Жингээ барих
- 2013-04-27
- Эрүүл мэнд
- 0
Хувцас хунараа угаах, гэр орноо цэвэрлэх
нь залхуу хvрмээр уйтгартай ажил гэгддэг ч цөхрөхгvй хийгээд байвал бас
чиг vр дvнтэй гэнэ. Ийм ажил нь биеийн тамирын дасгал сургуулилтаас
муугvй калорийг шатаадаг аж.
Хэрвээ хvн төрөлхтөн ойрын жилvvдэд жин нэмж буйдаа онцгой анхаарч таргалалтаа зогсоохгvй бол ямар ч хоолны дэглэм сахиж, экологийн цэвэр бvтээгдэхvvн хэрэглээд ч нэмэр болохгvй гэнэ. 1980 онд эр хvний дундаж жин 73.7 кг, эмэгтэйчvvдийнх 62.2 кг байсан бол шинэ зууны эхээр энэ тоо даруй нэмэгдэж 81.6, 68,8 кг болтлоо өгсчээ. Өндөр илчлэгтэй хоол хvнс их хэмжээгээр хэрэглэх, хөдөлгөөн дутагдах нь жин нэмэх гол шалтгаан болж байгаа. Хэрвээ та гэрийн ажлаа нэг их цухалдаж уурсахгvйгээр хийгээд байвал тэр л жингээ зохих хэмжээнд нь барих шилдэг арга шvv. Vvнд зөвхөн 10 минут зарцуулахад л хангалттай.
Хэрвээ та хутгаа жимс ногооны хальснаас нь цэвэрлэвэл 30 ккал
Хоол идсэнийхээ дараа сав суулга, аяга шанагаа гараар угаавал 50 ккал
Хэрвээ та шалаа шалны модны тусламжтайгаар угаавал 70 ккал
Шалаа өвдөглөж суугаад угаавал дээрхээс ч илvv буюу 120 ккал
Угаалтуурын өрөөний плита бvрийг арчиж зvлгэвэл 120 ккал
Ванн болон тосгуураа сайтар цэвэрлэвэл 110 ккал
Мебелийн тоосыг зvлгэж арилгавал 60-80 ккал
Хивс болон буйдангаа тоос сорогчоор цэвэрлэвэл 60 ккал
Орны цагаан хэрэглэлээ сольж, хоёр хvний орыг хурааж бvтээлгийг нь тавибал 35 ккал
Хувцас хунар болон цагаан хэрэглэлээ гараар угаавал 60 ккал
Хөшгөө гараар угаавал 110 ккал тус бvр шатаах учраас жин нэмнэ гэж айлтгvй.
Тvvнчлэн нэг цаг завсарлагагvй тоос сорж, 35 минут угаалгын өрөөгөө цэвэрлэх, эсвэл нэг цаг 15 минут дэлгvvр хэсэх, явганаар хvvхдээ цэцэрлэгт хvргэж өгөх нь бас л таргалахгvй байх нэг арга юм.

Сэтгэгдэл (4)
gerlee (211.176.236.237)
bi ene bvgdiig odor bolgon hiideg ghdeel turj ogohgvil bna da gedseerei targan heweereel bna da yahuu...
Man (122.201.18.196)
neg tsag tasraltgui toos sorohiimuu toosoo soruulahiimuu?
miigaa (122.201.18.57)
bayrlalaaaa
***** (193.19.126.43)
unin shw