Архины хор хөнөөл

Архины хор хөнөөл Архи бол дэлхий дахинаа хамгийн түгээмэлд тооцогддог алкоголийн төрлийн ундаа. Ямар нэг тэмдэглэлт үйл явдал, хурим, төрсөн өдөр гээд сайн сайхан баяр болгоныг заавал архитай л тэмдэглэдэг. Гэвч архи гэдэг аймшигт шингэн өдөр бүр олон хүний амьдрал, амь насыг залгисаар л байна. Архины аюулыг хүн бүр мэддэг. Түүнтэй “нөхөрлөсөн” хүн зөвхөн өөрөө зовохгүй ойр хавийнхандаа ямар их дарамт, зовлон, эмгэнэл, хар мөр дагуулдгийг тоочиж баршгүй. Өөрийн болон бусдын амьдралыг зүгээр л там болгон хувиргадаг. Тэгвэл эдгээр хар мөрөөс гадна архи хүнийг ямар байдлаар шууд үхэлд хүргэдэг тухайд онцлон өгүүлье.

1. Архийг хэт ихээр, тогтмол хэрэглэснээр элэгний хатуурал /элэг хатуурч хорчийдог/, нойртос /нойр булчирхайн үрэвсэл/, уушгитас / уушгины үрэвсэл/, зүрхний булчин хатуурах /зүрхний булчингийн үйл ажиллагаа гэмтэх/ зэрэг аюулт өвчинд нэрвэгдэх төдийгүй дархлааны системийн сулралд орж, бусад аюулт өвчин үүсэх үндэс тавигдана.
2. Алкоголь хэрэглэх үедээ тамхи татах нь галд шатах эрсдэлийг нэмэгдүүлдэг. Тухайлбал, эмнэлгийн түүхэн дэх согтуугаар нас барсан 100 тохиолдлын 85 хувь нь тамхидалтаас болсон байдаг.
3. Ус, алкоголь хоёр бол харш зүйл. Усанд живж амиа алдсан хүмүүсийн талаас илүү хувь нь согтуу байсан.
4. Сүүлийн үед согтуугаар машин жолоодож амиа алдах, бусдыг хохироох хэрэг ихэссэн. Эл үзэгдэл нь буурай болон хөгжиж буй орнуудад түгээмэл илрэх болсны мэргэжилтнүүд онцолжээ.
5. Архи хэрэглэдэг хүмүүсийн 10 хувь нь агсам тавьж, танхайран зодоон хийдэг. Тэд ийм байдалтай үедээ танхайрсны улмаас бусдыг хохироох юм уу, өөрсдөө амиа алдах магадлал өндөр.
6. Архинаас болж нас барагсдын дунд хөлдөж үхсэн тохиолдол цөөнгүй. Архи нь судсыг тэлдэг тул халууцаж буй мэт мэдрэмж төрүүлдэг. Энэ нь маш аюултай мэдрэмж тул хөлдөх явц илүү хурдан болж өнгөрдөг
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (3)

  • хэн нэгэн (182.160.35.205)

    2017-02-12

    зөв зөв

  • Эрүүл амьдрахуй (202.9.42.19)

    2016-10-24

    Архинаас гаргах тан зарна. Дэлхий дээр сая гаруй хүнийг архинд донтох өвчнөөс салгаж чадсан уламжлалт анагаах ухаан Аюурведийн тан юм. Биед ямар ч сөрөг нөлөөгүй, цэвэр ургамлын найрлагатай тул архинд донтохыг бүрмөсөн эмчлээд зогсохгүй биеэс архины токсиныг гадагшлуулж, архи болон бусад хорт бодисоос болж өөрчлөгдөж, гэмтэж, өвчилсөн эд, эрхтнийг эсийн түвшинд сэргээн дэмжиж, хорт хавдар, циррозын эсрэг үйлчилгээ үзүүлдэг нь “нэг сумаар хэд хэдэн туулай” ононо гэсэн үг. Утас: 99685551

  • зочин (103.23.51.12)

    2014-07-24

    архи бол сэтгэлийнх уухгүй л бол уухгүй байж болноо монголчуудаа