн өмнө бүгд тэгш эрхтэй. Үндсэн хууль, бусад хуулийг зөрччихсөн хүний толгойг илээд байвал энэ улсад чинь хууль биелүүл гэж жирийн төрийн албан хаагчдад хэлэх ямар ч утгагүй болно. Ялангуяа нийгмийн амьралд хууль, шударга ёсыг сахиулна гэж ард түмний итгэлийг хүлээж сонгогдсон МАХН-МҮАН-ны шударга ёс эвслийн гишүүдийн дуу хоолой их ач холбогдолтой. Улс төрийн соёл гэж байдаг бол Ерөнхий сайд өөрөө огцрох өргөдлөө өгөх ёстой гэж бодож байна. Бултаж ,мэлзэж ,сандалтайгаа зууралдаад байх хэрэггүй шүү дээ.
-Н.Алтанхуяг сайд гишүүдийн асуултад хариулахдаа “Би нэг ч хүн хууль зөрчиж халаагүй, нэг ч орон тоо нэмээгүй энэ бол хоосон улстөржилт” гэсэн хариулт өгөөд байгаа юм?
-Арай ч дээ. Тэгж ярьсан юм уу. Тийм бол Улсын Их хуралд худал мэдээлэл өгснийхөө төлөө тэр хариуцлага хүлээх ёстой. Өөр хүмүүсийн өмнөөс би хариулахгүй. Өнгөрсөн оны есдүгээр сарын 15-ны хар Бямба гаригт Н.Алтанхуяг хилсээр намайг халж миний оронд Г.Энхтайваныг хууль зөрчин томилсон юм. Шүүх Н.Алтанхуягийн буруутайг тогтоож шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж гарчихсан байгаа. Энэ баримтыг танд өгчихье. Энэ баримт бол нэг хүн хууль бусаар халсаныг нотлох болов уу. Цаана нь хэд байгааг би мэдэхгүй шүү дээ.
-Түүнийг Төрийн албыг төрлийн болгосон гэж буруутгаад байгаа энэ тухайд та бүхэн нэлээд баримт цуглуулсан болов уу?
-Төрийн албыг төрлийн алба болгосон завхарлыг эхлүүлсэн хүн нь Н.Алтанхуяг Ерөнхий сайд өөрөө. Өөрийн хүргэнтэйгээ зэрэгцэж суучихаад төрийн үйл хэрэг явуулаад хууль бус тендерд орооцолдоод байгаа нь завхарлын нэг баримт юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нилээд ноцтой асуудал сөхөж байна лээ. Бидний хувьд энэ завхарлын талаар нэлээд баримт цуглуулсан.
-Цаашид ямар арга хэмжээ авах ёстой вэ?
-Юуны өмнө хууль бус завхарлуудыг засах, арилгах арга хэмжээг парламентийн хяналтанд оруулж улс төрийн бүх хүчний оролцоотой комисс томилж ажилд нь оруулах нь чухал байна. Энэ бүрэлдэхүүнд иргэний нийгмийн төлөөллөөс оруулбал бүр шударга болно.

С.Баяр

Сэтгэгдэл (7)
aaa (103.9.90.130)
Ерөнхий сайдын нэг ч орон тоо шинээр нэмэгдээгүй гэсэнтэй санал нийлэхгүй байнаа нийслэлийн 9 дүүрэгт л гэхэд олон хэлтэс шинээр нэмэгдсэн ш дээ.....
bu (96.242.227.175)
hu namiin uldegdluudiig bugdiig zailuul
sss (203.91.118.162)
sain bolovson huchin
зочин (202.179.29.221)
Ёс зүйгүй Ерөнхий сайдтай байхаар Төрийн алба яаж ёс зүйтэй байх билээ дээ.Хаана ч очсон намчирхасан,улс төржсөн ажил хийж байгаа хүн байхгүй зөвхөн л АН-н л гэсэн хүнд үйлчилдэг байдал газар авсан байна.Үүнийг цэгцлэх цаг болсон УИХ-н дарга харц муухайт Энхболд мэддэг байгаасай.Шударга Батзандан,Уянга нар яасан бэ дуугараачээ.АН арай бишээ,Мөхөх цондон нь ирсэн байна даа
зочин (203.160.55.2)
Гантөмөр ноён нуруутай сайн бэлтгэгдсэн боловсон хүчин
Зочин (122.201.18.237)
Алтанхуяг арай дэндэж байна. аа. Буруугаа хүлээнэ гэж байхгүй дандаа өөрийгөө хамгаалаад худлаа ярих юм. Монголд ёс зүй байдаг бол огцрох ёстой. Огцруулах ч хэрэгтэй.
Зочин (122.201.18.168)
Алтанхуяг арай дэндэж байна. аа. Буруугаа хүлээнэ гэж байхгүй дандаа өөрийгөө хамгаалаад худлаа ярих юм. Монголд ёс зүй байдаг бол огцрох ёстой. Огцруулах ч хэрэгтэй.