Өрхийн эмч нарыг чадавхижуулах сургалт явуулна

“Эмнэлэг бүрт боломж, эмч бүрт чадамж” уриан дор өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүдийн чадавхийг дээшлүүлэх “өрхийн эмчийн сургууль” тасралтгүй сургалтын нээлтийн арга хэмжээг Өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн яам, ЭМШУИС, Астеллас фарма компанитай хамтран зохион байгуулав. Сургалтанд нийслэлийн бүх өрхийн эрүүл мэндийн төвийн 200 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтэн удирдах албаны хүмүүс хамрагдсан юм.  Өрхийн эмчийн сургууль тасралтгүй сургалт нь бүтэн жилийн турш үргэлжлэх бөгөөд нийслэлд сар бүр дүүрэг бүрт нь, аймаг орон нутагт бүсчилэн зохион байгуулах гэнэ.
Энэхүү сургалтыг онол, дадлага хосолсон хэлбэрээр явуулах бөгөөд өрхийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг сайжруулахад чиглүүлэх юм. Өрхийн эмч нарын ур чадварыг дээшлүүлж, чадамжийг сайжруулах асуудалд Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбоо, Эрүүл мэндийн яам тогтмол анхаардаг ч хэрэгцээ шаардлага байсаар л байна. Учир нь өрхийн эрүүл мэндийн төвөөр үйлчлүүлэгчдийн тоо жил бүр өсч, үзүүлэх тусламж үйлчилгээний нэр төрөл олширч, иргэдийн эрүүл мэндийн мэдлэг мэдээлэл харьцангуй дээшилж буйтай уялдан өрхийн эрүүл мэндийн төвүүдийн тусламж үйлчилгээг өргөжүүлэх, чанарыг сайжруулах, эмч мэргэжилтнүүдийн мэргэжлийн мэдлэг ур чадварыг тасралтгүй дээшлүүлэх, шинэ мэдээ мэдээллээр хангах, чадварлаг хүний нөөцийг хөгжүүлэх хэрэгтэй байна. Иймд энэ удаагийн сургалтыг хүүхдийн амьсгалын замын халдвар, орчин үеийн эмчилгээний чиг хандлага, насанд хүрэгчдийн амьсгалын доод замын халдвар өрхийн эмчийн практикт, эмчилгээний үндэсний удирдамж, өрхийн эмчийн харьцаа хандлага, зөвөлгөө өгөх ур чадвар гэх зэрэг асуудлуудад хандуулан мэргэжил мэдлэгийг нь дээшлүүлжээ. Уг сургалтыг зохион байгуулснаар өрхийн эмч, мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадвар сайжирч, өрхийн эрүүл мэндийн төвийн тусламж үйлчилгээний чанарт ахиц гарч, иргэдийн сэтгэл ханамж дээшлэх учиртай. Цаашдаа ч Монголын өрхийн анагаах ухааны мэргэжилтнүүдийн холбооноос эмч, мэргэжилтнүүдийг чадавхжуулах талаар нэлээд ажлыг зохион байгуулхаар төлөвлөж байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (4)

  • ***** (218.153.250.193)

    2013-04-28

    ix xvnd cyptaltai vilchilvvlegchteigee negch iheej xapstadgvi ix yyptai bapgap emch nap baidag yam bilee emnelgiin xvmvvc gegeeleg coeltoi obchtongoo xvndetgej xapistdag baix xepegtei chvvdee ene talaap tycgai xicheel zaax xepegtei

  • ***** (218.153.250.193)

    2013-04-28

    opxiin emch napiig xapstani coeltoi shyypxai vilchilgeetei bolgomoop yam

  • zochin (122.201.18.159)

    2013-04-25

    Urhin emch nar gej shal demi damjlaga shde.Onosh togtooj chadahgui shiid gargaj chadahgui l ym bna shde

  • boo (49.0.200.61)

    2013-04-24

    maliin emch nariig sain surgah geregtei shoooo