Суудлын ажил таны насыг богиносгоно

Энэ дүгнэлтийг энгийн нэг судалгаанаас гаргаж ирээгүй. АНУ-ын Хавдрын нийгэмлэг судалгаанд 123 мянган хүнийг хамруулж. 14 жилийн турш судалгаа хийсэн байна.

Уг судалгааны нэг хэсэг нь хэчнээн хүн нас барсан тухай судалжээ. Cудалгааны турш өдөрт гурван цагаас бага сууж байсан эмэгтэйгээс зургаан цагаар илүү сууж байсан эмэгтэйчүүдийн нас баралт 40 хувь байсан аж.

Харин эрчүүдийн хувьд 20 хувь илүү байжээ. Судалгааны дараагийн хэсэг нь Америкчуудын дунд хамгийн элбэг тохиолддог зүрх судасны өвчин, таргалалт, хоёрдугаар хэлбэрийн чихрийн шижин, сэтгэл гутралд анхаарлаа хандуулсан байна.

Уг багийнхны дүгнэлтээр удаан хугацаагаар суух нь өвчин тусах эрсдлийг нэмэгдүүлдэг болохыг тогтоожээ. Тиймээс уг нийгэмлэгээс олон нийтэд өгөх зөвлөмждөө өдөр тутам суух цагийг багасга гэж дурдаагүй ч идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх цагийг ихэсгэх талаар зөвлөсөөр байна.

Долоо хоногийн таван өдөр хамгийн багадаа 30 минут орчим хугацаанд дунд зэргийн ачаалалтай, эсвэл 20 минутаар долоо хоногийн гурван өдөр хүнд ачаалалтай дасгал, хөдөлгөөн хийх хэрэгтэйг дурджээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Zochin (202.170.85.9)

    2013-05-06

    yana danda suuga ajiltai computerin ard. sana zowochlo bn