H7N9 вирусийн халдвар нэмэгдэх хандлагатай байна
- 2013-05-06
- Эрүүл мэнд
- 0

ЭМЯ-ны Олон улсын эрүүл мэндийн дүрмийн удирдах зөвлөл, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжлийн зөвлөх багийн ээлжит хурал болжээ. Энэ удаагийн хурлаар томуугийн А хүрээний H7N9 вирусийн халдварын өнөөгийн байдал болон авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, шувууны аж, ахуй эрхлэгчдийн талаар хэлэлцсэн байна. Уг халдварын газар зүйн тархалт, өвчлөгсдийн тоо цаашид нэмэгдэх хандлагатай байгаа бөгөөд БНХАУ-ын зүүн зүгээс төв рүүгээ тархаж буй нь манай улсад халдвар дамжих эрсдэлийг нэмэгдүүлж байгааг мэргэжилтнүүд онцолжээ. Түүнчлэн тус улстай хил залгаа зургаан аймгийн Зоонозын өвчин судлалын төв, Эрүүл мэндийн газраас шувууны аж ахуйн судалгаа авч нэгтгэн, тандалт хийж буй аж. Цаашид мал эмнэлгийн болон бусад байгууллагатай тандалт, судалгааг хамтран хийх, эмнэлгийн тусламжийн бэлэн байдлыг хангах талаар онцгой анхаарч ажиллахыг ЭМЯ-наас холбогдох байгууллагуудад үүрэг болгожээ.

Сэтгэгдэл (3)
(122.201.18.147)
saihan zun bas en muu haniad n garch lai bolohgui bailgui dee
(122.201.18.205)
saihan zun bas en muu haniad n garch lai bolohgui bailgui dee
(122.201.18.50)
muu har gaitai huja nar