П.Алтангэрэл: Үрийн донорыг тухайн гэр бүлтэй уулзахыг хориглодог

Үр удмаа үлдээх боломжгүй гэр бүлд тусалж, Монголын хүн амыг
өсгөхөд үлэмж хувь нэмрээ оруулж буй “Аминмаргад” эмнэлгийн захиралП.Алтангэрэл эмчтэй уулзаж нөхөн үржихүйн сэдвээр ярилцлаа.
-Үрийн донор гэдгийг монголчууд сайн мэдэхгүй. Энэ талаар яриагаа эхлүүлэх үү?

-Намайг 2002 онд гадаадад мэргэжил дээшлүүлээд нутагтаа ирэхэд үрийн шингэний донор, өндгөн эсийн донор, тээгч эх зэрэг ойлголт олны дунд яригдаж эхэлсэн. 2003 онд үрийн шингэний донорын анхны хүүхэд мэндэлсэн. Одоо дөрөвдүгээр ангийн сурагч. Хараахан өндгөн эсийн донороор хүүхэд төрүүлж үзээгүй байна. Энэ төрлийн хууль тогтоомж манайд батлагдаагүй. Цус болон эд эрхтний донор бол сайн дурынх байдаг. Үүнтэй адил үрийн шингэн, өндгөн эсийн донор болох эсэх нь тухайн хүний сайн дурын асуудал.
-Хууль тогтоомж батлагдаагүй гэлээ. Гадаадад жишээ нь ямар хууль тогтоомж байдаг бол?
-Гадаадад үрийн донорыг хуульд их нарийн зохицуулсан байдаг. Нарийн зохицуулахаас ч өөр аргагүй юм. Өөрийн эсээ өгнө гэдэг бол энгийн зүйл өгч байгаатай адил зүйл биш. Аль аль талаасаа их хариуцлага шаарддаг. Үрээ өгчихөөд эргээд тухайн гэр бүлийг дарамтлах, хүүхэд хэнийх вэ зэрэг олон асуудал үүсэх магадлалтай. Тиймээс нарийн зохицуулалт шаарддаг. Гадаад оронд бол үрийн донор, гэр бүл хоёрын хооронд гэрээ байгуулдаг. Үрийн донорыг үйлчлүүлэгч гэр бүлтэй уулзахыг хориглодог. Бусад оронд бол үрийн банк гэж байдаг. Үрийн банк гэдэг нь олон хүний үрийг хадгалсан гэсэн үг. Тэнд тухайн донорын нэр байхгүй. Зөвхөн үсний өнгө, биеийн өндөр зэрэг ерөнхий биологийн мэдээлэл л байдаг.
-Тухайн донорынхоо нэр усыг мэдэхгүй гэхээр цус ойртох магадлал өндөр байх. Үрийн донор болон үйлчлүүлэгчийн хүүхдүүд ирээдүйд гэр бүл болох магадлалтай шүү дээ?
-Монголд бол үүнийг зохицуулсан хууль зүйн акт алга. Тэгээд ч өндөр хөгжилтэй оронд хүн ам ихтэй болохоор цус ойртох нь бага. Харин манай улс хүн ам цөөн болохоор эрсдэл өндөртэй. Тиймээс л энэ төрлийн хууль зүйн актыг их хурал гаргах хэрэгтэй байгаа юм. Манай эмнэлгийн хувьд ч үрийн донорыг үйлчлүүлэгчтэй уулзахыг хориглодог. Энэ нь ч зөв гэж бодож байна. Нөгөөтэйгүүр үр тогтоох боломжгүй гэр бүл хамаатан саднаасаа донороо олдог. Энэ тохиолдолд бол донороо мэдэнэ гэсэн үг. Гэхдээ тусгай гэрээ нөхцөлтэйгээр уг ажилбарыг явуулна. -Монголд ийм төрлийн маргаан гарч байсан уу?
-Одоогоор бол гараагүй л дээ. Гэхдээ тухайн хуулийн зохицуулалтыг хийхгүй бол гарах эрсдэл бий. Манайх өндөр хөгжилтэй орныг бодоход цөөн хүн амтай. Энэ төрлийн ажиллагаа хожуу нэвтэрсэн учир маш бага хийгддэг. Гэхдээ бид олон улсын хэмжээнд л үйл ажиллагаагаа явуулдаг. Донор хэрэгцээтэй үед нь тухайн хүнээ дууддаг.
-Энэ хугацаанд хэчнээн гэр бүлд тусалсан бэ?
-20 гаруй гэр бүлд үр хүүхэдтэй байхын жаргалыг амсуулсан. Үйлчилгээ үзүүлсэн нь бол их. Гэхдээ амжилттай болсон нь ийм л байна. Ер нь энэ төрлийн ажилбарын үр дүн 20-30 хувьтай байдаг. Хийсэн болгон нь бүтэхгүй шүү дээ.
-Танай эмнэлэгт үрийн шингэний донор больё гэж хүмүүс хэр ирдэг вэ?
-Анх эмнэлгээ нээж байхдаа би олон нийтэд шууд зарлаж байсан. Тухайн үед бол их ханддаг байсан. Одоо ч хүмүүс их ирдэг. Гэхдээ бидний шаардлагад нийцэх нь тун ховор. Сэтгэцийн эмгэгтэй хүн хүртэл хандаж байсан. Энэ бүхэнд тухайн эмнэлэг өндөр хариуцлага хүлээнэ. Хэн ч эрүүл сайхан хүүхэдтэй болохыг хүснэ шүү дээ.
-Ямар шаардлага тавьдаг вэ?
-Бэлгийн замын халдваргүй, сэтгэцийн өвчингүй, удамшлын өвчингүй байх зэрэг олон шалгуур бий. Хамгийн гол нь дахин дахин шинжилгээ хийж батлуулсны эцэст тухайн донороо сонгоно. Зарим хүмүүс шинжилгээний хариуг хуурамчаар үйлдэж авчирдаг.
-Донор үр тогтооход хэдий хэмжээний мөнгө зарцуулах вэ?
-Харьцангуй гайгүй. Гадаадын орнуудтай харьцуулахад их бага мөнгө зарцуулдаг. Донор үр тогтооход 350 гаруй мянган төгрөг л шаарддаг. -Хэдий хугацаанд хүүхэдтэй болж чадахгүй бол тухайн гэр бүлийг эрсдэлтэй гэж үзэх вэ?
-Хосууд ямар нэг хамгаалалт хэрэглэхгүй бэлгийн харьцаанд орсон боловч бүтэн жилийн хугацаанд жирэмслэхгүй байвал тухайн гэр бүлийг үргүйдэлд хүрсэн гэж үздэг. Үргүйдлийг анхдагч болон хоёрдогч гэж ангилдаг. Анхдагч гэдэг нь анхнаасаа л огт жирэмсэлж байгаагүй, хоёрдогч нь урьд нь жирэмсэлж байсан боловч хожим жирэмслэхгүй байхыг хэлдэг юм.
-Монголд үргүйдэл хэр их байна вэ?
-Үргүйдэл нэмэгдэж байгаа. Манай төр өөр анхаарах зүйл олон болоод нэг их тооохгүй байх шиг байна. Манайхан үргүйдэлд эмэгтэйчүүдийг буруутгах хандлагатай байдаг. Гэтэл бодит байдал дээр үргүйдлийн 40 хувь эмэгтэйгээс, 40 хувь нь эрэгтэйгээс, 20 хувь нь аль алинаас шалтгаалсан байдаг. Үргүйдэлд хүргэж байгаа гол шалтгаан нь даарч хөрөх. Ялангуяа эмэгтэй хүний биеийн температур буурснаас дархлааны систем суларч амархан өвчилдөг. Мөн үргүйдэлд хүчтэй нөлөөлж буй хүчин зүйл бол үрэвсэлт өвчин болж байгаа юм л даа. Үрэвсэл үүссэнээс болоод үрийн хоолойн суваг битүүрэх, сорвижих, умайн дотор салст мөн сорвижих, нөхөн төлжилт муутай болох гэх мэтээр үргүйдлийн шалтгааны 60-70 хувь нь үрэвсэлт өвчнөөс хамааралтай. Үрэвсэлт өвчин нь бэлгийн замын халдварт өвчин тусах, эмчилгээгээ цаг алдалгүй хийлгээгүй, буруу эмчилгээ хийлгэж архагшуулах, олон удаа үр хөндүүлэх зэргээс шалтгаалж үргүйдэлд хүргэдэг.
-Үргүйдлийг оношлоход хялбар байдаг уу?
-Эмэгтэй хүний үргүйдлийн шалтгааныг оношлоход нэлээд төвөгтэй, маш олон шинжилгээ хийж тогтоодог. Харин эрэгтэй хүний үргүйдлийг бол маш хялбархан ердөө л үрийн шингэнээр нь оношлох боломжтой. Гэхдээ эмэгтэй хүний үргүйдлийг оношлоход төвөгтэй боловч эмчилгээний үр дүн харьцангуй сайн байдаг. Харин эрчүүлийнхийг хялбар оношлодог ч эмчилгээний үр дүн харьцангуй удаан. Үр өгөөж багатай байх нь элбэг. Анхны үзлэг, оношлогоогоор эмэгтэйчүүдийн өвчлөлийн 80 орчим хувийг оношлох бололцоотой. Жирэмсэн эхчүүдийн хувьд ихэвчлэн эхо оношлогоо дангаар нь хийлгэнэ. Бас нэмэлт шинжилгээ хийлгэж болдог. Манай эмнэлэг гэр бүл, эмэгтэйчүүдэд зориулж үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (16)

  • мөнхөө (203.91.117.8)

    2023-11-07

    өндгөн эсийн донор үнэ хэд байдаг вэ

  • Мөөг мөөгий (66.181.161.90)

    2023-08-06

    Өндгөн эсийн донор үнэ ханш хэд байдаг вэ

  • Huslenjargal (66.181.161.115)

    2022-08-08

    та хологдох майл үлдээнэ үү

  • Donor (66.181.161.115)

    2022-08-08

    өндгөвчний донор болно оо майл бичээрэй яаралтай хэрэгтэ й хүмүүс байвал нас 27той D.khuslen9@gmail.com

  • Баярсайхан (202.55.188.122)

    2022-07-30

    Эр эсийн донор хайж байнаа.

    Huslenjargal (202.55.188.122)

    2022-07-30

    та хологдох майл үлдээнэ үү

  • залуу (202.21.108.82)

    2019-09-05

    эр эсийн донор болно 86543219 эрүүл ямар нэг муу зуршилгүй ген сайн үнэгүй

  • азжаргал (66.181.161.82)

    2018-11-25

    тээгч эх болно эрүүл саруул 3 хүү төрүүлсэн эсвэл өндгөн эсийн донор болно hcold31@yahoo.com

  • Бямбаа (202.9.43.210)

    2017-07-18

    Тээгч эх болно.88301315

  • Халх (112.72.13.18)

    2014-06-03

    үрийн шингэний банкийг сайн хөгжүүлэх хэрэгтэй. Царайлаг залуугаас хүүхэдтэй болж болно. монголд үргүйдэл их болж байна.сайн нөөцлөх хэрэгтэй.

  • bayaraa (202.179.7.2)

    2014-06-03

    ТЭЭГЧ ЭХ БОЛНО УТАС 94199070

  • ZOCHIN (202.21.113.138)

    2013-05-07

    ENE HAAN BDAG EMNELEG WE YJ HANDAH WE

  • tomoroo (122.201.18.164)

    2013-05-02

    Монголдоо тэргүүлэх эмч шүү,амжилт арвин ундрах болтугай,Алтангэрэлээ,,,,,,,

  • (203.91.117.4)

    2013-05-01

    бэлэн байхаар эсийг нь хадгалж байдаг гэсэн шүү.манайх ч бас тэгэж болно. Чингис хаан булш олдвол генийн шинжилгээ хийж үр удмы нь 2,8 сая хүнээс хайх сан

  • о (203.91.117.4)

    2013-05-01

    хүний ертөнц бүх хүслийг гүйцээхээр заяагдаагүй ч шинжлэх ухааныг хэрэглэж элэг бүтэн болгож болноо.АНУ-д бүх нобелийн шагналтнуудыг клонацийн аргаар хувилахад

  • 630 (202.9.47.130)

    2013-05-01

    БОЛЬЁ ОО

  • sawedrtui (122.201.18.20)

    2013-05-01

    ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАН, ТӨГРӨГИЙН ОРД НЬ ШАТДАГ ЗАНАР 4,0 ТЭРБУМ ТОНН, Х vРЭН Н v vРС 2,0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДЫГ МОНЭКО КОМПАНИЙ Г vЙЦЭТГЭХ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО КОММОНМАКС ХХК – НИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА НАЦАГДОРЖ ГЭГЧ ӨВӨР МОНГОЛ ХУЛГАЙЧ ХЯТАДУУТАЙ НИЙЛЖ ХУУЛЬ БУСААР АВЧ ЭЗЭМШИЛДЭЭ АВААД БАЙНА. МОНГОЛ ТӨР БАЙДАГ БОЛ ХӨШӨӨТ, ОЮУТОЛГОЙ, ГАЗРЫН ТОС ГЭХ МЭТ ОРДУУДАА АЛДСАН ШИГ АЛДАХААСАА ӨМНӨ МЭДЭЛДЭЭ АВАХ ХЭРЭГТЭЙ БАЙНА ЛИЦЕНЗНЫ НАЙМААЧИН НАЦАГДОРЖ ГЭГЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ