”Кола” ундаанд үхрийн мах хоёр, хүний хумс дөрвөн хоногийн дотор уусдаг гэв

  Кока кола, пепси болон бусад нэр төрлийн хийжүүлсэн ундаанаас татгалзахыг Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэг, ЭМШУИС болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв зэрэг 10 орчим байгууллагаас уриалж байна. Эдгээр байгууллага хамтран “Монгол үндэстний үр удмыг эрүүл байлгах үндэсний хөдөлгөөн”- ийг эхлүүлж буй аж. Уг хөдөлгөөний хүрээнд хэд хэдэн ажил зохион байгуулж буйн нэг нь хийжүүлсэн ундааны хэрэглээнээс татгалзаж, энэ төрлийн ундааг худалдаалахгүй байх талаар эрх бүхий дээд шатны байгууллагуудад санал хүргүүлэх гэж буйгаа илэрхийлэв. Учир нь ЭМШУИС хийжүүлсэн ундаа хүний эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ.

  Судалгаагаар энэ төрлийн ундаа нь таргалалт, ясны сийрэгжилт, зүрх судас, бөөр чулуужих, чихрийн шижин, шүд цоорох зэрэг олон өвчний гол шалтгаан болдгийг тогтоосон байна. ДЭМБ-аас 2010 онд хийжүүлсэн ундааг насанд хүрээгүй хүүхдүүдэд хэрэглүүлэхийг хориглох, хүүхдэд чиглэсэн сурталчилгаа явуулахгүй байх, насанд хүрсэн хүмүүс зохистой хэрэглэх талаар зөвлөмж гаргасан аж. Энэхүү зөвлөмжийг дэлхийн олон улс орон хэрэгжүүлж байна. Тухайлбал, Энэтхэгийн хэд хэдэн мужид кока кола ундааг худалдаалахыг хориглосон бол Латвийн сургуулиудад энэ төрлийн ундааг борлуулахыг мөн адил хоригложээ. Туркт “Кока Кола” компанийг ундааныхаа найрлагыг олон нийтэд ил болгохыг шаардаж шүүхэд өгч байсан удаатай гэнэ. Энэ мэтчилэн дэлхийн олон улс орон хийжүүлсэн ундаанаас татгалзах болсон. Гэтэл манай улсад улам л сурталчлан дэлгэрүүлж байгааг онцлов. Уг ундааны найрлагад “мерхандиз-7” хэмээх бодис ордог бөгөөд ямар найрлагатай нь тодорхой бус байдаг аж.

  Тиймээс ЭМШУИС-ийн эрдэмтэн багш нар тус ундааны найрлагад ямар бодис ордог талаар шинжилгээ хийх хүсэлтйг “MCS Кока Кола” компанид хүргүүлсэн ч бизнесийн болон бүтээгдэхүүний дотоод нууц хэмээн татгалзсан хариулт өгчээ. Монголын хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах нийгэмлэгийн Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Чулуунбаатар “Кока Кола” компани дэлхий дамнасан том байгууллага. Энэ төрлийн ундааны найрлагыг хамгийн энгийнээр тайлбарлахад химийн найрлагаар гаргаж авсан сахар орлуулагч байдаг. Энэ сахар орлуулагч нь бидний хэрэглэдэг элсэн чихэрээс 200 дахин их чихэрлэг амтыг агуулдаг. Мөн хийжүүлсэн ундаанд орж буй найрлага хүний амны цангааг тайлах нь бүү хэл улам их уух дуршлыг төрүүлдэг” хэмээв. Уг ундааг гэмт хэргийн газарт үлдсэн цусан толбо, аливаа төмөр эдлэлийн зэвийг арилгахад ашигладгаас харвал хэр хортой гэдэг нь ойлгомжтой. Мөн кока кола ундаанд үхрийн мах хийхэд хоёр хоногт, хүний хумс хийхэд дөрвөн хоногийн дотор уусдаг аж. Манай улсад үйлдвэрлэдэг “MCS кока кола” ундааны найрлага АНУ-д үйлдвэрлэдгээс өөр байдаг гэнэ.

   Учир нь манай улсад үйлдвэрлэж байгаа кока кола, пепси бусад төрлийн хийжүүлсэн ундааны найрлагад нүүрс хүчлийн хий, орто фосфорийн хүчил зэрэг бодис ихээр ордог аж. Эдгээр бодис нь хүний ходоод гэдсэнд шарх үүсгэх, шүд хэврэгших, ясны сийрэгжилт үүсэх гол шалтгаан болдог гэнэ. Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор “Тамхи, архины хор хөнөөлийг хэн хүнгүй мэдэх болсон. Гэтэл хийжүүлсэн ундааг ямар хортой вэ гэдгийг иргэд тэр бүрчлэн мэдэхгүй. Олны хүндэтгэл хүлээсэн дуучин, тамирчин нь ч энэ төрлийн ундааг сурталчилдаг. Тиймээс ганц хийжүүлсэн ундааг ч биш эрүүл мэндэд хортой бэлэн гоймон, шарсан төмс зэрэг олон төрлийн бүтээгдэхүүнээс иргэд өөрсдөө татгалзах хэрэгтэй. Эрэлт байхгүй бол нийлүүлэлт байхгүй шүү дээ” гэв. Тэр тусмаа бага насны хүүхдүүдэд их бага гэлтгүй хийжүүлсэн ундаа хэрэглүүлэхгүй байхыг анхааруулсан. Мөн кока болон пепси ундааны үйлдвэрлэл, импорт, сурталчилгааг зогсоох талд шийдвэр гаргаж хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, УИХ, Ерөнхий сайдад хүргүүлэх болсноо мэдэгдсэн. Түүнчлэн БШУЯ-ны сайдад хандаж бүх шатны сургуулийн ойр орчимд хийжүүлсэн ундаа худалдаалахгүй байх саналыг ч хүргүүлэхээ дуулгасан.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (26)

  • Октябрь (37.201.230.195)

    2016-10-09

    Европт бол коко колог дэлгуурт ганц нэг ширхэгээр л авч байгаа харагдаг цэвэр усыг бол баглаа баглаагаар нь авдаг юм байна лээ тэгхээр алийг нь их хэргэлдэг нь ойлгомжтой колоноос татгалзах хэрэгтэй л дээ коло ер нь донтуулдаг уйлчилгээтэй ундаа

  • zochin (202.72.246.134)

    2016-10-08

    tegeed yagaad uu geed surtalchilaad baidag yum be

  • shine (103.10.23.1)

    2016-03-09

    Colag yagaad gaztai hiideg be

  • Үнэнийг өгүүлэгч (49.0.158.142)

    2013-12-13

    Европт байхдаа Diet эсвэл Zero-г өдөр бүр 0.33 -ыг уухад зөв зүгээр байдаг байсан. Харин монголд ирээд MCS-ийн колаг хагас жил уухад 4 кг жин нэмж, шүд үйрч эхэлсэн. Сүүлдээ байнга дээш хөөрөөд байгаа юм шиг санагдаад, дотор манарч явдаг болсон. Дахиж уухгүй

  • (202.180.216.211)

    2013-05-07

    аа яадгийм тэнэгүүд нь уугаад эртхэн дуусаг.ккк

  • (203.194.114.124)

    2013-05-05

    xarin tiim mongolchuud uursduu denduu teneg gemeer xaa saigui delguurt orxod barag xun bolgon l coca colag avch baidag odoo boltol tomriin zev ugaadag gedgiig n meddeggui yugee xiij yavdag xumuus ve,ter xumuusiig xaraad oi gutdag eruul mendee xoxirooj xarin mongooroo tsever us avaad uuxiin orond xor avaad l uugaad l baidag tsaashdaa ch bainga uuxna todorxoi denduu xeneggui gexed arai xetersen xumuus odoo yay gexevdee

  • (203.194.114.124)

    2013-05-05

    xarin tiim mongolchuud uursduu denduu teneg gemeer xaa saigui delguurt orxod barag xun bolgon l coca colag avch baidag odoo boltol tomriin zev ugaadag gedgiig n meddeggui yugee xiij yavdag xumuus ve,ter xumuusiig xaraad oi gutdag eruul mendee xoxirooj xarin mongooroo tsever us avaad uuxiin orond xor avaad l uugaad l baidag tsaashdaa ch bainga uuxna todorxoi denduu xeneggui gexed arai xetersen xumuus odoo yay gexevdee

  • Oko (122.201.18.140)

    2013-05-05

    Demjij bna

  • (122.201.18.160)

    2013-05-04

    Yag zov shiidver. huuhduud yugaa medehev de harin zaruulahgui bh heregtei bur uildverleliig zogsooh heregtei bugdeeree colanaas tatgalzatsgaay

  • Zochin (180.149.95.54)

    2013-05-04

    Odjargaliig harahaar urd zugiin tsever hitad turh ajiglagddag yum. Ene hun mongolchuud bidend buunii nohoi dureeree bish mundag businesman-r haragddag gj boddog bh. unen heregteee tsever urd zugiin buteegdehuun

  • Зочин (203.194.116.61)

    2013-05-04

    Муу гэж мэдсээр байж яагаад уугаад байдгийг ер ойлгодоггүй юм. Би харин азаар хийжүүлсэн ундаанд дургүй. Уухгүй л байлдаав Тэгвэл үйлдвэр дампуурахдаа хүрч, хүнд хэрэгтэй өөр юм хийнэ шд.

  • (202.131.236.206)

    2013-05-04

    puu ***** ahij uumaargui bna zuger tsever usaa uuugaaad yavjii

  • Zochin (202.179.15.138)

    2013-05-04

    Mongolchuud mini liin bolgon hortoi yum uuh we odoo bolitsgooe!!!!

  • linkin park (90.46.57.214)

    2013-05-04

    yaj uuhgui tesnee :)

  • zochin (202.70.46.203)

    2013-05-03

    uhaan muutai yumnuud hortoi gd bhad avch uugaad bdgiishd bie bieniigee vgvisgeed vher mongolchuud gdg ni ch vnen yum daa hahahaha

  • unen (202.21.106.170)

    2013-05-03

    bi 18 jiliin umnu collanii uildvert ajilaj bsn.haa negtee,harin odoo bol colla uuhgui l bol taivshirhaa bsn ene yu g heleed bgn todorhoi bga biz dee.erthen zogsoogoojee.bi ch yahav duursen ter dusmaa huuhed bol duusna shuu.

  • (202.126.91.159)

    2013-05-03

    yariad l bdag,bicheed l bdag ymarch vr dvn garaxgvi l bshdee ternii orond zarj borluulaxiign l boliulchixna l bizdee

  • otgoo gr (89.2.23.39)

    2013-05-03

    hiijuulceh yndaa, bolon arhiig yagaad horij boldoggui ym be, hamgiin ih hor nolootei hi arhi shuu dee arhi uildberleh hend ymar heregtei be!! mongolchyydiin uheliin ihenh hybi ni arhinaac uudeltei gedegiig erh medeltnuud anhaarch arga hemjee abaacai ,

  • zochin (122.201.18.27)

    2013-05-03

    gah gej yrival unend oirtono

  • europt (78.251.42.41)

    2013-05-03

    europt law huuheduud geltgui bugd tseber us heregledeg!!!coco colag latin amerikt hereglehee bolison!!!!!!!!

  • (49.0.158.22)

    2013-05-03

    Гол нь монголд дэлхийд 20 жилийн өмнө байсан технологир колаг хийж байгаа гэж яриа байдаг. Энэ нь маш их сахартай гэсн үг. Бас монголчууд мөсөөр шингэлж уухыг мэддэггүй. Би ибиеэ магтаж байгаа ч юм биш, анх гадаадааас ирээд монгол колаг уухад аймййр сахартай нялуун санагддаг юм. Гадаадад байсан хүмүүс мэднэ дээ. Гадаадад бол дандаа мөстэй уудаг.

  • MSC (122.201.18.138)

    2013-05-03

    ХУРДАН ҮХМЭЭР БАЙГАА ХҮН Л АВЧ УУВАЛ ХҮСЛИЙГ Н Coca Cola Дороо биелүүлнэ ҮҮНИЙГ ХОРИМООР ЮМ MSC групп МОНГОЛЧУУДЫГАА ХОРДУУЛЖ АШИГ ОЛОХОО ЗОГСОО

  • 1980 (122.201.18.7)

    2013-05-03

    COCO COLA mash muu undaa

  • Тэнэгүүд (202.70.41.3)

    2013-05-03

    Хийх ажилгүй юм бэ яасан хаха

  • (182.160.1.22)

    2013-05-03

    Мэдрэл муутай монголчууд өөрсдөө хийжүүлсэн ундааг авч уухгүй л байх хэрэгтэй шүү дээ. Би хийжүүлсэн ундаанаас угаасаа татгалзчихсан

  • өө (202.9.47.131)

    2013-05-03

    чилгаа хийлгээд байдгаа болимоор до эсрэгээр нь орц найрлагыг нь бичээд хор уршгииг нь сурталчлах хэрэгтэй шүү дэ